Том Крузын төрсөн ганц охин Сури Круз 15 нас хүрлээ. Сури Круз 15 насныхаа төрсөн өдрийг хоёр найзтайгаа тэмдэглэсэн бөгөөд түүний эцэг эх хоёулаа байсангүй. Сури эцэг эхийн хараа хяналтгүйгээр Нью Йорк хотоор зугаалж, хоёр найз охинтойгоо төрсөн өдрөө өнгөрөөжээ.
Цэцэг тэвэрсэн Сури хоёр найзтайгаа зайрмаг идэж, Манхэттэн хотын төвд селфи хийж зугаалжээ. Харин Суригийн ээж Кэйти Холмс холгүй цагийг өнгөрөөж байжээ. Кейти Холмс Суригийн төрсөн өдрийн бэлгийг худалдан авч охин нь найзуудтайгаа зугаалахыг холоос харж байсан гэнэ.
Төрсөн өдрийнхөө хувцсанд зориулж Сури савхин хүрэм, цагаан подволк, хар жинсэн өмд өмссөн байв. Тэрбээр нүүрний цагаан маск, хөнгөн шаахайгаар төрсөн өдрийнхөө дүр төрхийг бүрдүүлжээ. Урт хүрэн үс нь мөрнөөс нь нэлээд доогуур орж ирсэн Суриг фенүүд нь түүнийг хамгийн сүүлд харснаас илт өндөр болж том болжээ гэж коммент үлдээжээ.
Сури бол Кейти Холмсын цорын ганц охин. Том Круз, Кейти Холмс хоёр 2006-2012 онд гэрлэж, хамт амьдарч байх үед байсан Крузтай гэрлэснээс хойш төрсөн цорын ганц хүүхэд юм. Хайр дүүрэн орчинд өссөн, хамгийн үнэтэй хувцас өмсдөг Сури крузыг Холливудын алтан охин, гүнж гэдэг байсан. Харин аав ээж нь салснаас хойш сури Круз ээж Кейти Холмсын хамт амьдрах болсон билээ.
Суригийн 15 насны төрсөн өдрийг тохиолдуулан Холмс өөрийн инстаграмдаа охиноо ийм хурдан өсөж том болсонд нь “Итгэж чадахгүй” тухай бичлэг оруулжээ. “Хайрт минь 15 насны төрсөн өдрийн мэнд хүргэе! Би чамд хайртай!!! ❤️💕😘 Би чамайг аль хэдийн 15 настай гэдэгт итгэж чадахгүй байна!” тэр бичсэн байна.
Discussion about this post