• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Р.Эмүжин: Бушуу Зандка улсдаа баастай, бушуу Моллай сэтгэлдээ ааштай…

ШАР ХУУДАС

admin by admin
08/19/2021
in Шар мэдээ
0
Р.Эмүжин: Бушуу Зандка улсдаа баастай, бушуу Моллай сэтгэлдээ ааштай…
За та нар битгий ингэж бай л даа. Эр улс байна даа, энүүхнийг зохицуулаад ард нь гарчихаж чадахгүй, ёстой л хөлдүү төмс гээч нь юм байна аа. УИХ-ын дарга Г.Занданшатар гуай таныг Моллай Улс гэж харах нь зөв шүү дээ. Гадаад ертөнц ч бүхлээрээ Монголын парламентийн дарга бол Монгол Улс гэж харна. Ийм хэмжээний албан тушаал хашиж байж ингэж алдах гэж. Эсвэл Зандка минь зүгээр явж тэр Баянхонгорын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаа хийх юм уу? Моллай ч бас хуульд заасан олимпийн медалтанд өгдөг урамшуулал, орон байрны учрыг сайн ойлголгүй түргэдээд түнтийчихлээ. Ха ха, одоо тэгээд улсаараа уралцаж, аймгаараа аашаа барах юм уу, яршиг зүгээр. Харин ч Моллай тамирчин, залуу, давилуун хүн гэсэндээ цагаахан гомдож, гомдлоо ч ил тод хэлчихдэг юм байна. Тэгж яривал гомдоно гэдэг чинь бас их өөриймсөг сэтгэлээс гардаг араншин шүү. Духаараа харж, дотогшоо цөмөрч байгаад нэг л өдөр гаднын хэвлэлд яриа өгөөд, хаалга цөм өшиглөвөл бас л эвгүй шүү дээ. Тэгсэн алаг чихэрнээс хоцорсон хүүхэд үүдэнд зогсож байгаад уйлчихдаг шиг ч учиргүй гомдоод, гомдлоо нэг л өглөө цацаад хаядаг гэнэ ээ. Арга ч үгүй, буудалд амьдраад удсан нөхөр байна шүү дээ. Өглөө болгон буудлын хаалгаар гарахдаа үнэнд гүйцэгддэг өөрийн асуудлаа л гаргачихлаа. Айлд ороод ангилан ялгуулах ч адармаатай даа. Одоо тэгээд бушуу Зандка улсдаа баастай, бушуу Моллай сэтгэлдээ ааштай. Сэв цаваа сэтгэлдээ сорви үлдээлгүй яаж гаргая гэж бодож байна даа, эрчүүд ээ. Нэг сайхан нүүр тулж уулзаад, ойлголтын зөрүүгээ засаад, хундага тулгаад, хуудуутай зөрчлөө засчих юм уу? Улс төлөөлж, ухалзаж түрүүлж хөдөлснөөрөө Зандка урьтаад дуугардаг байх даа. Моллай дагаад далдайдаг л юм болов уу даа. За эсвэл зүгээр гараад ганц сайн гар зөрүүлчих, яршиг зүгээр. Олимпийн дөрвөн медалтандаа Засгийн газар тус бүр байр, Монгол Улсын гавъяат тамирчин цол олгохоор болсон. Гавъяат тамирчин, олимпийн мөнгөн медалтандаа ганц гөвүүлчихэд энэ Зандкагийн толгойн эргээ гарч, барцад нь багасах байлгүй дээ, ха ха. Баахан инээж авлаа, эрчүүд ээ гэж, тоглоом биш дээ тэгээд. Том албан тушаалд том байгаад өг дөө, гуйх уу, гуядах уу, аан?…За зүгээр Занданшатарт өөрийн зүгээс ганц л үг хэлье. НУТАГГҮЙ ХҮНИЙ НУЛИМС ОЙРХОН ЯВАА ШҮҮ!.
Previous Post

Афганистаны төр засгийг талибууд бус авлига унагалаа

Next Post

Б.Хулан “Малина”-г дууриав

Next Post
Б.Хулан “Малина”-г дууриав

Б.Хулан "Малина"-г дууриав

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.