Төрийн шагналт, зохиолч, яруу найрагч Ринченгийн Чойномын 70 насны ой энэ сарын 10-нд тохиож, түүний тухай анд нөхдийн дурсамж, өмнө нь хэвлэгдэж байгаагvй шүлэг найраглалын номууд хэвлэгдэн гарсан тухай манай сонин өмнох дугааруудад нийтэлсэн билээ. Энэ удаад бид уран бvтээлийн гэгээн тэнгэр жаргал зовлонг хамт туулсан хань Норжидын Нинатай нь уулзаж ярилцсан юм.
-Яруу найрагчийн гэргий байхын зовлон, жаргалын тухай хуучилбал…?
-Жаргал, зовлон баяр баясгалаи хvний амьдралд ээлжилж байдаг хойно доо. Богинохон хугацаанд хvсээгүй салалт, хагацал, мөрдлөгө, хавчилга гээд хvнд хэцvv зvйлийг бишгүй үзэж туулж өнгөрүүлсэн. Яруу найрагчийн эхнэрийн зовлон гэвэл хэдэн өдөр сараар ирэхгvй алга болох үед нь өвчтэй охиноо тэврээд эмнэлгээр гvйж, эмнэлэгт олон хоног сараар эргэлтгүй хэвтэж байсан маань юм шиг ээ. Дараа нь ирээд хайлсан тугалга шиг уян зөөлөн загнаж, гоё шvлэг уншиж, намайг юунд ч хүргэхгvй халамжилж, хоол цай хийгээд аргадахаар нь уярсан тэр сэтгэлийг л жаргал гэх юм уу даа.
-Найрагч яагаад тийм олон хоног сараар алга болдог байв аа. Тэр тийм л байх эрхтэй, та хvлээх ёстой байсан гэж үү?
-Яруу найрагчид хэзээнээс явдаг, ирдэг, бичдэг, уншдаг, архи дарс уудаг, нийлдэг дарвидаг хүмүүс байсан. Одоо ч гэсэн хэвээрээ л байгаа. Сайхан юмыг харахын тулд хол явна. Эргэж ирнэ. Түүнийгээ харьцуулж бичнэ шvv дээ.
Манай хvн 4-5, 7-14 хоногоор явна. Ирэхгүй удна шvv дээ. Заримдаа хэдэн сараар алга болно. Өвөл гараад явсан хvн чинь хавар дулаарах vед хувцсаа ним-гэлчихсэн гэнэт ороод л ирнэ. Хавар гэрээсээ гараад зуны дунд vед дан цамцтай хvрээд л ирдэг сэн.
Голдуу найз нөхдийнхөөрөө л байна. Намайг эмнэлэгт хэвтэж байхад эргэж байсан удаагүй. Харин Ш.Сүрэнжав, Цагаанхүү гээд найзууд нь хоол унд хийчихсэн, авгай хүүхдээ дагуулаад эргэнэ. Та нар эргээрэй гэж захичихаад л явдаг байсан шиг байгаа юм. Тэр хугацаанд архи ууж, шvлэг зохиолоо бичиж л явсан. Хvний уран бүтээлийг хясах шиг муухай юм байхгvй. Тэд сайхан хүүхнүүдийг харах хэрэгтэй, сайн, муу юмыг харьцуулж харах, сайн хүмүүстэй нөхөрлөх хэрэгтэй. Түүнийгээ бичих хэрэгтэй. Би тийм л ойлголттой байсан.
-Тунгалаг, Цэрэндулам, Туул гээд олон хvvхнvvдэд зориулсан шүлэг байдаг юм билээ. Та хардаж, харамлан араас нь хөөцөлдеж байгаагүй гэж үү?
-Сайхан хүүхнийг харсан хvн бүхэн самуун байдаггvй юм шvv дээ. Сайхан хүүхнийг хараад монгол яруу найрагт ингэж тусгавал ямар вэ гээд бичсэн нь дуусашгүй их. Би түүнийг огтхон ч хардаж байгаагvй, vvний илрэл бол Цэрэндулам, Туулд гээд олон шүлгүүд хүмүүст хүрч.
-Сэтгэлд бяцхан гомдол, ялимгvй атгаг санаа нуугдаж л байдаг шүү дээ. Эсвэл та хөрч гомдоод тэр бүхнээс ангижирсан хэрэг үү?
-Би ханиа дагаад нутагт нь очиж байхдаа Цэрэндуламыг харж байлаа. Сайхан хүүхэн байсан. Би бодлоо дээр хэлсэн шүү дээ. Олон хоног сараар алга болоход нь гомдолгүй яахав. Хайгаад найз нөхдийнхөөр нь очдог л байсан. Нуугдчихаад гарч ирнэ гэж үгүй. Тэд нь ч ирээгүй л гэнэ.
Цөхөрсөн гэдгээсээ илүү амьдрал тиим байдгийг бие сэтгэлээрээ мэдэрч хатуужсан гэвэл үнэнд нийцэх болов уу. Тэгээд ч бидэнд тухайлсан орон гэж байсангүй. Бид айл болоод л манай ээжийнд амьдарсан. Найз нөхдийнд нь хэдэн хоног сараар байна. Хүүхдээ тэврээд л хэрмэл амьдралаар амьдарч явсан даа. Хаа ч очиж Бух Дамдин, Ш.Сvрэнжав, П.Дулмаа гээд найзууд нь гэртээ байлгаж, хооллож, ундалж, ад үзэлгvй тав тухтай байлгадаг байлаа.
-Өөрөөр хэлбэл та яруу найрагчийн амьдралыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн гэсэн үг үү?
-Тийм ээ. Хамт хэсч явахдаа юу эсэхийг үзэхэв дээ. Ууж наргихад нь хамт байж, дэлгүүр лүү архины даруулга авахаар гүйдэг л байлаа. Нэгэнт хайр сэтгэлээрээ нийлж суусан хойно түүний бүх л зүйлүүдийг, задгай амьдралыг нь ч зөвшөөрч, түүний дуртай, дургүй зүйлүүдтэй эвлэрсэн дээ.
-Тvvний тухай “гудамжны архичин” гэж хаа аэгтээ бичсэнийг уншсан санагдана. Үнэхээр яадгаа алдсан архичин байсан юм уу?
-Уулгүй нахав. Уухаас ч аргагүй цаг vе, тийм нийгэм байлаа тэр үед. Дотроо шаналж, зовлон гуниг тээж явсан. Сэтгэл санааны маш хүнд дарамтанд байсан учраас архи уудаг байсан. Чи бод л доо. Тэр vед “Яруу үгсийн чуулган” гэж зохиолчид цуглаад шүлэг зохиолоо уншдаг, нэг ёсны найргийн баяр болдог байлаа. Түүнд зориулж шvлэг бичээд, унших гээд очихоор нь оруулахгүй. Номоо хэвлүүлэх гээд очъё оо авахгvй, хэвлэлтэнд оруулахгүй байх жишээтэй. Тэгээд 1966 оноос үзэл суртлын хавчилга шахалт улам хурцдаж мөрдөгдож эхэлсэн. Ном гар бичмэлийг нь хурааж, удаа дараа нэгжиж, тайван суухад хэцүү үе байсан. Ийм л шалтгаантайгаар архи ууж байсан. Тэрнээс биш учир утгагүй донтож уудаг гудамжны архичин биш. Харин одоогийн залууст л тиймэрхүү зvйл их ажиглагдах юм. Сайхан нийгэмд сайн явах, тайван амьдрах бүх боломж байна шүү дээ.
-Найрагчийн “Хуланд бичсэн захидал” хэмээх охиндоо зориулсан найраглал байдаг. Охин тань хаа юу хийж явна вэ?
-1966 онд охин мэндэлж бид хоёр хөөр баяр болж байлаа. Хулан одоо 40 хүрч байна. Гурван хүүхэдтэй. Тэр үеийн хүүхдүүд ангиараа vйлдвэрт илгээлтээр очдог хөдөлгөөн их өрнөж байсан болохоор охины ангийнхан савхин эдлэлийн vйлдвэрт очсон. Тэндээ ажиллаж байгаад зах зээл эхэлснээс хойш хувиараа юм хийж байгаа.
-Үрийн хагацал, хүсээгvй салалт гэж та түрүүн хэлсэн. Чухам юу болсон юм бэ?
-Бид хоёр ч охинтой байх байлаа. Нэг нь өөд болсон. Чойном маань мөрдөгдөж байгаагаа өөрөө маш сайн мэдэж байлаа. Бvх ном зохиолоо цаасан хайрцагт хийж баглаад манай холын хамаатан Батцэрэн гэдэг айлд хадгалуулсан. Надад юу ч үлдээгээгvй. Нэгжлэг ирэхэд надаас юм гарахгүй байхыг бодсон хэрэг. Хамгийн сүүлд явахдаа “За би явлаа. Эргэж ирэхгүй. Чи биеэ бодож, хүүхдээ сайн асарч, сайн хvн болгоорой” гэж захисан. Хүн амьтан ирж асуух, байцаалт авахад хамт амьдарсан нь үнэн, юу бичсэнийг нь мэдэхгүй, салсан гэдгээс өөр юм бүү хэл гэж миний хэлж ярих үгийг хvртэл зааж өгсөн дөө. Энэ нь амьдралын ачаа нуруундаа үүрч, үр хүүхдээ өсгөж байгаа эмэгтэй хүн зовохгүй байгаасай гэж бодсон хэрэг. Бид хэрэлдэж муудалцаж, салж сарниагvй, цаг үе биднийг амьдын хагацалд унагаж, хүсээгvй салалтыг тулгасан нь энэ.
-Ингэхэд та түүнтэй яаж танилцсан бэ. Дурсамжийн ном, шүлэг тэмдэглэлд Нина гэдэг нэр олон байдаг ч мэргэжил боловсролын тань тухай дурсаагүй байх юм?
-Би 1960-аад онд МУИС-ийг хими биологийн багш мэргэжлээр төгссөн. Бидний үеийнхэн төгсөөд Намын Төв хорооноос хуваариа авдаг байлаа. Би Эвлэлийн Төв Хороонд ажиллахаар хуваарилагдсан. Тэнд яруу найрагч Ш.Дулмаатай хамт ажиллаж байлаа. Эвлэлийн ажилтан, “Оюунтүлхүүр” сэтгvvлийн нарийн бичгийн даргаар нэлээд хэдэн жил ажилласан. “Оюунтүлхүүр”-ийн цуврал зураг, шүлгийг Чойном 10-хан минутад л бэлэн болгочихдог. Маш авьяаслаг хүн байсан. Тэр үед л танилцаж дотноссон доо.
-Булчин шөрмөс нь зангирсан ханхар эрчүүдэд хүүхнүүд дурладаг шүү дээ. Гэтэл та муу нэртэй, муруй хазгай биетэй тэр хүний юунд нь тэгтэл татагдаа вэ?
-Анх танилцахад үнэн сэтгэлийн инээмсэглэл тодорсон царайтай, хажуу тийш нь самнасан шингэн халимагтай, сөрөвгөр хар сахал, хазгай цээжтэй маш цэвэрхэн хувцасласан шар залуу байсан. Хүнтэй эвтэй, уурлаж хэрэлдэнэ гэж ер үгүй. Хөгжилтэй, шооч эр байлаа. Сайхан ч дуулна. Гитараа нуруундаа бариад л тоглоно. Маш сайн зураач байлаа. Эмэгтэй хүний гоо сайхныг нээн харуулсан зургийг их зурсан даа. Үзсэн харсан бүхнээ ой тойндоо ягштал шингээж усны ундарга шиг уран яруу, чөлөөтэй бичдэг байсан. Би түүний дотоод сэтгэл, оюунлаг ертөнц онцгой авьяаст, эрвээхэй шиг татагдсан. Гэхдээ тэр бол түр зуурын явдал биш би түүнийг насан туршид хайрлаж дурсаж, түүний төлөө, захиас гэрээслэлийг нь биелүүлэхээр зүтгэж л явна.
-Сүүлчийн мөчид танд юуг чухалчлан захисан бэ?
-Биеэ муу байхад шүлэглэсэн захидал бичсэн нь надад одоо ч бий. Тэр захианд үр хүүхдээ сайхан өсгөөрэй. Сайн хүн болгож хүмүүжүүлээрэй. Чи сайн явах ёстой. Хэрэв муу байх юм бол би тэнгэрээс аянга болж ниргэнэ гэсэн аймаар үгсийг бичсэн нь бий. Тийм учраас би муу явах учиргүй. Үр хүүхдээ сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлэх ёстой гэдэг чигийг хатуу баримталж ирсэн. Юунд ч сэтгэл гутрахгүй болгоно, бүтээнэ гэж зvтгэж, зоригтой ирмүүн яваа минь тэр хүний хань байсны хувьд надад үлдсэн гэрэл гэгээ юм даа.
-Таны үеийнхэн юугаар гоёдог байв?
-Залуу нас, сайхан бие бялдраар гоёж явлаа. Тэрнээс биш үсчин, гоо сайхан, гоё ганган хувцас тэр үед байгаагvй.
-Түүний зурсан зургуудад их төлөв эмэгтэй хүний нvцгэн зураг голлодог. Тэрхvv натур нь таны гэдэг үнэн vv?
-Гоо сайхныг эмэгтэй хүнгvйгээр төсөөлөхөд бэрх. Түүний магтан дуулаагүй яруу найрагч уран зураач үгүй. Бид хоёр аялалаар салхинд их гарна. Чойном маань намайг голын усанд нүцгэн зогсоогоод зураг авна. Түүнийгээ зурна. Шүлэг бичнэ, миний хөргийг олон удаа зурсан. Зуруулж суухдаа “Миний нvvрийг л битгий гаргаарай” гэж гуйдаг байлаа. Тийм болохоор буруу харж байгаагаар юм уу эсвэл өөр толгой залгаад л биеийг нь зурдаг байсан.
Өнөөдрийн Монгол сонин 2006.02.17-31 /201)
Ч.ҮЛ-ОЛДОХ
Discussion about this post