• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

МАН-ын кадр Ж.Гомбожав Ерөнхийлөгчийг ард түмний сонголтыг үл тоож, ажлаас чөлөөлөгдлөө гэж буруутгажээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
11/19/2026
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
МАН-ын кадр Ж.Гомбожав Ерөнхийлөгчийг ард түмний сонголтыг үл тоож, ажлаас чөлөөлөгдлөө гэж буруутгажээ

  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болсонтой холбогдуулан Тусгаар тогтнолын ордонд төрийн ордноос илүүтэй бужигнаж байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар МАН-ынхаа өнгөтэй өөдтэй, идэвхтэй зүтгэлтэй гэсэн гишүүд, намын үүр, ахмад эмэгтэйчүүдийн зөвлөл гээд толгой дараалан уулзаад амсхийх завгүй явна. Эмэгтэйчүүд залуус ирээдүйгээ бодоод толгой дохиод гарчээ.

Харин ахмадын хурал нэлээн ширүүн болсон сурагтай. МАН-ын 90-ээд оны хүчтэй кадруудын нэг,

  • 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож УИХ-ын дэд дарга
  • 1996-2000 онд УИХ-ын гишүүн зэрэг төрийн өндөр албан тушаалыг 36 жил  хашиж
  • 1997 онд О.Дашбалбарын МУНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явсан Ж.Гомбожав гуай “Ер нь ард түмнээс сонгогдчихоод яах гэж гэнэт Ерөнхийлөгчийн ажлаа өгч бууж байгаа юм бэ” гэж хатуурхжээ. Хариуд нь генсек Я.Содбаатар түмэн зовлон, мянган гачлан тоочсон юм байх.

“Улс орны нөхцөл хүнд байна. Ирэх хавраас байдал улам хүндэрнэ. Бензин шатахуун ямар байгаа билээ, үнийн өсөлт дийлдэхгүй, баригдахгүй байна. Хавраас байдал хэцүү, улстөрийн синдром ч эхэлнэ. Түүнээс урьтаж Ерөнхийлөгчийн сонгууль явуулахгүй бол манай нам үсгүй болтлоо ялагдана” гэж тайлбарлаж, аргадсан юм байх аа.

Юутай ч ирэх 12 дугаар сарын 20 гэхэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэрсийг тодруулж, 2027 оны 3 сард Ерөнхийлөгчийн сонгууль явагдах бололтой.

Иргэд сонгогчид цагаан сарын ууц өвчүү, бууз баншаа дуусаагүй, золголт өндөрлөөгүй, мартын 8, эр цэргийн баярын настертай байхад гэнэдүүлж байгаад Ерөнхийлөгчийн сонгууль явуулах нь ээ.

Бас нэг Тусгаар тогтнолын ордны тамхины цэгийн хов дуулгахад МАН маргааш намынханн гишүүд дэмжигчдээ Төрийн ордны гадаа өргөнөөр цуглуулах үүрэг өгч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ёслол төгөлдөр үдэх бэлтгэлдээ аль хэдийнэ орсон гэнэ. Тэгээд “жанжин” Хүрэлсүх намын байрандаа сууж, гишүүдээ шанаадахыг нь шанаадаж, аргадахыг нь аргадаж Ардын намаа атгасан гар шиг, атгасан шагай шиг нам эвлүүлэх юм байх аа.

Previous Post

ТАЛЫН ТАВАН ЯРГУЙ, ХОШООД БЭР ЦЭЦЭГ

Next Post

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

Next Post
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • МУГЖ Ж.Эрдэнэчимэг: Монголын хамгийн анхны ваартай цэцэгтэй нугаралтыг бол Норовсамбуу хийж байлаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
  • МАН-ын кадр Ж.Гомбожав Ерөнхийлөгчийг ард түмний сонголтыг үл тоож, ажлаас чөлөөлөгдлөө гэж буруутгажээ
  • ТАЛЫН ТАВАН ЯРГУЙ, ХОШООД БЭР ЦЭЦЭГ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.