• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Охидоо хүнд өгч бэл харамжаар нь амьдардаг 15 хүнийг банздан, мөнгөөр торгон, засан сайжруулахаар 10 хоног суулгажээ

admin by admin
10/22/2025
in Нийгэм
0
Цуврал-13 Хүрээ хүүхнүүдийн хөгтэй явдал
Хүн төрөлхтний аль ч нийгмийн давхаргад биеэ үнэлэх, янхандах “мэргэжил” байсаар ирсэн, одоо ч байгаа. Соц нийгмийн үед монголд Унгар, Югослав, Румынчуудад биеэ үнэлдэг бүлэг хүүхнүүдийн хэрэг нэлээд дуулиан тарьж байсан юм. Өнөөдөр коммунист дэглэмтэй Социалист Куба, Ардчилсан Солонгос, Исламын хатуу хуультай Арабын улссуудад хүртэл маш нууц байдалд биеэ үнэлэх явдал байдаг аж. Хүн төрөлхтөний хамгийн анхны мэргэжил нь “янхан юм” гэсэн нь үнэний ортой. Энэ удаа Хувьсгалын жилүүдэд хүчээ авч, Хүрээнд хавтгайрсан янхандах үзэгдлийг Ардын цагдан сэргийлэх хэрхэн тас цохисон талаар өгүүлэх юм.
Хүрээнд хамгийн зохисгүй нэг явдал бол ядуу амьдралтай айлууд аргаа барах­даа охиноо садар самуун эрчүүдэд өгч өчүүхэн хэдэн зоосоор амь зогоодог явдал байв. Тэгээд ч охинтой хүн олзтой гэдэг зүйр үг хүртэл гарч явжээ. Охиноо арван зургаа зарим нь арван дөрөвтэй байхад тусгай жижиг гэр төхөөрч, тусад нь гаргана. Гэрийн хойморт ганц модон ор, тулганаас өөр зүйл байхгүй. Охиноо хэр чадлаараа гоёж гоодон, хашааныхаа үүдэнд гаргаж зогсооно. Хүрээ харчуул орой үдэш айлын зуудаг нохой айлгах нэрээр урт ташуур барьж, хэний охин хөөрхөн бол хэмээн шалиг дуу аялан гудамжаар эргэлдэнэ. Шилэгдсэн охин залуу хөгшин, хэн ч байсан хамаагүй өнөөх тусгай гэртээ оруулж наргин зугаацуулж, охин биеэ өгдөг бичигдээгүй хууль дүрэм байсан аж. Нэг бол охинтой нь гэрлэж, нөгөө бол аав ээжид нь амьжиргааны мал, шан харамж өгдөг байв. Үүний хажуугаар Хүрээнд шавилсан лам нар орой үдэш бурханы ном унших нэрээр өнөөх охидыг эзэмдэж, эцэг эхэд нь чамлахааргүй зоос өгдөг байсан гэнэ. 1920-иод оны эхэн гэхэд энэ бурангуй явдал мэр сэр байсаар. Хятад худалдаачид, явуулын наймаачид охидтой садар самууныг дэгдээж хонохдоо, мансууран донтох, хар тамхинд оруулдаг байсан баримт ч бий. Хөөрхий охид амьдралын хамгийн бузар эргүүлэгт хэзээ ч буцаж гарахааргүй гүн ордог байлаа. Хүрээний баячууд, хятад худалдаачид, мөнгө хүүлэгчид, тэр бүү хэл шарын шашны мяндаг тушаалтнуудын нууцхан янхандах үзэгдэл сүүлдээ ил цагаан болж байсан олон жишээ байдаг юм. Үүний нэг тод жишээ нь Засагт хан аймгийн хошууны ноён бага хатан үзэсгэлэнт сайхан Норовсүрэнгийн гунигт амьдрал домог болон үлджээ. Ноёнтон бага хатнаа жигтэйхэн гоёж гоодон хүрээнд дагуулж ирээд Богдод бараалхав. Гэтэл хэргэм зэрэгтнүүд залуу сайхан хатанд нь нүд унаган шунаж, гартаа оруулж авахыг хичээн Богдод сул хатнаар өргөмжлүүлж чаджээ. Ноён­тон хайртай бага хатнаа Богд хаантанд өгөх байх хэцүү болов. Богдын шадар нөхөд ноёнтонд хэргэм зэрэг нэмж чулуун жинсээр шагнаж нутаг бушуухан буцаажээ. Норовсүрэнд Засагт ханы хороонд сайхан гэр төхөөрөн өгч, юугаар ч дутаахгүй байлгаж хэргэм зэрэгтнүүд орой болгон ээлж дараагаар очиж найр цэнгэл үйлдэн жаргана. Сүүлдээ олны гараар орсон Норовсүрэнг хэн ч хайхрахгүй болжээ. Үзэсгэлэнт бүсгүй Норов­сүрэн нэг л өдөр нохойн амьдралаар амьдарч өдрийн хэдэн эрчүүдэд өчүүхэн бага зоосоор биеэ үнэлэн, сүүлдээ амьдрахын эрхэнд хужаа нарын гараар орж, эдгэшгүй өвчин хуучтай болж Сэлбийн хөвөөнд гадаа хаягдав. Орох оронгүй тарчиг ядуу түүнийг ардын цагдаа нарын нэг нь өргөн тэтгэж байсан боловч нас залуугаараа хар тамхинд орсон бүсгүй амиа хорлож үхсэн байдаг. Ийм бүсгүйчүүдийг Хүрээний цагдан сэргийлэхийн ажилтнууд сэнхрүүлж шинэ амьдралд нь оруулах явдал чухал байжээ.
Амгаланбаатар, Нийслэл Хүрээ хоёрт биеэ үнэлж өглөг тэтгэлгээр амьдардаг арваад залуу бүсгүйг цагдаагийн газарт авчирчээ. Тэд гоё, сайхнаас гадна ихэмсэг дээрэнгүй зантай ялангуяа цагдаа нарыг жигтэйхэн үзэн яддаг байв. Биеэ үнэлдгээ ч нуулгүй харааж зүхэж дайрч давшилж байсан гэдэг. Ялангуяа хятадын халуун ханзны хүүхэн гэдэг бүр ч омогтой шазруун. Тэд гамин, барон цэргүүдтэй садарлаж, янагийн эрд­мийг төгс эзэмшсэн тул хэнийг ч өмнөө сөхрүүлнэ хэмээн сэхүүн загнана. Маймаа хотын Цэцэгдарь, Янжинхорлоо, Дуламжав, Сэрээжэн, Хүр­ээний Шоовдор, Лхагвадулам, Чанцал нар дайснуудад олон сайн эх орончдыг ховлож, хорлон сүйтгэгчидтэй хуйвалдаж байсан тухай До яамны архивт бүртгэгджээ. Дотоодыг хамгаалах, Цагдан сэргийлэх хороо, Цэргийн явдлын яам урвагчдын асуудлыг янхандах гэдгээр халхавчлан эцэслэн шийдвэрлэхээр болсон нь ёстой цагаа олсон хэрэг байв. Нүүр амаа улаан алаг болтол маажуулсан Данзан, Сэрээтэр хоёр Амгаланбаатараас Цэцэгдарь, Янжинхорлоо хоёрыг туусаар орж ирэв. Мэдээж янхандаж байхад нь гардан барьсан тул, биеэ үнэлэгчид согтуурхан эрээ цээргүй аашилж, цагдаагийн дүрэмт хувцсыг хуу урсан байлаа. Өглөө архи нь гарсан Цэцэгдарь “Би завхайрдаггүй. Хөгшин хужаа нарын гэрээр очиж наймаа хийдэг болохоос биш тэднийг хавьтуулахгүй” гэж мэлзэж эхлэв. “Чи тэднийг залилдаг?” гэхэд тэр хөгшин хужаа нарыг хэрхэн хулхиддаг тухайгаа ярив.
-Хужаагийнд үдэш орой зочлон очдог. Намайг сайхан магтаж хөл алдан дайлдаг. Бэлэг хадгаа би урьдаар нэхэж авна. Тэгээд хужааг эхэлж оронд нь оруулаад өөрөө далдхан газар чармай нүцгэлж зориуд удна. Намайг дуудаж яаруулдаг. Би нүцгэн тал цээжээ өрөөсөн хөхөө дөнгөж цухуйлгана. Бүр яаруулж өвөртөө орж ирэхийг хужаа эрчүүд байж ядан гуйна. Би нүцгэн гуяа цухуйлгана, бөгсөө харуулна. Тэгж тэгж бүх л биеэ ил гаргаж зогсоход “За би болчихлоо яв” гэдэг. Би шан харамжаа шүүрч аваад бушуухан алга болдог. Энэ бол янхандалт биш гэж тэр гүрийжээ. Янжинхорлоо хөгшин залуу, орос, хятад гэхгүй биеэ үнэлдэг гэдгээ хүлээж, нулимс унаган “Өөрөөсөө ичиж байна. Аав маань мөнгө олж ир гэж намайг дарамталдаг” хэмээн өчив. Үнэхээр л энэ мэт хүүхнүүдийн мэдүүлгээс харахад тухайн үед хүний наймаа явагдаж, мурианы хүүхэн, дуудлагын хүүхнүүд хүртэл байсан нь батлагдаж байна. Цагдан сэргийлэхээс янхан бүсгүйчүүлийг шийтгэж, яллахаас илүү нийгэмшүүлэх сэнхрүүлэх арга хэмжээг авч, Залуучуудын эвлэлийн ажилд зүтгүүлэв. Охидоо хүнд өгч бэл харамжаар нь амьдардаг арван таван хүнийг банздан, мөнгөөр торгон, засан сайжруулахаар 10 хоног суулгажээ. Эргүүлийн цагдаа нар ч сэжигтэй газраар байнга үзлэг шалгалт хийж, хүчээ нэмэгдүүлэв. Үнэхээр Хүрээний биеэ үнэлэгч хүүхнүүдийн ард тэднийг дамлан худалдаж мөнгө олдог бүлэглэл, эцэг эхчүүдийг илрүүлэх нь чухал байжээ. Гэвч ардын сэргийлэгч /арван тавны цагдаа/ нар уйгагүй тэмцсэний хүчинд 1930 он гэхэд Их Хүрээнд биеэ үнэлж байсан охид, эмэгтэйчүүд, хятадуудтай холбогдсон хар тамхичдыг цугийг нь таслан зогсоож чаджээ.
“Цагдаагийн түүх I боть” номноос
Зураг: Хүрээнд байсан хятадын цэнгээний газар

 

Previous Post

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ

Next Post

Арслан баатар буюу УГЖ А.Цэрэндэндэв

Next Post
Арслан баатар буюу УГЖ А.Цэрэндэндэв

Арслан баатар буюу УГЖ А.Цэрэндэндэв

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Арслан баатар буюу УГЖ А.Цэрэндэндэв
  • Охидоо хүнд өгч бэл харамжаар нь амьдардаг 15 хүнийг банздан, мөнгөөр торгон, засан сайжруулахаар 10 хоног суулгажээ
  • Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ
  • Цуврал-13 Хүрээ хүүхнүүдийн хөгтэй явдал
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.