• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Д.Золбаяр: Баатар авъяастай, гол нь боловсролгүйдээ л ажлууд нь төгс болохгүй байна

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
07/14/2021
in Соёл урлаг
0
Д.Золбаяр: Баатар авъяастай, гол нь боловсролгүйдээ л ажлууд нь төгс болохгүй байна
Найруулагч Д.Золбаяр “Би Монгол хүн” тоглолтын талаар санал бодлоо илэрхийлжээ.
“Би Монгол хүн” наадмын хөтөлбөрийн талаар хүмүүс янз бүрээр бичиж байна. Би ч хэдэн үг хэлье.
Ноднин Херогийн Баатарын хийсэн наадмыг зурагтаар үзээд огшиж, сайхан санагдаж байсаан. Энэ жил хийнэ хийхгүй гэсэн хавчлага дор ямар ч байсан хийжээ. Хамгийн гол нь ноднингийнхоос ялгарах юмгүй шахам болсон нь сэтгэлд дундуур санагдлаа. Үзэгчид ч шинэ соргог зүйлийг хүссэн нь олон хүний постноос харагдаж байна.
Баатар бол авъяастай хүн. Хамгийн гол нь боловсролгүйдээ л ажлууд нь төгс болохгүй байгаа юм. Би залуудаа “Германд боловсрол үнэгүй байдаг юм байна. Хаяг нь байгаа шүү” гэхэд минь “Яах юм! Би алж байна ш дээ” гэж амыг таглаж байсан юм. Херогийн реклам, клипнүүд үнэхээр гоё сайхан дүрслэлтэй боловч ямар ч логикгүй байдаг. Жаахан логиктой зохиолтой л болгочихвол үнэхээр сайхан болмоор санагддаг. Зүгээр л “Ингэвэл саак байна…” гээд л хийдэг нь харагддаг. Ямар ч бүтээлийг хийхэд судалгаа чухал. Гэтэл зүгээр л харагдах талыг нь баримталж ажилладаг нь харамсалтай.
Ер нь урлаг гурван янзаар хөгжиж байх шиг.
1. Хүмүүс ийм юм л хүсэж байна.
2. Хүмүүст ийм юмыг л хүргэе.
3. Хүмүүс тэнэг. Ийм юм байдаггүй л байхгүй юу. Ийм л гурван үзлээр урлаг бүтээд байх шиг. Мань мэт нь хоёр дахь үзлээр хүмүүжсэн. Харин хошин урлаг болон Херо студи маань нэг дэхь үзлийг баримталж мөнгийг дээдлээд байх шиг.
Хамгийн гол нь кино урлагт урлаг судлаач нар байхгүй болсны гор гарч байна даа. Урлаг судлаач нар дүгнэлт гаргаж түүнийг нь уран бүтээлчид чиг шугамаа болгож ард түмнийг дагуулан гэгээрүүлэх ёстой юм л даа. СУИС-ын Соёл Судлалын хүрээлэнд ганц ч кино судлаач байдаггүй. Бий болгооч гэж хэлээд ч дийлээгүй. Одоо залуучууд ямар судалгаагүй, он цаггүй кино хийдэг болоод байна. Судалж толгойгоо зовоохгүй шууд л хийсвэрлээд л… Яг үүний жишээ нь саяын наадам. Хожим үлдэх өв соёл бүтээж байна гэдгээ үл тоох болжээ. Яамаар ч юм бэ дээ СОЁЛЫН ЯАМ минь.
Эцэст нь хэлэхэд би найзууд шиг наадам хийж чадахгүй ээ. Наадам хийнэ ч гэхгүй. Киногоо хийж сурах гээд л ядаж байна даа.
Previous Post

Нөхрөөсөө салсан МУСТА А.Түмэн-Өлзий улам өнгө орж байна

Next Post

Усны ослоор 13 хүн нас барж, 3 иргэнийг эрэн хайж байна

Next Post
Усны ослоор 13 хүн нас барж, 3 иргэнийг эрэн хайж байна

Усны ослоор 13 хүн нас барж, 3 иргэнийг эрэн хайж байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.