• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

С.Энхболд: ДЭМБ-д манай улсын лабораторийн чадавх, эмийн чанар дээр “анхаарч өгөөч“ гэдэг ганцхан хүсэлт тавьж байсан

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Эрүүл мэнд
0

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдөртөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор лабораториудын хүчин чадал, чанар, хүний нөөцийн асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Лабораторигүй бол хуурамч эмийг яаж салгаж таних вэ? Би төсвийн ажлын хэсэгт байсан. 5 тэрбум төгрөг суулгасан ч одоо суугаагүй гэж байна. Юу болсон бэ? ” гэв.

Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “2022 оны 1 сарын 1-ны өдөр Мэргэжлийн хяналтын газар болон Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори татан буугдаад ЭМЯ-нд шилжин ирж байсан. Энэ үеэс л эхлэн бид лабораторийн үйл ажиллагаа ямар байдаг талаар судалж эхэлсэн. Эхний хэдэн сарын хугацаанд бол Мэргэжлийн хяналтын газрыг ЭМЯ болон Стандарт, хэмжил зүйн газрын альнд байх вэ гэдэг талаар маргаантай байсан. Ингэж явсаар 3, 4-р сараас л эхлэн энэхүү лабораторитой холбоотой асуудлуудыг ярьж эхэлсэн.

Эмзүйн салбар манай улсад харьцангүй гайгүй. Харин эмнэлзүйн салбартаа илүү сайжруулалтуудыг хийх шаардлагатай юм байна гэж үзээд судалгаа хийх ажил эхэлсэн.

Энэ асуудлаар ДЭМБ-ын  хурал дээр зорин очоод манай улсын лабораторийн чадавх, эмийн чанар дээр анхаарч өгөөч гэдэг ганцхан хүсэлт тавьсан. Энэ хүрээнд манайд экспертүүд ирээд ажиллаж байна. Энэ ажил одоо ч үргэлжилж байна. 

Бид нарын лабораторийн тоног төхөөрөмжтэй холбоотой хийсэн судалгаагаар бол 20 тэрбум төгрөг шаардлагатай байна. Гэхдээ эхний ээлжинд нэн шаардлагатай 5.3 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хэрэгтэй юм байна гээд судалгаагаа гаргаад 2023 оны төсөвт суулгасан. Гэтэл  Засгийн газраас 2023 оны төсөвт шинээр тоног төхөөрөмжийн худалдан авалт хийхгүй , өмнөх царцсан ажлуудаа хөдөлгөх бодлого барьсан учраас төсөвт суугаагүй байна лээ. Тэрнээс биш ЭМЯ төсөвтөө энэ асуудлаа оруулаад л явсан.

Мөн 2022 онд хийгдсэн ажлын хувьд эмийн Эквивалеантын шинжилгээг хийж байна.  Үүгээр нэг удаа шинжилгээ хийхэд 100 мянга орчим ам.доллар гэж байгаа. Ийм өндөр өртөгтэй учраас  энэ ажлыг маш сайн зохион байгуулж, үе шаттайгаар хийхгүй бол болохгүй. Нэг эм оруулж ирээд 100 мянган ам.доллараар үзэх боломж бас хязгаарлагдмал байгаа.  Одоогийн байдлаар урвалж оношлуур нь зөвхөн парацетамол дээр л хийх боломжтой байгаа учраас парацетамол дээр л энэ шинжилгээ хийгдэж байна. ” гэв.

()

Previous Post

Ажлын хөлсийг нь өгөөгүй тул өөрийн наасан дөрвөн сая төгрөгийн үнэтэй 42 ширхэг плитаг алхаар цохиж хагалжээ

Next Post

Эгч дүү хоёрыг нүцгэлж зодон угаадас цацаад махны үйлдвэрийнхээ бойны цехийн хана шалыг угаалгажээ

Next Post

Эгч дүү хоёрыг нүцгэлж зодон угаадас цацаад махны үйлдвэрийнхээ бойны цехийн хана шалыг угаалгажээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.