УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсен Байгаль орчин, аялал жуулчлалын яам өнгөрсөн өвөл их хэмжээний төсөв гаргаж айлуудын яндан хөөлснийг шүүмжилсэн юм.
Тэрээр “400 гаруй хүн ажиллуулаад “Яндан хөөлье” аян зохион байгуулсан байна. 12628 айлын янданг хөөлсөн юм байна. Эдгээр айлын хүмүүс чинь гэрийнхээ янданг хөөлж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд юм уу. Арай ч дээ. Үүнд хэчнээн тэрбум төгрөг зарцуулсан бэ гэхээр сайд нь хариулж чадахгүй байна. Угаартахаас сэргийлж байгаа нь зөв л дөө. Гэхдээ хөөлөх аргыг нь заагаад өгчихөд л өөрсдөө хөөлж чадна шүү дээ” гэлээ.
Яндан хөөлөгчийг хэдээр цалинжуулсан, нэг айлын янданг хэдэн төгрөгөөр хөөлсөн, нийт 12628 айлыг хөөлөхөд хэдэн төгрөг зарцуулсан гээд эргэлзээтэй асуулт олон байна.
Discussion about this post