• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Хийлдэг завь тоглоом биш

Сэрэмжлүүлэг

admin by admin
07/28/2021
in Нийгэм
0
Хийлдэг завь тоглоом биш
Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор гол мөрөн, нууруудад усны ослоор амь насаа алдсан хүний тоо нэмэгдэх хандлагатай байна. Онцгой байдлын байгууллагын мэдээлснээр усны ослын гол шалтгаан нь бага насны хүүхдээ усны ойролцоо хараа хяналтгүй орхих, тэдэнд тавих хяналтаа сулруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, мөрөн, нуурын усанд орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэл (хийлдэг гудас, хөвөгч тоглоом) ашиглаж байгаатай холбоотой гэж дүгнэж байна. Энэхүү осол, эндэгдлийг дахин гаргуулахгүй байх, бууруулах, урьдчилан сэргийлэх талаар хариуцсан төрийн байгууллагууд тодорхой ажил хийж байгаа хэдий ч иргэдийн зүгээс хариуцлагатай аялж, өөрийнхөө болон бусдын амь насыг хамгаалахад онцгой анхаарах шаардлагатай байна.
Аялагч иргэдийн гол, мөрөн, нууранд нийтлэг ашигладаг ахуйн зориулалттай “Intex” маркийн хийлдэг завийг хэрхэн, зөв ашиглах талаар тодорхой мэдээлэлгүйгээс усанд осолдох тохиолдол гарсаар байна. Иймээс иргэд олон нийтэд зориулан “Intex” маркийн хийлдэг завийг аюул, осолгүй ашиглах талаар “Хийлдэг завь тоглоом биш” зөвлөмжийг мэргэжлийн байгууллага болох Монгол Улсын Далайн захиргаанаас бэлтгэн хүргэж байна. Тус байгууллагаас олон нийтэд чиглэсэн “Хийлдэг завь тоглоом биш” аяныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү аянд орон нутгийн захиргааны байгууллага, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
“Intex” маркийн хийлдэг завийг хаана ашиглаж болох талаар товч мэдээллийг хүргэе. Энэхүү завийг эргийн хамгаалалт бүхий газарт эсхүл жижиг нуур цөөрөм, голын гүехэн хэсэг, булан тохойд, салхины хүч нь 4 м/сек, давлагааны өндөр нь 0,3м-тэй усан орчинд ашиглах зориулалттайг анхаарах хэрэгтэй.
“Intex” маркийн хийлдэг завийг ашигдахад анхааруулах болон хориглох зүйлс:
– “Intex” маркийн хийлдэг завь нь зориулалтын хувьд аврах завь, хэрэгсэл биш гэдгийг мартаж болохгүй;
– Уг завийг шумбалтад ашиглаж болохгүй;
– Хийлдэг завийг усан замын ямар нэгэн тээврийн хэрэгслээр чирч ашиглаж болохгүй;
– Хийлдэг завийг ашиглахын өмнө хэрэглэгчийн гарын авлагатай танилцаж, ашиглах заавар, гарын авлагыг сайтар судалсан байх;
– Гарын авлагад заасан аюулгүй ажиллагааны зааварчилгааг дагаж мөрдөх;
– Завийг зааврын дагуу хийлж, хэсэг хугацааны дараа бүрэн бүтэн эсэхийг заавал шалгах шаардлагатай;
– Завины даацыг хэтрүүлэн хөдөлгөөн хийхийг хориглох;
– Завийг усан дээр гаргахын өмнө бүх зорчигчид аврах хантааз өмсүүлсэн эсэхийг шалгах;
– Тогтвортой байдлыг хангах үүднээс хийлдэг завины төв хэсэгт гишгэн бууж, сууж байх;
– Завин дээрх ачааллыг нэг талд нь бөөгнөрүүлэхгүй, тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор жолоодогч нь зорчигчдыг суудалд хуваарилан суулгах үүрэгтэй;
– Хөдөлгөөний үед босч зогсох, суудал солих зэрэг эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх;
– Завь болон хөвөгч хэрэгслийг ашиглаагүй үедээ усны ойролцоо эзэнгүй, сул орхихоос зайлсхийх;
– Хийлдэг завь нь ширүүн урсгалтай, харгиатай гол дээр болон бусад аюултай, эрсдэлтэй /экстрим/ спортод ашиглахад зориулагдаагүйг анхаарах;
– Хэрэв таны хийлдэг завь цоорч, урагдсан бол завиа бүү ашиглаарай;
– Завийг ашиглах явцдаа аль болох хурц үзүүртэй зүйлс, хүчиллэг болон бусад идэмхий төрлийн химийн бодисын ойролцоо байлгахаас зайлсхийх;
– Согтууруулах ундаа, мансууруулах үйлчилгээтэй эм бодис хэрэглэсэн үедээ завь жолоодож болохгүйг анхаарах;
– Тухайн орон нутгийн захиргаанаас гаргасан шийдвэрүүдийг дагаж мөрдөх;
– Эрх бүхий байгууллагаас тогтоосон бүс, хязгаарлалт дотор хийлдэг завийг ашиглах;
– Цаг агаарын байдал хурдан өөрчлөгдөх эрсдэлтэй тул аль болох хурдан хугацаанд эрэг рүү буцах эрэгт ойр зайнд аялах шаардлагатайг анхаараарай.
Усан замын тээврийн тухай хууль болон Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрмийг сахиж, хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байснаар иргэн та өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулахаас сэргийлж чадна.
МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА
Previous Post

Том Крузын охин Сури Круз 15 нас хүрчээ

Next Post

Харригийн охин хааны угсаа залгамжлах 8 дахь хүн боллоо

Next Post
Харригийн охин хааны угсаа залгамжлах 8 дахь хүн боллоо

Харригийн охин хааны угсаа залгамжлах 8 дахь хүн боллоо

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Г.Амарсайхан: Намайг 8 сар суугаад гарч ирэхэд 7 хүн нас барсан, бүгд тараад явчихсан байсан. Гарсан сургаар бүгд эргээд ирсэн
  • Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.