Кинг:Опра шиг болохыг зорьж байна уу? Тийм үү?
Бэнкс: Опра болох гэж үү? Бурхан минь би хичээсэн ч гэсэн бүтэхгүй байх байсан.
Кинг: Гэхдээ дөхөж байна, сэтгүүл, шоу, ажил гээд…
Бэнкс: Тэр яг загалмайлсан эх шиг. Өөр тийм хүн гарахгүй, гараагүй, гарч ирэхгүй. Түүн шиг болохын хувьд гэвэл, би загвар өмсөгчөөр эхэлсэн, тиймээс ялгаа байгаа.
Кинг: Түрүүчийн удаа бид тарган гэдгийн талаар ярьж байсан?
Бэнкс: Тэгсэн.
Кинг: Чи тэмцэж байсан.
Бэнкс: …хөгжилтэй.
Кинг: Засварлаагүй сонины зураг санаж байна уу, усны хувцастай?
Бэнкс: Тийм
Кинг: Тэгээд жингээ хасч эхэлсэн
Бэнкс: Тэгсэн.
Кинг: Нэр хүндийн дарамтыг мэдэрсэн хэвээр байна уу?
Бэнкс: Тийм
Кинг: Өөрийгөө тарган гэж боддог уу?
Бэнкс: Боддоггүй. Хоёр жил тийм байсан.
Кинг: Өөрийгөө онцгой хүн гэж хэлэх үү?
Бэнкс:Тийм, гэхдээ бие бялдрын хувьд биш. Ажлын хувьд тэгж хэлнэ.
Кинг: Шоуныхаа тавдугаар цуврал дээр өөрийнхөө жинхэнэ үсийг илчилж харуулсан, ямархуу байсан бэ?
Бэнкс: Чөлөөлөгдсөн юм шиг л байсан. Би арван долоо наймтайгаас хойш хиймэл үстэй байсан.
Кинг: Өтгөн болгох энэ тэр гээд…
Бэнкс: Өтгөрүүлэх, долгион оруулах, сүлжмэл, хиймэл бүх үс хэрэглэж байсан. Өөрийнхтэйгээ байхад чөлөөтэй сайхан байсан
Кинг: Энэ одоо байгаа үс жинхэнэ үү?
Бэнкс: Тийм,минийх, та миний хуйхыг барьж үзмээр байна уу?
Кинг: Тэгье
Бэнкс: Тэгэх үү? Энд хуйхан дээрээ буржгар, энэ жинхэнэ хар охидын үс. Яг үнэндээ миний төрөлх үс их буржгар л даа. Энэ шулуун болгосон үс. Хар эмэгтэйчүүд жилд үсний бүтээгдэхүүнд есөн тэрбумыг зарцуулдаг. Миний жинхэнэ үс буржгар, энэ үс химиэр шулуун болгосон.
Кинг: Хар эрэгтэйчүүд, бас?
Бэнкс: 40,50 жилийн өмнө л тийм байсан. Малколм Х гээд л бүгд. Гэхдээ одоо хар эрчүүд төрөлх үсэндээ дуртай байх.
Кинг: Төрөлхөөрөө байх нь илүү дээр байдаг уу?
Бэнкс: Илүү дээр. Гэхдээ ийм байх хэцүү, би хүлээн зөвшөөрнө. Хиймэл үс зүүдэг байхад үсээ хурдхан угаагаад хиймэл үсээ зүүгээд ажлаа хийнэ. Хар эмэгтэйчүүд борооноос зугтаагаад, би яагаад зугтаадгийг мартсан байсан. Одоо бороо ороход би гүйдэг.
Кинг: Одоо өөрийгөө хэрхэн харж байна? Өөртөө яаж ханддаг вэ гэх гэсэн юм л даа?
Бэнкс: Амжилтаа тэмдэглэж сурч эхэлж байна.
Кинг: Тэгэх хэрэгтэй
Бэнкс: Би сурч байна. Яагаад гэвэл би их яаруу хүн л дээ. Одоо энийг хийх хэрэгтэй, одоо үүнийг гээд үргэлж яараад л, яараад л. Харин одоо зогсох хэрэгтэйг ойлгосон, амрах, оройн хоолонд явах, кинонд явах, амжилтандаа сэтгэл хангалуун байх гээд.
Кинг: Алдартай хүн байх таалагддаг уу?
Бэнкс: Алдартай байх бүхнээс илүү дуртай нэг зүйл хүссэн ресторандаа орж чаддаг.
Кинг: Тийм шүү, ширээ нь гал тогооны хажууд биш.
Бэнкс:Алдартай байх таалагддаггүй нэг юм хүмүүс биднийг өндрөөр үнэлэх. Энэ аяга шошгон дээрээ байгаа үнээрээ байдаггүй. Хүмүүс Ларри Кинг, Тайра Бэнкс орж ирэхэд 2 долларын аягыг 10 доллараар зардаг.
Кинг: Бид төлдөг.. өдөр тутамд. Энэ долдугаар сард Форбес сэтгүүлийн хэвлэл мэдээллийн хамгийн нөлөөтэй эмэгтэйчүүдийн тавдугаарт Опра, Диана Сойер, Барбара Волтерс, Эллен Деженерсийн дараа орсон.
Бэнкс: Ээж надад тэр өгүүллийг явуулсан.
Кинг: Нэг номер байхыг хүсдэг үү?
Бэнкс: Тийм боломж байгаа гэж бодохгүй байна.
Кинг: Энэ чамайг баярлуулсан уу?
Бэнкс: Тиймээ тэгсэн. Ээж надад өгүүллийг явуулаад энийг хар даа гээд, би их баярласан байсан.
Кинг: Ээжийн чинь хувьд?
Бэнкс: Ээж бахархаад. Би дандаа хэлдэг, тэр усан нүдэлж байгаа байхдаа гэж. Ээж надад явуулахдаа уйлсан гэдгийг би мэдэж байна.
Кинг: “Нью-Йорк Таймс Магазин” хүртэл чамайг дараагийн эмэгтэй брэндээр өргөмжилсөн. Чиний бүтэн нэр цаашид хэрэглэхгүй юу?
Бэнкс: Би зүгээр л Тайра. Ихэнх том загвар өмсөгчид нэг л нэртэй байдаг. Веруска, Иман гэх мэт.
Кинг : Америкийн дараагийн топ модел шоуны эрэгтэй шүүгчид хэвээрээ, эмэгтэй шүүгчид солигддог…
Бэнкс: Тэтгэвэрт гарсан, домог болсон эмэгтэй супер моделууд их олон байдаг. Тэднийг шоуны шүүгчээр ажиллуулах гэсэн миний зорилго байдаг, тиймээс хоёр цуврал тутамд сольдог.
Кинг: Эрэгтэй топ модель шалгаруулах уу?
Бэнкс: Үгүй, би тэгж бодохгүй байна, та загварын ертөнцийн түүхэн дэх эрэгтэй супер модел тавыг нэрлэж чадахгүй биз дээ.
Кинг: Бид Твиттерээр асуулт авдаг. Твиттерийн асуулт –Тайра хэзээ гэрлэх вэ?
Бэнкс: Хэзээ гэрлэх вэ? Хэзээ гэрлэхээ мэдэхгүй л байна.
Кинг: Гэрлэхийг хүсдэг үү?
Бэнкс: Миний хувьд гэрлэлт хамгийн чухал зүйл биш. Залуу охидын хэлдгээр цагаан морьтой ханхүү ирж намайг аварна гэж боддоггүй.
Кинг: Гэрлэхгүй юу?
Бэнкс: Үгүй. Салалт маш их байгаа. Хэрэв би гэрлэвэл гэрлэлтээ хэвээр байлгана гэсэн итгэлтэй байхыг хүсдэг. Гэрлэхгүй байгаа шалтгаан энэ байж магадгүй.
Кинг: Арилжааны сонинууд чамд хэрхэн ханддаг вэ?
Бэнкс: Тэд намайг байнга гэрлүүлж, сүй тавиулдаг. Тэднийхээр би одоо сүй тавьсан, энэ бөгж манай ангийн бөгж..
Кинг: Ямар анги?
Бэнкс:Ерэн нэг. Лос Анжелесийн Калифорнид байдаг Immaculate Heart ахлах сургууль
Кинг: Ихэнх сургууль хар жижигхэн бөгжтэй байдаг.
Бэнкс: Тийм,энэ бөгж хоёр зуун долларын үнэтэй, би тайлдаггүй.
Кинг: Нөгөө нэг бөгж нь, тэр жижигхэн?
Бэнкс: Энэ арван долларын бөгж. Нью-Йоркт байдаг Нова Айсаас арван доллараар авсан.
Кинг: Арван доллар уу?
Бэнкс: Арван доллар. Надад бүх өнгийнх байгаа, өчигдөр худалдаж авсан, боодлоороо байгаа.
Кинг: Гэрлэх тухай итгэлтэй биш байгаа. Тэгвэл хүүхдийн талаар? Гэрлэхгүйгээр хүүхэд өргөж авах уу?
Бэнкс: Анжелина Жолигийн хэлсэн нэг үг байдаг, тэр өөрийгөө хүүхдүүдтэй онцгой холбоотой хүн гэж. Би хүүхэд өргөж авахад бэлэн. Өөрөө төрүүлсөн хүүхэдтэй болж ч болно. Би гэрлээгүй л болохоос гэрлэлтийн эсрэг байдаг хүн биш.
ОРЧУУЛСАН Ч.БАТТУЛГА
Discussion about this post