БАЛДАН БЭРЭЭВЭН ХИЙД
Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу Одоогийн Хэнтий аймгийн Хэнтийн нурууны Дэлгэрхаан уулын салбар Мөнх-Өлзийт уулын энгэрт Балданбэрээвэн хийдийг анх 1813 онд байгуулжээ.
Арын сайхан Утай гэж олноо алдаршсан Балданбэрээвэн хийдийг өвөр Монголын мөргөлчид зорин ирж мөргөдөг байжээ. Тус хийд нь Монголын зүүн талын жигүүрийн шашин номын зонхилох төв байжээ. Оргил үедээ дөрвөн сургуультай, өдөр бүр ном хурдаг 20 дугантай байсан.
Гол цогчин дуган 1700 оны үед баригдаж эхлээд 1776 онд баригдаж дууссан. 30х30 өргөнтэй бараг 12 м энэ барилга нь тухайн цаг үедээ монгол орны хамгийн өндөр барилгын нэг байв. Балдан Барайвун гэдэг нь санскрит хэлний дрепун гэдэг “оргилсон будаа” гэсэн үгнээс гаралтай. Анх энд хийд байгуулахаар ирэхэд эмгэн өвгөн хоёр будаа буцалгаж байсан гэдэг. Өвгөнийг Балдан гэдэг байсан хэмээх нэгэн домог нутгийнхан ярьдаг. Цагтаа 5000-6000 ламтай монгол дахь хамгийн том хийдүүдийн нэг байжээ. 1850 оны үед гол дуганд зарим нэг өөрчл өлт хийгдсэн бөгөөд энэ үе оргил үе нь байсан.
1900 оны үед тахал гарч хийдийн лам нарын тэн хагас нь өртсөн байдаг. 1930 оноос коммунист дэглэм гарч лам нарыг хавчиж эхэлсэн бөгөөд 1937 оноос хийдийг устгаж эхэлжээ. Түүнээс хойш бараг 60 жилийн турш тэр зүг рүү хүний хөл гишгэхийг хориглосон. 1990 оноос цөөн хэдэн лам нар эргэн ирж ном хурж эхэлсэн бөгөөд нутгийн дархчуул нийлж жижиг модон дуган барьсан ажээ. Харин одоо анх байсан байдлаар нь сэргээн засварлах ажил хийгдэж эхэлсэн байна. 2006 оноос тус хийдийг Хэнтий аймгийн засаг даргын захирамжаар тусгай хамгаалалтад авсан байна.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутагт Мөнх-Өлзийт уулын өвөрт 1777 онд Цэвээндорж гэдэг монгол лам анх жижиг сүм бариулж Манзушир бурханы чулуун дүрийг бүтээлгэснээр суурь нь тавигджээ. Улмаар 5000-6000 ламтай Монгол дахь хамгийн том хийдүүдийн нэг болтлоо өсөж Монголын зүүн нутгийн ард түмний шашин соёлын төв болтлоо хөгжсөн байна.
“Билэг өлзийт” хэмээх Цогчин дуган нь 3 давхар, 30 х 30 метр өргөн, 12 метр өндөр, 64 баганатай, боржин чулуун суурьтай, байгалийн чулуугаар бүтээсэн ханатай, сүншгийн, сахиусны, номын, хурлын зэрэг бие даасан хэсгүүд болон гонхны өрөө тасалгаануудаас бүрдсэн Монголын хамгийн том уран барилга юм. Барайвун гэдэг нь санскрит хэлний дрэвун буюу “оргилсон будаа” гэсэн утгатай үг ажээ. Энэ нь Энэтхэг, Түвдийн Дрэвун хийдүүдтэй шууд холбоотой болохыг илтгэдэг. Балдан барайвун хийд Гэлүгва ёсон буюу шарын урсгалын хийд бөгөөд ид хөгжиж байх үедээ 4 сургууль дацантай, өдөр бүр ном хурдаг 20 дугантай байжээ. 1
1930 оноос шашны эсрэг хэлмэгдүүлэлт эхлэх үед лам нарыг нь баривчилж, байшин барилгыг нь нураан шатааж, бурхан тахилуудыг нь хайлуулж Дэлхийн хоёрдугаар дайны бууны суманд хэрэглэжээ. Тэр цагаас хойш бараг 60 жилийн турш хийд рүү хөл хорьсон юм.
Балдан барайвун хийдийн эргэн тойрон маш байгалийн үзэсгэлэнтэй бөгөөд хад чулуунуудад Очирваань, Жамсран, Ногоон дарь эх, Манзушир, Дамдинчойжоо, Цагаан дарь эх, Бурхан багш, Богд Зонхов, Соёмбо бэлгэдэл, Аюуш зэрэг бурхад, мөн маань мэгзэм зэргийг сийлэх, товойлгох зэргээр бүтээсэн байдаг нь өнөө үед шашин соёлын үнэт дурсгал болон үлджээ. Гэвч эдгээр бурхад нь ихээр сүйтгэгдсэн байдаг бөгөөд тэрхүү хэлмэгдүүлэлтийн бараан он жилүүдэд хэрхэн шашин соёлоо хайр найргүй устган эвдэж байсны гэрч болж байдаг.
Цогчин дуганы баруун хойд талд “Эхийн умай” хэмээх сэнжин хад байх агаад хүрч очсон хүн эхээс төрөх, өлгийдүүлэх үйлдлийг хийгээд эцэст нь “хаан суудал” хэмээх хаданд залардаг. Цогчин дуганы урд талд “Ээж мод” хэмээх хадаг яндар бүхий саглагар мод бий. Энэ модонд хүмүүс мөргөж залбиран хүслээ даатгадаг заншилтай.
Discussion about this post