• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ким Ү Бин, Шин Мин А хоёрын хандив 5 тэрбум вон хүрчээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/28/2026
in Гадаад мэдээ
0
Ким Ү Бин, Шин Мин А хоёрын хандив 5 тэрбум вон хүрчээ

Сайхан төрөх заяаных гэж. Үзэсгэлэнт сайхан төрхөөрөө алдартай Өмнөд Солонгосын жүжигчин Шин Мин-а сүүлийн 15 жилийн хугацаанд Шин Мин-агийн чимээгүйхэн 3.7 тэрбум воны хандив өргөж, сахиусан тэнгэр шиг, сайхан сэтгэлтэй болохоо харуулжээ.

Нэгэн сангийн ажилтан нийтлэл бичиж, 2009 оноос эхлэн сар бүр их хэмжээний мөнгө тухайн байгууллагын дансанд орж ирдэг байсан гэжээ. Харин хандивлагч нь жүжигчин Шин Мин-аг болохыг хожим нь мэдсэн хэмээсэн байна.

“Тэр хэнд ч хэлэхгүй байхыг хүссэн. Мөнгийг түлэгдсэн өвчтөнүүдийн эмчилгээний зардалд болон бага орлоготой өрхийн хүүхдүүдэд суралцах орчин бүрдүүлэхэд ашиглахыг хүссэн.”

Шин Мин-а нь бага орлоготой өрх, тусламж шаардлагатай хүмүүст тогтмол хандив өгдөг гэдгээрээ алдартай. Ой хээрийн түймэр, газар хөдлөлт зэрэг үндэсний хэмжээний гамшиг ослын дараа тусламжийн санд хандив өргөсөөр иржээ.

Түүний нэг хандив 200 гаруй түлэгдсэн өвчтөний эмчилгээний зардал болсон нь олон нийтийн анхаарлыг татаж байсан юм.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Шин Мин-а жүжигчин Ким Ү Бинтэй хуримаа хийсэн бөгөөд хуримын бэлэг болгож 300 сая вон сангуудад хандивласан байна.

Шин Мин-а 1998 онд жүжигчний гараагаа эхэлснээс хойш олон алдартай кино, телевизийн бүтээлд тоглосон.

Түүний тоглосон цувралуудад My Girlfriend Is a Gumiho, Tomorrow, With You, Hometown Cha-Cha-Cha, Our Blues, Karma зэрэг багтдаг.

Харин кино урлагт Madeleine, The Beast and the Beautiful, The Naked Kitchen, Gyeongju, My Love, My Bride, The Eyes зэрэг бүтээлээрээ танигдсан юм.

Шин Мин-а мөн Disney+-ийн шинэ цуврал “Дахин гэрлэсэн хатан хаан”-д тоглосон бөгөөд уг бүтээл нь жүжигчний карьерын томоохон төслийн нэг болж байна.

Өмнөд Солонгосын төгс хос жүжигчин Ким Ү Бин, Шин Мин А нар 10 жил үерхсэний эцэст өнгөрсөн онд гэрлэсэн. Саяхан тэд tvN-ийн “You Quiz on the Block” нэвтрүүлэгт оролцжээ. Хөтлөгч Ю Жэ Сок “Та хоёрын хандив, өргөл нийлээд 5 тэрбум вон (3,7 сая ам.доллар орчим) боллоо. Ийм сайхан үйлсийнхээ талаар ярьж байх ёстой биш үү” гэхэд Ким, Шин хоёр “Хандивт мөнгөний хэмжээ гол биш, үнэн сэтгэл, тогтмол өргөж байгаа эсэх чухал” гэж хариулжээ. Шин Мина гэрлэлтдээ сэтгэл хангалуун байгаа талаар ярьж “Байнга хажууд чинь байж дэмждэг хүнтэй байх сайхан. Сэтгэлээр унасан үед, царай алдсан үед ч байнга сайхан гэж хэлдэг” гэжээ. Шин Мина нөхрөөсөө 6 насаар эгчмэд.

Тэд хамтдаа хорт хавдрыг даван туулсан. Ким Ү Биний хамраас байн байн цус гарч, харин насаар ахмад Хён Бин түүнийг эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж, эмнэлэгт хандсанаар хорт хавдартай гэдгээ мэджээ. 2017 онд хамар багалзуурын хорт хавдартай гэж оношлогдсон ч 4 жил эмчлүүлээд эдгэрч, эргэн ирсэн. Эрт мэдэж эмчлүүлж эдгэрсэн нь энэ хийсэн буяны ач бас болов уу?  Сонирхуулахад Ким Ү Бин үлэг гүрвэл хочтой, өөрөө ч хэнтэй адилхан бэ гэх асуултад тираннозавр үлэг гүрвэл гэж хариулдаг.

Previous Post

БУРХАНД ХАЛДАЖ БУГИЙГ НҮЦЭГЛЭГЧ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Ким Ү Бин, Шин Мин А хоёрын хандив 5 тэрбум вон хүрчээ
  • БУРХАНД ХАЛДАЖ БУГИЙГ НҮЦЭГЛЭГЧ
  • Ватиканы Апостолын номын санд хадгалагдаж буй түүхэн 38 баримт бичгийн хуулбарыг хүлээн авлаа
  • Ж.Хатанбаатар өөрийнхөө эсрэг ажилагааны “захиалагч”-аар экс мээр Х.Нямбаатар, “гүйцэтгэгч”-ээр  ГБХНХЯ-ны газрын дарга Цогтбаатарыг нэр заажээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.