Их Британийн ханхүү Харри эхнэр Америкийн жүжигчин Меган Марклын хамт хатан хааны гэр бүлээс өрх тусгаарлаж, АНУ-д шилжин суурьшаад жил гаруй болж байна. өнгөрсөн гуравдугаар сард Ханхүү Харри эхнэрийн хамт Опра Уинфригийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцон Их Британийн хатан хааны гэр бүлийн талаар ярьсан. Энэ удаа тэд Декс Шепардын нэвтрүүлэгт оролцож, Их Британийн язгууртны амьдрал болон Харригийн эцэг, хунтайж Чарльзын хүүхэд хүмүүжүүлэх арга барилыг хатуу шүүмжилжээ.
Харри ордны амьдралыг амьтны хүрээлэн, “Трюмений шоу”-тай зүйрлээд багадаа аавынхаа хатуу зангаас болж их зовдог байсан тухайгаа ярьсан байна. Мөн эцгийнх нь энэ хатуу зан өвөөгийнх нь өвлүүлсэн хүмүүжил гэж боддог гэжээ. Түүнчлэн эцэг нь ээжид нь хэтэрхий хатуу ханддаг байснаас Диана гүнж ордноос явахыг хүсдэг байсан, удам дамжсан ийм хатуу харгис байдлаас зугтаж. эхнэр хүүгээ аван гэр бүлээрээ ордноос явсан гэсэн байна.
Discussion about this post