Өнөөгийн хүн төрөлхтний хөгжлийн баримжаа болж буй өрнөдийн эрдэм оюуны голомт руу 100 жилийн өмнө мордсон 35 сурагчийн 5 нь, араас нь очсон цөөхөн монголчуудын 2 нь эмэгтэй байв.
Үеийн хүүхдүүдтэй эрдэм чадлаараа уралдан Сүхбаатар жанжин, Ерөнхий сайд Цэрэндорж нарын хөвгүүдийг ч ардаа орхин Герман мордсон ийм сүрхий охид дээр эрдэмтэй хоёр бүсгүй нэмэгдэн очиж, Герман, Францад суралцжээ.
Талын таван яргуй, хошоод бэр цэцэг гэмээр сайхан монгол бүсгүйчүүд өрнө дахины эрдмийн их далайгаас шүүрдсэн шүр сувд мэт мэдлэг боловсролоороо Монголын шинэ цагийн хөгжлийг түүчээлснийг өчигдөр Монголын Театрын музейд үүдээ нээсэн “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэн илтгэн байна.
ТАЛЫН ТАВАН ЯРГУЙ
• Гунгаажавын Батсүх (Анхны Ардын багш)
• Хаалаа хэмээх Гомбожавын Саранчимэг (Зуу-Удын чуулганы дэд дарга Гомбожавын охин)
• Донойн Сурмаажав (Анхны ургамал судлаач, номын санч)
• Доржийн Цэрэнханд (Сангийн сайд Дорж мэйрэнгийн охин, Анхны номын санч)
• Баасанхүүгийн Юмхүү (Нэрт эрдэмтэн П.Шастины орчуулагч, сувилагч)
ХОШООД БЭР ЦЭЦЭГ
• С.Бадамжав (Их эрдэмтэн Жамсрангийн Цэвээний гэргий, франц хэлний анхны орчуулагч)
• Д.Пагмадулам (Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий, эмэгтэйчүүдийн байгууллагын анхны дарга)
Цэцэг цэврүү шиг ийм бүсгүйчүүдийн туулсан зам бэрх цагийн буулган доор амар байгаагүйг арав хоноод буух тус үзэсгэлэн чимээгүйхэн хүүрнэж, үзэсгэлэн гуа Хаалаагийн “Hala” шоколад эзнээ үгүйлнэ.
Ай, талын таван яргуй, хошоод бэр цэцэг минь…
ФБ: Muugii Khaagii 






















Discussion about this post