• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ж.Хатанбаатар өөрийнхөө эсрэг ажилагааны “захиалагч”-аар экс мээр Х.Нямбаатар, “гүйцэтгэгч”-ээр  ГБХНХЯ-ны газрын дарга Цогтбаатарыг нэр заажээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/27/2026
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
Ж.Хатанбаатар өөрийнхөө эсрэг ажилагааны “захиалагч”-аар экс мээр Х.Нямбаатар, “гүйцэтгэгч”-ээр  ГБХНХЯ-ны газрын дарга Цогтбаатарыг нэр заажээ

   “Элэг”-ний хэмээн алдаршсан Ж.Хатанбаатар нь “Монголын СОС-ын хүүхдийн хотхоны нийгэмлэг холбоо” НҮТББ-ын ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа төв байгууллага болох “СОС-Киндердорф Интернэйшнл” олон улсын байгууллагаас санхүүжүүлсэн мөнгөнөөс хувьдаа завшсан, угаасан  хэрэгт холбогдсон. Түүнтэй хамт гүйцэтгэх захирал Н.Батэцэг болон Н.Бадамсэд нар шүүгдэж байна. Түүх дурдахад өнчин, харж хандах хүнгүй хүүхдүүдэд байнгын халамж, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “СОС-Киндердорф Интернэйшнл байгууллага”-ын төв нь Австри улсын Инсбрук хотод байрладаг  бөгөөд 1998 оны 7-р сард Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахаар  хоёр талт гэрээг байгуулан, улмаар УИХ соёрхон баталж байсан.

  Монголд Үндэсний буюу төв, Дарь-Эх, Дархан гэсэн гурван салбартай агаад оргил үедээ 130 орчим хүүхэд, 60-70 ажилчидтай байжээ. Ж.Хатанбаатарын үүсгэн байгуулсан  “Монголын СОС-ын хүүхдийн хотхоны нийгэмлэг холбоо” НҮТББ дээрхи салбаруудыг хариуцан ажилладаг.  Өдгөө Ж.Хатанбаатар, Б.Батцэцэг, Н.Бадамсэд нар нь төв байгууллагаас ирүүлсэн санхүүжилтээс  ах дүү хамаатан садан, найз нөхдийн хамааралтай 32 компани луу шилжүүлэн бэлэн мөнгөөр гаргаж авах, аваагүй үйлчилгээ, худалдааг авсан мэтээр баримт бүрдүүлэн мөнгө угаасан гэх гэмт хэрэгт шалгагдаж байна. Энэ хэрэг Ж.Хатанбаатар нь нягтлангаа халсан, халагдсан нягтлан нь уурандаа өргөдөл гомдол гаргасанаас үүдэлтэй гэнэ. Мөрдөн шалгах явцад гурван удирдлагын гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг яллагдагчаар татсан байна.

 Эхнэр нөхрөөс нь гадна жолооч, удирдлаганд нь ажилладаг хүмүүсийг ч шалгажээ. Элэгний төвийн нягтлан няравууд ч мөн хамрагдсан. Шалгалтын явцад Н.Батцэцэг, Н.Бадамсэд нарын нөхөр нь эхнэрүүдээ мөнгө угаах гэмт  хэрэг үйлдэж байгааг мэдээгүй гэж тогтоожээ. Ж.Хатанбаатарын эхнэр  нөхөр нь ямар мөнгөөр өөрийнх нь нэр дээр үл хөдлөх хөрөнгө худалдан авсаныг мөн мэдээгүй гэж тогтоогдсон байна.  Ажилчдынх нь мэдүүлсэнээр гурван сая төгрөгний цалинтай “ээж” /хүүхэд асрагчдийг ээж гэж дууддаг/ гар дээрээ 700 мянган төгрөг авдаг болсон, хувиасаа материал авчирч хүүхдүүдэд хоол хийж өгдөг байсан гэжээ.  Монгол дахь салбарынхан  мөнгө “идээд” байгааг “СОС-Киндердорф Интернэйшнл”-ийн төв 2023 оны намар аудитын шалгалт оруулахдаа гадарлажээ.  Ингээд тэр дор нь гүйцэтгэх захирал Б.Батцэцэг рүү цахимаар хандаж тайлбар тайлан удаа дараа шаардсан. Сүүлдээ арга ядаад бие төлөөлөгч явуулахад Үндэсний салбарынхан нь хаалгаа түгжээд “удирдлагууд байхгүй” хэмээн оруулаагүй тохиолдол хэдэнтээ гарчээ.

 Шүүхийн шатанд  Ж.Хатанбаатарын талынхан өөрсдийнх нь эсрэг зохион байгуулалттай ажиллагаа явагдаж байна гэсэн. Энэ ажиллагааны “захиалагч” нь хотын дарга асан Х.Нямбаатар, “гүйцэтгэгч” нь ГБХНХЯ-ны газрын дарга М.Цогтбаатар гэж нэр заасан.  Газрын дарга шалгалтыг ээлж дараалан илгээж байсан агаад нийт 25 удаа шалгажээ.  Яам, агентлаг, дүүрэг, хууль хүчний байгууллагаас ирдэг заримдаа газрын дарга өөрөө шалгалтыг удирдаж ирдэг байсан гэжээ. Санхүүжилтийг нь найман сар гацаасан гэнэ. Өдгөө хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдэж байна.

Previous Post

МОНГОЛБАНКНЫ ИХ НАЯДЫН АЛДАГДАЛ БА ХЭН ТӨЛӨХ ЁСТОЙ ВЭ?

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Ж.Хатанбаатар өөрийнхөө эсрэг ажилагааны “захиалагч”-аар экс мээр Х.Нямбаатар, “гүйцэтгэгч”-ээр  ГБХНХЯ-ны газрын дарга Цогтбаатарыг нэр заажээ
  • МОНГОЛБАНКНЫ ИХ НАЯДЫН АЛДАГДАЛ БА ХЭН ТӨЛӨХ ЁСТОЙ ВЭ?
  • Тархины харвалтаас урьдчилан сэргийлж, шинж тэмдгийг таньж мэдэх долоо хоногийн аян эхэллээ
  • М.Оюунчимэг “стратегич” Ерөнхий сайдын айлчлалын багт багтаж томилолтын зардал л гэхэд 13 000 000 төгрөг гаргуулан Япон руу яваад иржээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.