• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Дуучин Б.Амархүү “Cool Love” дууны үг зохиогчоо 35 сая төгрөгийн хулгайд сэрдэж дарамталсан гэх ХЭРГЭЭС…

admin by admin
11/09/2026
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
Дуучин Б.Амархүү “Cool Love” дууны үг зохиогчоо 35 сая төгрөгийн хулгайд сэрдэж дарамталсан гэх ХЭРГЭЭС…

  Манай урлагийнхны дунд зохиогчийн эрхийн маргаан тасрахгүй гарсаар байна. 2012 онд Дуучин Б.Амархүүгийн  эхнэр О.Ариунзулын хамт дуулж нийтийн хүртээл болгосон “Cool Love” гэж дуу бий. Дууны үгиййг эхнэрийх нь найз байсан Г.Сувд-Эрдэнэ бичсэн байдаг. Байсан гэхийн учир нь өдгөө тэд “хонь чоно” болоод байна.

“… Тухайн үед тэд гоё дуутай боллоо хэмээн баярласанаа илэрхийлж байсан. Гэвч тэр баярласан минь 2016 оноос хойш хар дарсан зүүд шиг гүтгэлэгт дарагдсан.  Дууны анхны нэр нь “Winsome love” байсан ч миний зөвшөөрөлгүйгээр “Cool Love” болгон өөрчилсөн байсан. 2016 онд миний зохиож өгсөн дууны нэрээр нэрлэсэн “Cool Love” тоглолтын шөнө утасдаж, маргааш өдөр нь энэ хоёр гэрийн минь гадаа ирж 35,000,000 төгрөгийн эд зүйлсийг нь хулгайлсан хэмээн сүрдүүлж, эргэн тойрных нь гэрч хамгаалалтын ажилтнууд намайг тоглолтын арын өрөөнөөс нь LV брэндийн хоёр тэлээ, тоглолтод зүүдэг алтан зангиа, удам дамжин ирсэн мөнгөн тоноглолтой бүс зэрэг нийт 35,000,000 төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлийг хулгайлсан учраас одоо гаргаж өг, гэрийг чинь орж нэгжинэ, дотуур хувцсыг чинь хүртэл нэгжлэг хийж цагдаа шүүхэд маш олон танил талтай олны танил хүмүүс учир насаар чинь шоронд хатаана” хэмээн 3-4 цаг өөрсдийн машиндаа айлган сүрдүүлж, гэр бүлээсээ ирж байгаа утасны дуудлагыг хүртэл авхуулаагүй хүчирхийллийн шинж чанартай байдалд оруулсан билээ. Энэ үйл явдлаас хойш миний хувьд сэтгүүлч, зохиолч, уран бүтээлчийн хувьд бусадтай хамтран ажиллах айдастай болж, өөрийн амьдралын нэгээхэн хэсэг болсон шүлэг, зохиол бичих авьяасаа энэ хүмүүсийн тухай үеийн үндэслэлгүй дарамт шахалтаас болж ил гаргахаас айдаг трауматай болсон. Нэгэнт дууны шүлэг зохиож өгсөн хүнээ ингэж доромжлоод усанд хаясан чулуу шиг алга болсон хүмүүс надад гаргасан балмад үйлдлээ ухаарч дахин миний зохиосон шүлгээр тухайн дууг үргэлжлүүлэн дуулахгүй байх, эсвэл ийм аймшигтай зүйл болсны дараа үргэлжлүүлэн дуулах бол надаас зөвшөөрөл авах байх хэмээн ёс зүйн хувьд, зохиогчийн хувьд хүлээлттэй байсан. Гэтэл ийм зүйл огтхон ч болоогүй бөгөөд би 2025 оны 9-р сарын 16-нд дуучин П.Болдын тоглолт дээр Б.Амархүүг дуулж байгааг нь мэдээд өөр рүү нь дахин миний зөвшөөрөлгүй дуулахгүй, өөрөөр нь зохиож өгсөн үгээ ашиглуулсаар байхыг хүсэхгүй байгаагаа бичиж мэдэгдсэн ч хариу ирээгүй. Тийм учраас би Оюуны өмчийн газарт хамгаалуулахаар гомдол гаргасан. 2016 онд намайг хулгайд гүтгэж байсан 35,000,000 төгрөгийнх нь тоог гомдолдоо тусгаж нэхсэн. Бусдын 35,000,000 төгрөгийн эд зүйлс өөрсдөд нь үнэ цэнэтэй бол миний хит болтол нь зохиож өгсөн дууны үг бүр надад түүнээс ч илүү үнэ цэнтэй. Б.Амархүү нь улсын байцаагчид мэдүүлэг өгөхдөө “дуу зохиолгосон гэж 15,000 рубль өгсөн” гэх зэргээр худал мэдээлэл өгч дахин гүтгэлгээ явуулж эхэлсэн. Энэ тухай нь холбогдон асуухад “Чи надтай дуу зохиож өгснийхөө дараа холбогдохгүй яасан юм, Оюуны өмчийн газарт гомдол гаргахгүй анхнаасаа тохиролцоонд хүрээд дуу зохиож өгсөн хөлсөө авах чинь яасан юм, би чамтай холбогдох гээд дугаарыг чинь мэдэхгүй учраас холбогдож дууны үг зохиолгосон төлбөрөө өгч чадаагүй, чи дуулахаа боль гэхээр би больчихдог нь биш, би олон өмгөөлөгчтэй” хэмээн дахин дарамт, бүдүүлэг харьцаа үүсгэсэн ярианы бичлэг нь надад хадгалагдаж байна. Оюуны өмчийн газрын улсын байцаагч миний гомдлыг хүлээн аваад Б.Амархүүд у дууг зохиогчийн зөвшөөрөлгүй дахин дуулахгүй байх сануулга өгч миний гомдлыг танилцуулсан ч сануулгыг үл тоон олон удаагийн давтамжтай дуулсан хэвээр байсныг улсын байцаагчид баримт болгон тухай бүрд нь танилцуулсан …”

Б.Амархүүгийн өмгөөлөгчид дууны үг бичиж өгсөнд талархал илэрхийлэн 15 мянган рубль өгсөн, төлбөр төлөөд захиалгаар бичүүлэн дууны үг зохиогчийн зөвшөөрлийг авсан тул Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй  гэсэн.  Оюуны өмчийн газар дуучин Б.Амархүүг 500 мянган төгрөгөөр торгосон ч шүүхээр заргалдан байцаагчийн тогтоолын биелэлтийг 60 хоногоор түдгэлзүүлсэн. Хамгийн сүүлийн мэдээллээр тогтоолыг хүчингүй болгуулсан гэнэ.

Previous Post

Ж.Дашбал: Дорны их найрагч Бэгзийн Явуухулан бол миний төрсөн ах болох хүн

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дуучин Б.Амархүү “Cool Love” дууны үг зохиогчоо 35 сая төгрөгийн хулгайд сэрдэж дарамталсан гэх ХЭРГЭЭС…
  • Ж.Дашбал: Дорны их найрагч Бэгзийн Явуухулан бол миний төрсөн ах болох хүн
  • ИРГЭН ТА ХУВИЙН, ЭМЗЭГ МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ ЁСТОЙ
  • Э.Насанбат 4.5 тэрбум төгрөг төслийн зориулалтыг зөрчиж, өмнөх Засаг даргатай эхнэрийнхээ “Мөнхжим өргөө” ХХК-аар гүйцэтгүүлжээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.