УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг “Боов” хочтой болоод буусан. Болоогүй ээ, ковидын үеэр буюу УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Баярсайханы Энхмөрөн гэх 26 настай залуу 2021 оны нэгдүгээр сард ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар томилогдсон. Энэ албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д заагдсан Төрийн захиргааны албан тушаалын “ахлах түшмэл” гэх ангилал зэрэглэлд багтдаг учир тус албан тушаалд “төрийн албанд наймаас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэдэг шалгуурыг хангасан хүн л томилогдох хуулийн заалттай. Гэтэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэг наад захын шалгуурыг хангахгүй, 26 настай хүүгээ ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын дарга болгосон гэж шүүмжлүүлж байлаа.
Экс гишүүн М.Оюунчимэг одоо МонРосцветмет компанид “бүтээмжийн менежер” гэдэг местэн дээр суудаг юм байна. Энэ хүн заавал төрөөс цалинжих ёстой юм уу? Монголын төр энэ хүнд өртэй юм уу?
Өөрийнх нь сууж буй парламентийн спикерийг огцруулах “шударга тав” гэгчийн жагсаал дээр бараг “хэдийн бэ”-д орохоор хувцаслаж оччихоод “Ард түмний амьдрал үнэхээр хүнд байна” гэсэн ч сэтгүүлчдийн асуултад ээрэгдэж, зүүсэн брэндийн ороолтоо найзынх гэж тайлбарлаад зогссон. Жорлон гэж ярьсан байх. Найман жил УИХ-д суухдаа нааштай мэдээ сонсгоогүй. Иймэрхүү суудлын бөглөөс байсаар буусан нөхдийг Монголын төр яагаад заавал тэжээх ёстой юм бэ? 2025 онд Оюун-Эрдэнийн засгийн газраас бүтээмжийн менежер гэдэг шинэ албан тушаал бий болгож, гишүүн болж чадаагүй хүмүүсээ “шагнасан” билээ.
Тэдний нэг М.Оюунчимэг /хуучин нэрээр/ Монросцветмет-д шинэ алба үүсгэн байгуулаад, дарга нь болон ажиллаж байгаа аж.
2025 оны 11 сард Засгийн газраас томилсон бүтээмжийн менежерүүдийг цомхотгох үед тэрбээр тухайн байгууллагадаа Стратеги бодлого төлөвлөлтийн газар хэмээх шинэ газар байгуулан, өөртөө зориулан бүтэц зуруулаад даргаар нь ажиллаж эхэлжээ.
Монгол Улсын томоохон төрийн байгууллагын Стратеги бодлого төлөвлөлтийн газар хэрвээ байх ёстой бол ямар мэргэжилтэй, чадвартай, чансаатай мэргэжлийн хүн ажиллах ёстой биз дээ?
Одоо ажиллаж байгаа экс гишүүн аль шаардлагыг хангадаг бол? Тусгай хангамж, унаа тэрэг, жолооч, туслахаар иж бүрэн хангагдсан эрх ямбат М.Оюунчимэг “стратегич” Ерөнхий сайдын айлчлалын багт багтаж томилолтын зардал л гэхэд 13 000 000 төгрөг гаргуулан Япон улсад газрын ховор элементийн талаар танилцуулга хийхээр яваад иржээ.
Төрийн байгууллагын нэрээр, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, ажиллаж байж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг, аялсан зорилго хэрэгжилтийнхээ тайланг тавих ажил мэргэжлийн хариуцлага-соёл Монгол улсын төрийн ажилтан, албан хаагч, зүтгэлтнүүдийн дунд хэзээ бий болох вэ? Монгол Улсын Ерөнхий сайд аа?





Discussion about this post