• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ажлын хөлсийг нь өгөөгүй тул өөрийн наасан дөрвөн сая төгрөгийн үнэтэй 42 ширхэг плитаг алхаар цохиж хагалжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Бусад
0
Хөлс мөнгийг нь өгөөгүй тул хийснээ эвдэж устгаж байгаа барилгачдын гадаад бичлэг цахимд их байдаг. Тэгвэл манайд ч иймэрхүү явдал гарах болжээ. 36 настай, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг … нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэгт холбогджээ. Тэрээр Хан-Уул дүүргийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Jet” сургуулийн урьд баригдаж байгаа “Буянт Гарден” хотхоны дотоод засал, өрлөн, плитаны ажлыг “Голден Акси” компани хариуцан гүйцэтгэж байжээ. Шүүгдэгч нь плитаны ажлыг хийхээр уг компанитай тохирсон байна. Болсон явдлын тухайд хохирогч компанийхэн ийн мэдүүлжээ.
“…Тухайн өдөр плита наасан залуу 102 дугаар блокийн 1-р давхарт алх барьсан орж ирсэн. Яах гэж байгааг нь асуухад “өөрийн хийсэн зүйлээ эвдэх гэж байна” гээд дээшээ гарсан. Тэгээд ариун цэврийн өрөөнүүдийн плитаг хага цохисон. Би ажилчдын групп чат дээр “плита наасан хүн ирээд өөрийнхөө хийсэн ажлыг эвдэж байна” гэж бичсэн. Гүйцэтгэх захирал цагдаа дууд гэсэн. Энэ хооронд нөгөө залуу өөрийн наасан плитаг хагалж дуусаад доошоо буухдаа 3-р давхрын шийдийн шилийг хагалаад үүдэнд хураасан байсан плитаг алхаараа цохисон. Тэгээд хажуу талын хураалттай блокуудыг цохисон. Удалгүй ерөнхий инженер ирж тэр хоёр хэрэлдсэн. Хагарсан плитануудыг дахин хэрэглэх боломжгүй. Уг плитаг захиалагч урдаас авчирсан байсан. Бидний хэрэгжүүлж байгаа төсөл тансаг зэрэглэлийнх учраас захиалагч яг ижил плита наа гэсэн. Монголоос хайгаад олоогүй учраас урагшаа захиалж бүтнээр нь сольсон. Хохирлоо нэхэмжилж байна. Ажлын хөлс болох 1,2 сая төгрөгийг өгөхгүй…”
Харин “хагалагч” залуу ийн мэдүүлжээ.
“… Уг ажлыг барилгачдын нэгтгэсэн группээс хараад холбогдож ажилласан. Би инженертэй нь нэг давхарын зургаан ариун цэврийн өрөөний плитаг нааж дуусгаад мөнгөө бөөнд нь авъя гэж тохирсон. Тохироод ажлаа дөрөв хоногт дуусгасан. Инженер нь дараагийн ажилдаа ор гэхэд нь “эхний ажлын хөлсний 70 хувийг авъя, үлдсэн 30 хувийг нь шалаа нааж дуусгаад авъя” гэхэд зөвшөөрөөд урьдчилгааг маргааш өгнө гэсэн. Гэсэн ч маргааш нь мөнгө өгөөгүй, гэхдээ би ажлаа хийж дөрвөн нойлын ул плитаг наасан. Энэ үед цемент нь дуусаж ажил зогссон. Миний туслахууд мөнгө өгөөгүй гээд ажлаа хаяад явсан. Инженертэй нь ярихад ”одоо хийлээ” гээд 70 биш 30 хувийн гүйцэтгэлийн мөнгө шилжүүлсэн. Тэр мөнгийг туслахууддаа хувааж өгөөд дуусгасан. Цемент нь ирэхгүй байсан тул хэд хоног барилга дээр очоогүй. Утасдахад “цемент ирээгүй, мөнгө орж ирвэл өгнө” гэдэг. Инженер нь “ажлаа бүрэн дуусга, тэр цагт мөнгө бэлэн” гэхээр нь бүх плитагаа наагаад шалгуулж хүлээлгэж өгсөн. Тэгсэн ч мөнгө өгөөгүй. Сүүлдээ инженер нь утсаа авахаа байсан. Би гэртээ хоёр пиво уугаад уг барилга дээр очиж наасан бүх плитагаа алхаар цохиж хагалсан…”
Тэрээр нийт 42 ширхэг плита хагалсан агаад нэг бүрийн үнэ нь 40 мянган төгрөг байжээ.

()

Previous Post

Эмийн сонсголд Т.Мөнхсайханы сайдаар ажилласан зургаан сарын ажил үнэлэгдэв

Next Post

С.Энхболд: ДЭМБ-д манай улсын лабораторийн чадавх, эмийн чанар дээр “анхаарч өгөөч“ гэдэг ганцхан хүсэлт тавьж байсан

Next Post

С.Энхболд: ДЭМБ-д манай улсын лабораторийн чадавх, эмийн чанар дээр “анхаарч өгөөч“ гэдэг ганцхан хүсэлт тавьж байсан

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.