Норвегид удаан амьдарч байгаа доктор Мижиддоржийн Найданхүү УИХ-ын сонгуульд нэр дэвшиж явсан, нийгмийн идэвхтэй улстөрч залуусын нэг. Монголтой хүн амаараа ойролцоо, хөгжлийн загвар болж чадах орон Норвегид удаан ажиллаж амьдарч, энэ орны эдийн засаг, нийгмийн хөгжил, улс төрийн тухай цахим хуудсаараа дамжуулан сайн мэдээлэл иргэдэд өгдөг. Тэгвэл энэ удаа доктор М.Найданхүү коронавирусийн тухай хөнджээ.
КОВИД-19 бол бохир гараар халдварлаад буй халдварт ханиад гээд бичсэн хүмүүс гайхаад, эргэлзээд бас эсэргүүцэж байна. Өнгөрсөн 2-р, 3-p саруудад баларч байсан улсууд байгаа. 1 сая гаран хүн энэхүү тахлаар үхсэн. Бас үнэн. яг өдийд халдвар өндөр байгаа боловч хүний амь насыг авч одохоор тахал биш болсон. Одоо ингэтлээ айж, сандраад, хааж боогоод байх асуудалгүй. Тархалт тэнд очлоо, энд ирлээ гэж сүржигнэхээ боль! Үүрээ эвдүүлсэн оготны сүрэг шиг байхаа зогсоох цаг ирсэн.
Одоо дэлхий нийтэд 3-н зарчим үйлчилж дасаад байна. 1. Гараа ариутга, 2. Маскаа зүү, 3. Хүн хоорондын зайгаа барь! Хэдэн сарын өмнө манай Ж. Хулан доктор хэлсэн байсан. Энэ бол байгалийн шалгарал гэж. Миний амьдарч буй Норвеги улсад халдвар авсан хүний тоо 30 мянга дөхөж, нас барсан хүний тоо 300 давсан. Хөл хөдөлгөөн хорьж, сургууль соёлоо удаан хугацаагаар хаагаагүй. Тэр цаг ард хоцорсон.
Та бүхэнд би өөрийн амьдралд тохиолдсон зүйлээ нуулгүй дэлгэе. Энэ бол олон түмний сайн сайхны төлөө хэлж байгаа юм. КОВИД-19 гэх Хятад тахал мaнaй гэрт айлчлаад буцлаа. Түрүүний 1 дэх өдөр 11-р саын 16-нд миний ахлах сургуулийн 9-р ангид сурдаг хүүгийн ангиас 2 охин халдвар авсан мэдээ ирж 9-р ангийн бүх хүүхдүүдийг карантилж буйгаа коммунаас мэдэгдсэн. Улмаар бүх хүүхдүүдийг 3 дах өдөр коронагийн тестэнд оруулсан. Миний хүүгийн хариу 4 дэхийн орой гарахад Эерэг буюу халдвар авсан нь тодорхой болж бид бүгд 10 хоногийн карантинд гэр бүлээрээ орлоо. 9-р ангийн хүүхдүүдээс 16-н хүүхэд халдвар авч ангиараа карантинд орсон. 14-хөн настай хүүгээ харахаар нулимс гарч эхнэр бид 2 гүн шоконд орсон. Эмнэлэг ирээд авч явах байх гэсэн халууныг нь хэмжээд өрөөнд нь тусгаарлах арга хэмжээ ав гэж эмнэлгээс хэллээ. Өөр юу ч хэлсэхгүй. Удалгүй өөр газраас утсаар залгаж үлдсэн биднийг 5 дах өдөр 11:51, дахин тест 2 дох өдрийн 11:15-д авах зар өглөө. Ингээд бид 5 хэлсэн хугацаанд очиж машин дотроосоо хоолойны уг, хамрын угруугаа урт шургуулж 8-10 тоолуулан хоёр удаа тест өглөө. Улмаар хагас сайнд, мөн лхагва гаригт бидний хариу сөрөг болохыг мэдэгдсэн эмайл ирсэн. Сая халдвар авсан хүүг маань 1 дэхээс сургуульдаа явах мөн биднийг 1 дэхээс ажил, албандаа явах зөвшөөрөл ирлээ. Энэ хугацаанд эхнэр бид 2 гэртээ байж ажилдаа яваагүй. Би нэг хүнтэй уулзана гээд товлосон байсан ажлдаа Ослогоос жаахан наана машинаараа очиж уулзлаа. Уулзах хүндээ би үнэнээ хэлсэн. Зүгээр хүрээд ир гэлээ. Ингээд замын хоёр талаас ярилцаад надад өгөх байсан зүйлээ гаднаа гялгар уутанд тавиж орхиод би зам гарч аваад бидний уулзалт өндөрлөсөн.
Гэртээ бол халдвар авсан хүү өрөөндөө карантилагдаж зөвхөн ээж нь маск зүүн өрөөнд нь орж гарч, хоол ундыг нь зөөж өгч, халууныг нь хэмжиж тусгаарлалаа. Энэ хооронд миний хүүг эмчилж байна гэж нэг крон ч зарцуулаагүй. Бид хоёр эмнэлэгт хэвтүүлж тусгаарлаач! энээ тэрээ боллоо. Хариуд нь халуурч, бөөлжиж, гүйлгээгүй бол зүгээр, санаа бүү зов! гэж зөвлөж байсан. Өөр ямар ч арга хэмжээ аваагүй. Юун 8-н сая төгрөг? Одоо хүү зүгээр болж байна. Карантилагдсан 9-р ангийн хүүхдүүд нь энэ Лхагва гаригт хичээлдээ орцгоосон. Одоо миний хүү 1 дэхэд хичээлдээ орно. Бодит байдал ийм л байна. Биднээс харин 2 удаа атест үнэгүй авсан.
Мэдээж бид гэр орноо антибактерын уусмалаар цэвэрлэж, хүн бүр гараа угаадаг горимд шилжээд байна. Ийнхүү манай гэрт КОВИД-19 гэх Хятад тахал айлчлаад гарлаа. Миний 6-р ангид сурдаг хүүгийн ангиас бас халдвар авсан хүүхдүүд гарсан. Энэ 1 дэхээс тэдний анги хичээлдээ орно. 3-р ангийн охины анги огт карантилаагүй. Манайх Ослогоос урагш өөр хотод амьдардаг. Энэ хооронд хөдөлгөөн хаагаагүй. Эхнэр маань нийтийн тээврээр ирж очоод явна. Өнгөрсөн долоо хоногт энд өдөрт 800 хүртэл хүн халдвар авч байна гэж бүртгэгдэж байсан бол одоо 200 хүрч буугаад байна. Өөрөөр хэлбэл тахал бус Бохир гарын халдварт ханиад болж хувираад байна.
Одоо Монголчууд бид сүрьеэгийн савханцар гэх халдвартай хамт амьдарч байсан бол дээр нь КОВИД-19 гэх бактертэй байнга хамт амьдрах боллоо. Хүн бүр халдвараас сэргийлж, ариутгалын горимоо чанд сахиж, биеийн эсэргүүцэл, дархлаагаа сайжруулж байх л шаардлатай болж байна.
Др. М. Найданхүү. гэжээ.
Discussion about this post