Нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, “Бүлгийн төсөл”-д шалгарсан 33 иргэнд “Батламж” гардуулан өглөө.
Тус үйлчилгээг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “Ай Эй Пи Инсайт” ХХК-тай хамтран хэрэгжүүлж, оролцогчдын хэрэгцээ, боломжид тулгуурласан сургалт, хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан нийгэмшил, хамтын ажиллагаа, бие даан амьдрах ур чадвар болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байна.
Энэхүү үйлчилгээ нь нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай өрх, иргэдийг бүлэг зохион байгуулалтад хамруулах, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх, бие даан амьдрах боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.





Discussion about this post