• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ватиканы Апостолын номын санд хадгалагдаж буй түүхэн 38 баримт бичгийн хуулбарыг хүлээн авлаа

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/28/2026
in Соёл урлаг
0
Ватиканы Апостолын номын санд хадгалагдаж буй түүхэн 38 баримт бичгийн хуулбарыг хүлээн авлаа
ВАТИКАНЫ АПОСТОЛЫН АРХИВ, ВАТИКАНЫ АПОСТОЛЫН НОМЫН САНД ХАДГАЛАГДАЖ БУЙ XIII-XIV ЗУУНЫ МОНГОЛЫН ТҮҮХЭНД ХОЛБОГДОХ НЭН ХОВОР 38 БАРИМТ БИЧГИЙН ХУУЛБАРЫГ ХҮЛЭЭН АВАВ
Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад хавсран суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ватикан хотноо Ватиканы Апостолын архивын дэд тэргүүн Паоло Виан, Ватиканы Апостолын номын сангийн тэргүүн Мауро Мантовани нартай тус тус уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд Д.Гэрэлмаа Ватиканы Апостолын архив болон Ватиканы Апостолын номын санд хадгалагдаж буй XIII-XIV зууны Монголын эзэнт гүрэн, Монголын Их хаад, Ил хаант улс болон Ромын Пап нарын хоорондын дипломат харилцаанд холбогдох түүхэн 38 баримт бичгийн хуулбарыг хүлээн авлаа.
Хүлээн авсан баримт бичгүүдэд Монголын Их хаан Гүюгээс Ромын Пап IV Инносентийд илгээсэн захидал, Ромын Пап IV Инносентийн 1245 онд Монголын Их хаанд илгээсэн захидлууд, Ромын Пап III Николайн 1278 онд Хубилай хаанд илгээсэн захидал, Ил хаант улсын Абага, Аргун хаад болон тэдний гэр бүлийн гишүүдтэй харилцсан захидал бичгүүд, Байжу ноёнд хаягласан болон түүнээс илгээсэн захидал, Монголын нутагт илгээсэн шашны элч төлөөлөгчдөд олгосон албан даалгавар, зөвшөөрөл зэрэг баримт бичиг багтаж буй. Эдгээр нь Монголын эзэнт гүрний гадаад бодлого, дипломат харилцаа, төрийн эрх мэдэл, шашин, соёлын харилцаа болон XIII-XIV зууны Евразийн түүхийг анхдагч эх сурвалжид тулгуурлан судлахад нэн ач холбогдолтой, ховор эх сурвалж бичиг болно.
Түүнчлэн уулзалтын үеэр Ватиканы Апостолын номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй монгол хэл, бичиг, түүх, соёлын өвд холбогдох бусад ховор эх сурвалж, тухайлбал, хятад-монгол болон төвөд-монгол хэлний модон барын толь бичиг, монгол бичгийн гар бичмэл, шашны сургаал, номлолын орчуулга, монгол болон халимаг хэлээр хэвлэгдсэн ховор ном судрыг цаашид хамтран судлах, бүртгэл мэдээллийг нарийвчлан тогтоох, цахимжуулах, хуулбарлан авах, эх бичвэрийг орчуулж тайлбарлах, эрдэм шинжилгээний бүтээл, эх сурвалжийн эмхэтгэл, цахим мэдээллийн сан хэлбэрээр судалгааны эргэлтэд оруулах боломжийн талаар санал солилцов. Мөн Монгол, Ватиканы эрдэмтэн судлаачид, архив, номын сангийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгаа, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх замаар дэлхийн архив, номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй Монголын түүхийн үнэт эх сурвалжуудыг илрүүлж, судалгааны хүртээмжийг нэмэгдүүлэх талаар үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцов.
Эл үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Чингис хаан Үндэсний музей болон Ватиканы Апостолын номын сан хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд түүхэн эх сурвалжуудыг хамтран судлах, баримтат өвийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, судлаач, мэргэжилтэн солилцоог өргөжүүлэх чиглэлээр хүрсэн тохиролцоог ажил хэрэг болгож буй бодит үр дүн болно.
Previous Post

Ж.Хатанбаатар өөрийнхөө эсрэг ажилагааны “захиалагч”-аар экс мээр Х.Нямбаатар, “гүйцэтгэгч”-ээр  ГБХНХЯ-ны газрын дарга Цогтбаатарыг нэр заажээ

Next Post

БУРХАНД ХАЛДАЖ БУГИЙГ НҮЦЭГЛЭГЧ

Next Post
Баабар: Цаг хугацаа л бүгдийг засна

БУРХАНД ХАЛДАЖ БУГИЙГ НҮЦЭГЛЭГЧ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • БУРХАНД ХАЛДАЖ БУГИЙГ НҮЦЭГЛЭГЧ
  • Ватиканы Апостолын номын санд хадгалагдаж буй түүхэн 38 баримт бичгийн хуулбарыг хүлээн авлаа
  • Ж.Хатанбаатар өөрийнхөө эсрэг ажилагааны “захиалагч”-аар экс мээр Х.Нямбаатар, “гүйцэтгэгч”-ээр  ГБХНХЯ-ны газрын дарга Цогтбаатарыг нэр заажээ
  • МОНГОЛБАНКНЫ ИХ НАЯДЫН АЛДАГДАЛ БА ХЭН ТӨЛӨХ ЁСТОЙ ВЭ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.