“Хадгаламж” банкнаас 14 тэрбум дутсан хэргийг жил шахам шалгаж, тус банкинд удирдах алба хашиж явсан Ц.Чимэдцэрэн найман жилийн ял сонссон. Хугацаатай ял дуусдаг болохоор Ц.Чимэдцэрэн хорихоос суллагдаад удаж буй. Тав зургаан сая доллароор мөрийтэй тоглож мөнгөөр туйлж явсан Ц.Чимэдцэрэн хуучнаар МАСЗХ, одоогийн НАМЗХ-ны нөлөө бүхий гишүүн байж, олон ч найз нөхөдтэй явсан. Харин хэрэг мандаж, асуудал дэгдэхийн цагт бараг бүгд нүүрээ буруулсан гэдэг.
Юутай ч таван жил гаруй хоригдох хугацаанд Монгол улсын аварга Г.Өсөхбаяр, Монгол банкны дэд ерөнхийлөгч байсан, эдүгээгийн Сангийн сайд Б.Жавхлан хоёр эргэсэн гэдэг. Энэ нь алдаж эндэж явахад нь хүнийг орхиогүй, эр хүний ёс жудагтай, хүний мөс чанараар сайн гэдгээ Өсөхөө аварга, Сангийн Жавхлан хоёр харуулжээ.
“Хадгаламж” банкны хэрэг мандахаас өмнө Чимэдцэрэн анхны эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулах өргөдөл шүүхэд өгчихсөн, гэр бүлээ цуцлуулчихсан байжээ. Харин хорих газраас гарч ирэнгүүтээ өөрийг нь удаан хугацаанд эргэж тойрч байсан нэгэн төрийн албан хаагч эмэгтэйтэй хамт амьдарч байгаа гэнэ.
Юутай ч “Хадгаламж”-ийн Чимэдцэрэн хүн чанар сайтай учраас олон хүнийг хөлдөө чирээгүй, өөрөө дангаараа үүрсэн гэж олон хүн таамагладаг. Тухайлбал Ц.Чимэдцэрэнг мөрийтэй тоглоомонд уруу татсан хүн нь “Эрдэнэт” үйлдвэрт өндөр албан тушаал хашиж байсан Ц.Бат-Энх гэж учир мэдэх хүмүүс ярих юм билээ.
Discussion about this post