• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Иргэн Э 4-дөгч галавын үед буюу 2.6 саяас 15 мянган жилийн өмнөх цаг үед хамаарах палеонтологийн олдвор арслан зааны соёо, шүдийг олсон

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
11/16/2026
in Ярилцлага
0
Иргэн Э 4-дөгч галавын үед буюу 2.6 саяас 15 мянган жилийн өмнөх цаг үед хамаарах  палеонтологийн олдвор арслан зааны соёо, шүдийг олсон

Соёлын өвийн эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийн талаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяагаас тодрууллаа.

– Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгт дагнан хяналт тавьдаг онцлогтой. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байна вэ?
– 
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт эртний эдлэл худалдан авах, худалдах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Үүнтэй холбоотойгоор тус дүүргийн прокурорын газраас соёлын өвийн эсрэг гэмт хэргийг шийдвэрлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажилладаг.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас улсын хэмжээнд Соёлын өвийн эсрэг үйлдэгдсэн хэргийн судалгааг 2022-2025 оны хагас жилийн байдлаар хийсэн. Дээрх хугацаанд Прокурорын байгууллага Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт заасан Соёлын өвийн эсрэг нийт 91 хэрэгт хяналт тавьж, 52 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэнээс тус дүүргийн прокурорын газраас 50 хувьд нь дангаараа хяналт тавьсан байна.

Дүүргийн прокурорын газраас 2026 онд соёлын өвийн эсрэг 12 хэрэгт хяналт тавьж, 8 хэргийг шүүхээр шийдвэрлүүлээд байна.

– Соёлын өвийн эсрэг гэмт хэргийн талаар иргэд, олон нийт төдийлөн ойлголт, мэдээлэлтэй байдаггүй. Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгт ямар төрлийн хэргүүд багтдаг вэ?
– 
Юуны түрүүнд иргэн бүр соёлын өв гэж юу болох талаар ойлголттой болох хэрэгтэй байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг хэлнэ. Тухайлбал хадны сүг зураг, хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, булш хиргисүүр, түүхэн дурсгалт барилга архитектурын дурсгал, ургамал амьтны яс зэрэг олдвор, эртний эдлэл зэрэг нь түүх соёлын өвд хамаардаг.

Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт соёлын өвийн эсрэг гэмт хэргийг хуульчилсан байдаг. Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах; түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах; соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх; хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх; соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах зэрэг нь соёлын өвийн эсрэг гэмт хэрэг юм.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хяналт тавьсан хэргүүдээс харахад соёлын биет өвийг завших, соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэмт хэргүүд зонхилон бүртгэгдэн, шалгагдсан байна.

Иргэд хөдөө, орон нутагт зорчихдоо эсвэл орон нутгийн иргэд тухайн газар нутгаасаа соёлын өвд хамаарах дурсгалт зүйлийг олсон эсвэл үе дамжин хадгалах тохиолдлууд байдаг.

Гэтэл соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар соёлын биет өвийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь харьяалах аймаг, нийслэлийн соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх, мөн соёлын биет өвийг худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн бол тухайн шатны соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд мэдэгдэх үүрэгтэй байдаг.

Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд соёлын өвийг завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болно гэсэн үг.

Тухайлбал, Иргэн Э Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрээс Дөрөвдөгч галавын үед буюу ойролцоогоор 2.6 саяас 15 мянган жилийн өмнөх цаг үед хамаарах  палеонтологийн олдвор болох арслан зааны соёо, шүдийг олж авсан бөгөөд холбогдох байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэлгүйгээр хадгалж, өөрийн мэдэлд байлгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Соёлын биет өвийг завших гэмт хэрэг тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн.

Харин Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэмт хэрэгт мэргэжлийн байгууллагын албан тушаалтнууд холбогдсон тохиолдлууд зонхилон гарч байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн мэдлэг, чадвараа ашиглан ашиг олох зорилгоор соёлын өвийг бусдад хууль бусаар худалдах, худалдааг зохион байгуулах зэргээр гэмт хэрэгт холбогдсон байдаг.

Эрүүгийн хуульд зааснаар Соёлын биет өвийг завших, үрэгдүүлсэн тохиолдолд 2.7 саяас 14 сая төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил гурван жил хүртэл хугацаагаар хорих ял, соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол 5.4 саяаас 27 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан.

– Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгт дагнан хяналт тавьдаг онцлогтой. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байна вэ?
– Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт эртний эдлэл худалдан авах, худалдах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Үүнтэй холбоотойгоор тус дүүргийн прокурорын газраас соёлын өвийн эсрэг гэмт хэргийг шийдвэрлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажилладаг.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас улсын хэмжээнд Соёлын өвийн эсрэг үйлдэгдсэн хэргийн судалгааг 2022-2025 оны хагас жилийн байдлаар хийсэн. Дээрх хугацаанд Прокурорын байгууллага Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт заасан Соёлын өвийн эсрэг нийт 91 хэрэгт хяналт тавьж, 52 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэнээс тус дүүргийн прокурорын газраас 50 хувьд нь дангаараа хяналт тавьсан байна.

Дүүргийн прокурорын газраас 2026 онд соёлын өвийн эсрэг 12 хэрэгт хяналт тавьж, 8 хэргийг шүүхээр шийдвэрлүүлээд байна.

– Чингэлтэй дүүргийн прокурорын газраас энэ төрлийн хэчнээн хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн бэ? Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?
– 
Тус дүүргийн прокурорын газраас 2026 онд 11 хүнд холбогдох 8 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн. Шүүхээс нэг хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 10 хүнд 5-17 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэргийн улмаас хууль бусаар олж авсан соёлын биет өвийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Гадаад улсад гаргасан соёлын өвийн хөдлөх болон үл хөдлөх дурсгалуудыг шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд 2024 онд үлэг гүрвэлийн хоёр араг ясыг Монгол Улсад эргүүлэн авч, Соёлын яам болон Палеонтологийн хүрээлэнд шилжүүлэн өгсөн байдаг.

Энэ төрлийн гэмт хэргийн онцлог нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл болох метал хайгч болон бусад эд зүйл, тээврийн хэрэгслийг улсын орлого болгодог, зарим тохиолдолд устгахаар шийдвэрлэдэг.

2026 онд шүүхээр шийдвэрлэсэн хэрэгт хураагдсан дундад зууны үеийн булш оршуулгын дурсгалаас олдсон хүрэл зоос, зэв, халбага, хутга, гоёл чимэглэл зэрэг соёлын биет өвийг улсын орлого болгон Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яаманд шилжүүлж шийдвэрлэсэн.

– Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг буруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?
– 
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас соёлын өвийн эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлтэд анхаарлаа хандуулж, холбогдох байгууллагуудыг оролцуулан 2024, 2025 онуудад хэлэлцүүлэг зохион байгуулж, анхаарах асуудал, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, үүнийг шийдвэрлэж болох арга замуудаа тодорхойлсон.

Тухайлбал, Соёлын өвийн эсрэг тусгай мэдлэгтэй мэргэжилтнүүдийг шинжээчийн эрхтэй болгох, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хамтран ажиллах, мөн хураан авсан соёлын өвийг шийдвэрлэх журмыг боловсронгуй болгох талаар саналуудаа танилцуулж, хэлэлцүүлсэн.

Соёлын өвийг хамгаалах нь зөвхөн аль нэг төрийн байгууллага, хууль сахиулах байгууллагын үүрэг гэж ойлгож болохгүй, иргэдийн оролцоо маш чухал юм.

Соёлын өвийн үнэ цэнэ, ач холбогдлын талаарх иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг, түүнийг хамгаалах, олсон бол хаана хандах, хэрхэн шийдвэрлүүлэх ёстой талаарх мэдээлэл бага байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг гарах нэг шалтгаан болж байна. Тиймээс иргэд соёлын биет өв, палеонтологийн олдвор олсон тохиолдолд тухайн аймаг, орон нутгийн Засаг дарга, Иргэдийн хурлын төлөөлөгчид, соёлын өвийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад мэдэгдэх ёстой.

Иргэн бүр соёлын өвийг хайрлан хамгаалах, үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгох, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах үүрэгтэй байдаг.

Эцэст нь хэлэхэд өнөөдөр бидний хамгаалсан соёлын өв маргаашийн үр хүүхдүүдийн маань түүх, бахархал болон үлдэх болно гэж хэлмээр байна.

Previous Post

МОНГОЛЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АНХНЫ ДАРГА ЛАВАРЫН ДЭМБЭРЭЛ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Иргэн Э 4-дөгч галавын үед буюу 2.6 саяас 15 мянган жилийн өмнөх цаг үед хамаарах палеонтологийн олдвор арслан зааны соёо, шүдийг олсон
  • МОНГОЛЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АНХНЫ ДАРГА ЛАВАРЫН ДЭМБЭРЭЛ
  • “Гамшгийг даван туулах чадавх та бидний гэрээс эхэлнэ”
  • БНСУ-ЫН ӨМНӨД БҮСИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН БОЛОВСРОЛЫН НЭЭЛТТЭЙ ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.