Оросын тэрбумтан Роман Абрамович 350 сая ам.доллароор онгоц худалдан авч, олныг шуугиуллаа. Forbes сэтгүүлд бичсэнээр 55 настай Роман Boeing 787-8 Dreamliner онгоцыг 350 сая ам.доллароор авсан байна. Энэ нь одоогоор ОХУ-д байгаа хамгийн үнэтэй онгоц гэж тооцогдох гэнэ. Тэрбумтны шинэ онгоц энэ сарын 18-нд Швейцарын Базель хотоос Москвагийн Внуково нисэх буудалд ирсэн байна. Энэ онгоцыг Швейцарын Privateair компанид зориулан үйлдвэрлэж байсан ч тус компани 2018 онд дампуурсан тул 2019 оноос ноён Абрамовичид зориулан тоноглож эхэлжээ. Энэ загварын онгоц дэлхийд ердөө 250 ширхэг байдаг бөгөөд Орост анх удаагаа орж ирж байгаа аж. 50 хүний суудалтайгаас 30 нь зочдод, 20 нь хамгаалалтын албанд зориулагджээ. Абрамович хуучин Boeing 767 онгоцоо өнгөрсөн 11 дүгээр сард дуудлага худалдаагаар 100 сая ам.доллароор зарсан юм.
Discussion about this post