• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Эмийн сонсголд Т.Мөнхсайханы сайдаар ажилласан зургаан сарын ажил үнэлэгдэв

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Нийгэм
0

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2024.04.15/ Төрийн ордонд 09.00 цагт эxэлсэн. Үдээс хойшхи хуралдаанаар “Хөнгөлөлттэй эмийн зохицуулалт”-ын тухай хөндлөө. Энэ асуудлаар 19 хүнийг гэрчээр дуудагдсаны нэг нь Эрүүл мэндийн сайд асан Тогтмолын Мөнхсайхан юм.

Тэрбээр Эмийн сонсголд оролцох үеэрээ “Намайг сайдаар томилогдоход Эмийн сангууд ямар байсныг та бүхэн мэдэж байгаа. Хөнгөлттэй эмээ авах гэж настнууд хэдэн өдөр, хэдэн шөнө оочерлоод авч чаддаггүй. Сар бүрийн эхний таван өдөр эмийн сангийн гадна оочерлоод эм нь дуусчихдаг байсан. Энэ асуудлыг 13 дугаар тогтоолоор цэгцэлсэн. Ингэхдээ бүх эмч нар эмийн жор бичдэг, бүх эмийн сангаар эм олгогддог, бүх юм кодоор уншигдаж цахим болох ажлыг бид зохион байгуулсан” гэлээ.  Үүнийг дэмжиж:

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Т.Мөнхсайхан сайдын хэлсэн үнэн. Намайг гэсэн Засаг даргаар ажиллаж байхад ахмадууд хөхөө өвлийн хүйтнээр хар өглөөгүүр эмээ авах гээд оочерлоод л… Өглөө 10.00 цаг гэхэд даатгалын хөнгөлттэй эм нь дуусчихна. Эмээ авч чадаагүй бөөн гомдол чирэгдэл болоод явдаг байсан. Энэ асуудал нэг үеэ бодвол шийдэгдсэн. Төсөв мөнгийг нь нэмэгдүүлсэнтэй холбоотой байх. Эмийн жорыг эмч бүр бичдэг болсонтой ч холбоотой байх” гэж Т.Мөнхсайханы хийсэн ажлыг сайшаав.

Дашрамд сонирхуулахад Т.Мөнхсайханы тухайд 2020.07.08-ноос 2021.01.29 хүртэл  Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Сайдаар ажиллах богино хугацаандаа ахмадуудын хөнгөлөлттэй эм авах журмыг өөрчилсөн гэх мэт олон нийт болон салбарынхаа талархлыг хүлээсэн юм. Учир мэдэх хүмүүс “Ковидын үед ахмадууд хуучин шигээ бөөнөөрөө дугаарлаж чихэлддэг байсан бол олон ахмадын эрүүл мэнд, амь насанд аюул учрах байсан”  гэх юм билээ.

 Одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй юм.

()

Previous Post

Банкираас барилгачин болох шахсан “Капитал”-ын А.Ариунболдын барилгын “даамал” Б.Бүд гэж хэн бэ?

Next Post

Ажлын хөлсийг нь өгөөгүй тул өөрийн наасан дөрвөн сая төгрөгийн үнэтэй 42 ширхэг плитаг алхаар цохиж хагалжээ

Next Post

Ажлын хөлсийг нь өгөөгүй тул өөрийн наасан дөрвөн сая төгрөгийн үнэтэй 42 ширхэг плитаг алхаар цохиж хагалжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Асуулт: “Хурд”-ын дараагийн алхам юу вэ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.