Замын-Үүдийн боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас өчигдөр Экспортын хяналтын талбайд хууль хяналтын байгууллагуудтай хамтран шалгалт хийсэн байна.
Энэ үеэр 56-99 УБТ, 85-11 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлүүд запас /ннөц/ дугуйндаа 100.9 кг адууны өлөн гэдэс нууж, БНХАУ-ын Эрээн рүү гаргах гэж байсаныг илрүүлсэн байна.
Иймд Зөрчлийн тухай хуулийн 11.21.11-д Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.
Discussion about this post