• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Түрүү бөхөд олгодог шагналаа ЭХЭМҮТ-д хандивлалаа

ТАНЫ МЭДЭЭНИЙ ТАЙЗ

admin by admin
07/09/2021
in Бусад
0
Түрүү бөхөд олгодог шагналаа ЭХЭМҮТ-д хандивлалаа

Үндэсний их баяр наадмаар Тоёота мотор корпорацаас түрүү бөхөд автомашин гардуулдаг. Харин энэ жилийн тухайд НЗДТГ-тай зөвшилцөн, түрүү бөхөд олгодог автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлахаар болж, өнөөдөр гардуулан өглөө. Тус HIACE автомашин нь 16 хүний суудалтай, орон нутагт яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх эмч нарт зориулагдсан юм.

Автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Оүчи Ясүо нар оролцлоо. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Өнгөрсөн жилийн наадмаар түрүү бөх шагналаа эрүүл мэндийн байгууллагад хандивлаж байлаа.

Энэ жилийн тухайд наадам хойшилсонтой холбоотойгоор түрүү бөхийн шагнал болох автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлахаар болсон юм” хэмээн ярьсан бол ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр талархлаа илэрхийлж, “Манайх үндэсний хэмжээнд эх, хүүхдэд гурав дахь шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Жилд 42 мянган хүн хэвтэн эмчлүүлж, 215 мянган хүнд амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг, 12 мянган эх амарждаг. Бид мөн шаардлагатай тохиолдолд орон нутаг руу эмч нарын багаа илгээдэг. Он гарснаас хойш эхний хагас жилийн байдлаар орон нутаг руу эмч, мэргэжилтний 40 гаруй багаа илгээсэн. Жилд Улаанбаатар хотын ойролцоох аймгууд руу 600-700 удаа дуудлагаар очиж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Иймээс энэ бол нүдээ олсон хөрөнгө оруулалт”  гэв.

Тоёота мотор корпорацын зүгээс Тогтвортой хөгжилд хөтлөх зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулахаар ажилладаг бөгөөд үүний гурав дахь үзүүлэлт болох эрүүл мэндийг дэмжих зорилгод үндэслэн автомашин олгохоор шийдвэрлэсэн байна.

Previous Post

“Токио 2020” олимпийн Монголын багийн тугчаар О.Хулан, Ө.Дүүрэнбаяр нар сонгогдлоо

Next Post

Э.Аминхүслэн гэрлэлтээ батлуулав

Next Post
Э.Аминхүслэн гэрлэлтээ батлуулав

Э.Аминхүслэн гэрлэлтээ батлуулав

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Н.Номтойбаяр: Яг үнэнийг хэлэхэд би Г.Занданшатар сайдыг үнэхээр өрөвдсөн
  • Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
  • Б.Чойжилсүрэн сайд өвөлжилтийн бэлтгэлийн талаар танилцуулав
  • ХАРАА ИХТ ХАР СҮЛД ШҮТЭЭН
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.