Пабло Пикассогийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох “Цонхны дэргэд сууж буй эмэгтэй” зураг өчигдөр 103 сая ам.доллароор зарагджээ. Нэрт зураач “Мария Тереза” зургийг 1932 онд зурсан юм. Уг зураг өчигдөр “Christie’s” ордны үдшийн дуудлага худалдаагаар 103 сая гаруй ам.долларын үнэ хүрсэн байна. Энэ бүтээлийн эцсийн үнэ 90 сая ам.долларт хүрсэн. Харин нэмэлт бүх төлбөрийг тооцсоноор худалдан авагч 103.41 сая ам.доллар төлжээ. Амьдралынхаа ихэнх хугацааг Францад өнгөрөөсөн испани зураачийн энэхүү зургийг шинжээчид дуудлага худалдаа эхлэхийн өмнө 55 сая ам.доллароор үнэлсэн байна. Пикассо энэ зургаа 1932 онд усанд сэлэгч Мари-Терез Вальтерт зориулан зуржээ. “Цонхны дэргэд сууж буй эмэгтэй”-г хамгийн сүүлд 2013 оны хоёрдугаар сард Лондоны “Sotheby’s” дуудлага худалдааны ордонд үнэ хаялцуулж байжээ. Тухайн үед нэрээ нууцалсан нэгэн цуглуулагч 28.6 сая фунт стерлингээр худалдаж авсан байна. Пабло Пикассо 1881 онд мэндэлж, 1973 таалал төгсжээ.
Discussion about this post