• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Махчин шувуудын “Оршуулгын газар” буюу Петро Чайна-Дачин тамсаг

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/28/2021
in Онцлох мэдээ
0
Махчин шувуудын “Оршуулгын газар” буюу Петро Чайна-Дачин тамсаг
Дорнод аймгийн Матад сумын нутагт байх Петро Чайна-Дачин тамсагийн газрын тосны 19 дүгээр талбай бол Монгол орны хээрийн бүс нутгаар дайран өнгөрч буй нүүдлийн болон махчин шувуудыг зүйл зүйлээр нь хэдэн мянгаар нь хядаж байгаа газар. Энэ талбайг цахилгаан түгээх 10 болон 15кВ-ын шугам аалзны тор шиг бүрхчихсэн. Цахилгааны шугамууд нь шувуудыг хамгаалсан ямар ч хамгаалалтын тоноглолгүй. Бараг шон болгоны дор тогонд цохиулж эндсэн махчин шувууд байдаг.      Үүний дийлэнх нь идлэг шонхор, шилийн сар гэх манай орны хээрийн экосистемийн 2 гол төлөөлөгч шувууд байна. Тэр байтугай нүүдлийн судалгаанд хамрагдаж байсан залуу шонхор энд ирж үхжээ. Өнгөрсөн 2020 оны зун зам дагуух 339 шонг тест маягаар шалгаж үзэхэд 8 зүйлийн 161 бодгаль шувуу хүчдэлд цохиулан эндсэн байжээ.
             Энэ шугамын шон хоорондын зай 50 метр байсан ба нийт шалгасан шонгийн урт 6.7км (N=339) болсон. Иймд 7 км хүрэхгүй зайд нийт 161 шувуу эндэж хорогдсоны дотор Олон улсын болон бүс нутгийн хэмжээнд ховордож буй 2 зүйлийн 26 шувуу байжээ. Энэ талбайд нийт хэдэн км урт, хичнээн тооны ийм аюултай шон байгааг мэдэхгүй. Мөн тус талбайд цахилгааны шонгуудыг хэдэн жилийн өмнөөс татаж байршуулсныг мэдэхгүй юм.
 Энэ бүгдийг тооцож үзвэл жилд хэдэн мянган шувууд энэ талбайд ирж үхдэгийг тооцоолж болох юм. Гэтэл энэ их үхэл хорогдлыг нэмэгдүүлэх гэсэн шиг энд баахан хиймэл үүр хийжээ. Идлэг шонхор бол өөрөө үүр засаж чаддаггүй онцлогтой шувуу. Бусдын үүрийг булаах эсвэл хуучин үүрийг эзэмшиж үүрлэнэ. Өөрөөр хэлбэл идэш тэжээл элбэгтэй ч үүрлэх орчин байхгүй бол үржиж чадахгүй гэсэн үг. Тиймээс идэш тэжээл элбэгтэй нутагт нь хиймэл үүр хийж, тэдний үржлийг дэмжих боломжтой.
 Энэ арга зөв  ч харамсалтай нь үхэл хорогдол ихтэй нутагт энэ менежментийг хийнэ гэдэг буруу. Уг нь дэд бүтцийн (өндөр хүчдэл, салхин сэнс гэх мэт) зүгээс шувуудад үзүүлэх сөрөг нөлөө их байгаа бол тус нутагт шувуудыг цуглах, үржүүлэх зэрэг тоо толгойг нь нэмэгдүүлэхийг хязгаарлах ёстой байдаг. Харамсалтай нь энэ газарт байгаль орчны үнэлгээ хийсэн байгууллага нь энэ тухай мэддэггүй бололтой.
 Дээрх хиймэл үүрэнд шувууд үүрлэвэл ангаахайнуудын өд ургаж гүйцээд үүрнээсээ нисэж сурах дадлага хийх шаардлага гардаг. Энэ үед нисэж сурч буй ангаахайнууд тус аюултай шонгууд дээр сууна. Ингэснээр үүрнээс ниссэн ангаахай бүр хүчдэлд цохиулан эндэх эрсдэлтэй болж байгаа юм. Энэ бол хиймэл үүр тавьж тэдний тоо толгой, үржлийг дэмжих арга бус үхэл хорогдлыг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
        Уг нь энэ бүс нутаг бол Хялганат хээр буюу үлийн цагаан оготны тархац байдаггүй газар. Өөрөөр хэлбэл өндөр ургамалжилттай учир үлийн цагаан оготно оршин тогтнох боломжгүй. Харамсалтай нь энэ нутаг хүний зүгээс үзүүлэх нөлөө хэт ихэссэнтэй холбоотой газрын доройтол, талхагдал гэдэгт өртөж ургамалжилтгүй болж мэрэгч амьтад тархан амьдрах таатай орчин бүрдсэн байна. Бэлчээр талхагдаж, мэрэгч амьтад олширсон нь махчин шувуудын хувьд энэ бүс нутагт нягтшил өндөртэй байрших нөхцлийг бүрдүүлсэн. Гэтэл тал нутаг учир махчин шувуудын хувьд олзоо агнах сууж харуулдах ганц газар нь цахилгааны шонгууд юм.
Олон жил үргэлжилж буй энэ “аллагын” талаар Петро-Чайна Дачин тамсаг руу хоёр ч удаа албан тоот явуулж энэ асуудлыг яаралтай шийдэж, шонгоо аюулгүй болгож махчин шувуудыг хамгаалах талаар шаардлага явуулсан аж. Энэ албан тоотоо аймаг, орон нутаг болон БОАЖЯ руу хүртэл 2 ч удаа өгчээ. Харамсалтай нь Петро-Чайна Дачин тамсаг өнөөг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй л байна.
  Улсын харъяаны аюултай шугамуудаа Засгийн, БОАЖЯ, ЭХЯ Олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд эхнээс нь засаад хамгаалаад эхэлсэн, Хэнтий, Дорноговь, Дундговь, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгууд хамрагдаад явж байгаа.
Харин Петро Чайна зэрэг хувийн өндөр хүчдэлийн шугамтай газрууд өөрсдөө энэ асуудлаа шийдэх ёстой, иймд энэ байгууллагуудын байгаль хамгааллын хариуцлагыг нь мэдрүүлэх шаардлагатай байна.
Махчин шувуудын намрын нүүдэл 8 сарын дундаас эхэлсэн, хэдэн мянган шувууд энэ бүс нутагт энэ намар цөөнгүй нь энэ шонгуудаас болж эндэж хорогдох аюул нүүрлээд байна.
Previous Post

Өнгөрсөн жил тэрбумтан болсон Тим Күк Apple-ээс 750 сая доллартой тэнцэх хувьцаа авчээ

Next Post

Балданбэрээвэн хийдийн суурийг 1777 онд тавьж, 6000 ламтай Монголын хамгийн том хийд байжээ

Next Post
Балданбэрээвэн хийдийн суурийг 1777 онд тавьж, 6000 ламтай Монголын хамгийн том хийд байжээ

Балданбэрээвэн хийдийн суурийг 1777 онд тавьж, 6000 ламтай Монголын хамгийн том хийд байжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.