Б.Рэнцэнхорлоо гэдэг монгол бүсгүйг дэлхийн хамгийн урт өндөр хөлтэй бүсгүйчүүдийн нэг гэж “Daily Mail”-д бичжээ. Чикаго хот өнгөрсөн зун аяллаар ирээд америкчуудын анхааралд өртөж, зураг авалтад оролцсон Б.Рэнцэнхорлоо сагсчин Ц.Шаравжамцын төрсөн ахынх нь охин юм байна. Будын Рэнцэнхорлоо одоо 206 см өндөртэй, хөлийн урт нь 134 см 11 мм өндөр. Аав нь 2 метр 8 см, ээж маань 1 метр 84 см өндөртэй. Б.Рэнцэнхорлоо хүүхэд байхдаа үеийнхнээсээ бага зэрэг л өндөр байсан. Гэхдээ л бага ангидаа 168 см өндөр, багштайгаа чацуу байсан гэнэ. Дунд ангид орох үедээ огцом өсөж эхэлжэ. Тавдугаар ангид орохдоо бараг 180 см өндөртэй болжээ. Харин 17 нас хүрээд яг одооных шигээ буюу 2 метр 5 см өндөртөй болсон. 17 наснаас 29 хүртлээ нэг см өндөр болж, одоо 206 см өндөртэй, азидаа төдийгүй дэлхийд өндөр, урт хөлтэй хүмүүсийн эхний эгнээнд бичигдэх болжээ.
Өндөр нуруутай, хөөрхөн, царайлаг бүсгүйг эргүүлэх залуус олон байдаг. Б.Рэнцэнхорлоо хоёр жилийн өмнө найз залуутай болжээ. Одоо 29 настай. МУИС-ийн Солонгос судлалын ангийг 2011 онд төгсөж, гурван жилийн дараа Сөүл хотын Их сургуульд магистрын зэрэг хамгаалж, тэндээ үүрэн телефоны компанид ажилладаг. Спортоор хичээллэдэг байсан ч нурууны бэртлээс болоод спортоор хичээллэх боломгүй болсон ч ирээдүйд ээж болж, нэг сайн тамирчин төрүүлэх бодолтой явдаг гэнэ. Өнгөрсөн зун Америкт аялж явахад нь санал тавьж хийсэн бичлэгийг сонирхуулж байна.
Discussion about this post