• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Сергей Безруковын нууц амьдрал

ШАР МЭДЭЭ

admin by admin
02/16/2022
in Хүмүүс, Шар мэдээ
0
Сергей Безруковын нууц амьдрал

“Бригад” киногоороо Оросын хэмжээний од болсон Сергей Безруков 2000 онд өөрөөсөө долоон насаар эгчмэд жүжигчин Ирина Безруковатай албан ёсоор гэрлэсэн. Оросын сайхан хосуудын тоонд ордог, ажил амьдрал нь тэгшхэн гэж фэнүүд нь шүтдэг байсан билээ. Гэхдээ л 15 жил хамт амьдарсан хосын амьдралд сүүдэр байжээ. Сергей Безруков, Ирина Безруковатай 15 жил амьдрахдаа дундаасаа хүүхэдтэй болоогүй. Сайхан хос салах үеэр Ирина Безрукова “Энэ 15 жилд Сергей Безруков миний цорын ганц эр хүн байсан” гэсэн. Сергей Безруков эхнэртээ үнэнч байсангүй, хоёрын хоёр нууц хүүхэдтэй байжээ. Сергей анхны эхнэр Ирина Безруковатай хамт амьдарч байх үедээ ОХУ-д төдийлөн нэрд гараагүй жүжигчин Кристина Смирновагаас хоёр хүүхэдтэй болох нь тогтоогджээ. Энэ мэдээг урт чихтэй сэтгүүлчид анх олж бичсэнд Сергей Безруков дургүй байв. ОХУ-ын Ардын жүжигчин Сергей Безруков зарим хэвлэлийг шүүхэд өгсөн боловч заргаа алджээ. Харин ч Сергей анхны гэрлэлтийнхээ үеэр Санкт-Петербургийн жүжигчин Кристина Смирноватай амрагийн харьцаатай байсан нь тогтоогджээ. Энэ харилцааны “ачаар” хоёр хүүхэдтэй болсон. Хэдийгээр нууц харилцаатай ч Сергей Безруков охинтой, хүүтэй болжээ. Энэ тухай жүжигчний аав Виталий Сергеевич анх удаа хэвлэлд ярьсан. Хэдэн жилийн дараа Сергей Безруков хоёр хүүхдээ зөвшөөрч, албан ёсоор зарласан билээ. Сергей Безруков “Есенин” кинонд тоглохдоо Кристина Смирноватай анх уулзаж танилцсан. Сергей Безруков гол дүрд тоглосон, Кристина тэр киноны дүрээрээ олонд танигдаж “од” болжээ. Тэд танилцсанаас хоёр жилийн дараа охин Александра, мөн хоёр жилийн дараа хүү Иван нь төржээ. Харин Сергей Безруковын хоёр хүүхдийн ээж Кристинагийн талаар мэдээлэл бага байдаг. Тэр Латвид төрсөн, дараа нь Эстонид нүүсэн. Орон нутгийнхаа сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцож “Top Model Estonian” реалити шоунд амжилттай оролцсон. Кристина Смирнова бага эмч, сувилагчийн коллеж төгсөн, хэсэг хугацаанд эх баригчаар ажилласан аж. Дараа нь жүжигчин болохоор шийдээд Санкт-Петербургт нүүж очсон. Тэр үедээ алдарт жүжигчинтэй уулзжээ.

Одоогийн байдлаар Кристина хүүхдүүдтэйгээ хамт Их Британид амьдардаг. Их Британийн иргэнтэй албан ёсоор гэрлэж, Английн иргэн болжээ. Хуримаа Английн өмнөд хэсэгт орших Оксфордшир хотод хийжээ. Одоо тэнд Кристина Смирнова хүүхдүүдтэйгээ, англи нөхөртэйгөө амьдардаг. Харин Сергей Безруков найруулагч Анна Матисонтой хоёр дахь удаа гэрлэж, хоёр хүүхэдтэй болон аз жаргалтай амьдарч байна. 

Previous Post

Говьсүмбэрт эзгүй газар 7 тэмээний хөшөө босгожээ

Next Post

Тэрбумтан Роман Абрамович 350 сая ам.доллароор онгоц авлаа

Next Post
Тэрбумтан Роман Абрамович 350 сая ам.доллароор онгоц авлаа

Тэрбумтан Роман Абрамович 350 сая ам.доллароор онгоц авлаа

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Б.Чойжилсүрэн сайд өвөлжилтийн бэлтгэлийн талаар танилцуулав
  • ХАРАА ИХТ ХАР СҮЛД ШҮТЭЭН
  • Samsung-ийн чебол дуучин болов
  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.