• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

БОГД УУЛАНД БАГА НАСНЫ 2 ХҮҮХЭДТЭЙ ТӨӨРСӨН ЭМЭГТЭЙГ “WHAT3WORDS БУЮУ 3 ҮГТ ХАЯГ”-ИЙН ТУСЛАМЖТАЙ ОЛЛОО

admin by admin
05/20/2021
in Нийгэм
0
БОГД УУЛАНД БАГА НАСНЫ 2 ХҮҮХЭДТЭЙ ТӨӨРСӨН ЭМЭГТЭЙГ “WHAT3WORDS БУЮУ 3 ҮГТ ХАЯГ”-ИЙН ТУСЛАМЖТАЙ ОЛЛОО

Өөрийн хаяг, байршлаа мэдэхгүй байгаа иргэнд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын “What3words” компанитай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулан ажиллаж байна.

Цагдаагийн байгууллага энэхүү “3 үгт хаяг”-ийг энэ оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн ба гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэхэд дэмжлэг болж байна. Тухайлбал: Энэ сарын 09-ний өдрийн 15:10 цагт тус төвийн “105” тусгай дугаарын утсанд “Зайсангаас Богд уулын Түшээ гүн оргил руу 3 настай, 11 настай хоёр хүүхдээ дагуулаад өглөө 09 цагийн үед гараад, төөрчихлөө. Модон дунд 6 цаг орчим явчихлаа, хүүхдүүд маань айгаад, өлсөөд уйлаад байна, туслаарай…” гэх дуудлага ирсэн. Дээрх төөрсөн иргэний байршлыг “3 үгт хаяг”-ийн тусламжтайгаар тодорхойлж, утсаар газарчлан олж, “Нүхт”-ийн ам руу буулгасан.

Мөн энэ сарын 11-ний өдрийн 00:40 цагт тус төвийн “102” тусгай дугаарын утсанд “Шарга морьтоос хойшоо нэлээн яваад айлын зуслангийн байшинд ирсэн чинь, манай нөхөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна. Би маш их айж байна. Зуслангийн байшингуудын дунд, харанхуйд байршлаа мэдэхгүй байна. Утсаар олон дахин ярих боломжгүй байна, туслаарай…” гэх дуудлагыг “3 үгт хаяг”-ийн тусламжтайгаар байршлыг тодорхойлж, олж очин, тусламж үзүүлж, үйлдлийг таслан зогсоожээ.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотод 2013 онд бүтээгдсэн “what3words буюу 3 үгт хаяг” нь байршлыг тогтоох хамгийн энгийн шийдэл юм. “3 үгт хаяг”-ийн технологи нь дэлхийн гадаргууг 3х3 метр дөрвөлжнүүдэд хувааж тус бүрд нь 3 үгийн хослолыг оноож өгснөөрөө давуу талтай, шинэлэг хаягжилтын технологи юм. “3 үгт хаяг”-ийн “what3words” программыг гар утсандаа үнэ төлбөргүй суулгаж, дэлхийн 45 хэл дээр ашиглах боломжтой.

Previous Post

ЦАГДААГИЙН АХМАД М.УРАНЦЭЦЭГ: Олимпийн бэлтгэл ДАШТ-ний бэлтгэл гээд өглөө 2 цаг өдөр 3 цаг орой 3 цаг гээд өдөрт 8 цаг бэлтгэл хийж байна

Next Post

БОАЖЯ-наас 12628 айлын янданг хөөлж өгчээ

Next Post
БОАЖЯ-наас 12628 айлын янданг хөөлж өгчээ

БОАЖЯ-наас 12628 айлын янданг хөөлж өгчээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.