УИХ-ын гишүүнээр сонгогдоод дөрвөн жил төрийн ордонд суусан МУГЖ С.Жавхлан эргээд тайзнаа гарч, өнгөрсөн жил хэдэн өдөр дараалан нижгэр тоглолт хийсэн. Угаасаа Монголд С.Жавхланг давж гаран олон өдөр тоглох гавьяат байтугай Ардын жүжигчин ч байхгүй. УИХ-ын сонгуульд ялагдаад гомдсон С.Жавхлан нутгийнхандаа “Миний дууг битгий сонсоорой” гэж хуурай агсамнасан. Өнгөрсөн шөнө “гал түлэх хань хайж байгаагаа бараг зарлав”. МУГЖ С.Жавхлангийн гэргий нь дуучин Г.Эрдэнэчимэг. Саяхан Г.Эрдэнэчимэг 11 дүгээр сарын 26-нд “Нэг голын ус” цомгийн баярын нээлтээ хийсэн. Эхнэр, дөрвөн хүүхдийнхээ ээжийн цомгийн нээлтэд МУГЖ С.Жавхлан оролцоогүй. Тиймээс Жавхлан, Эрдэнэчимэг хоёр тусдаа амьдарч байна гэсэн цуурхал гарсан. Үүнийг батлах мэт МУГЖ С.Жавхлан халамцуухан пост оруулав. Залуу улс, эр эм хоёр аль түр тар хийн, сайдаж муудахыг хэлэх вэ. 11 жил ханилсан, 4 хүүхдийн алдарт эцэг эх түр толхилцоо биз ээ.
Discussion about this post