• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын экс бэр Белги язгууртантай гэрлэжээ

admin by admin
12/09/2020
in Онцлох мэдээ, Хүмүүс
0
Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын экс бэр Белги язгууртантай гэрлэжээ

Төмөрийн Дарима хэмээх даруухан боловсролтой бүсгүй ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ууган хүү Э.Батшугартай олон жил үерхэж охинтой болсон гэдгийг монголчууд мэднэ. Харин сүй бэлэг, хурим найр болон албан ёсоор гэрлээгүй. Төмөрийн Дарим бэлтэй айлын, мэдлэг боловсролтой охин. Тиймээс Э.Батшугарыг нэг жүжигчин хүүхэнтэй холбогдоход уучлаагүй, эргэлт буцалтгүй явчихсан бардам бүсгүй гэдэг.  Гадаадад амьдарч байгаа сураг гардаг ч саяхнаас Европын нэгэн язгууртны хүү болох чинээлэг эрхэмтэй нижгэр хурим хийсэн гэж ярилцдаг нь үнэн байжээ.

Төмөрийн Дарима 2020 оны хоёрдугаар сарын 29-нд буюу 4 жилд нэг удаа тохиолддог өдөр Доминик Жүүрис хэмээх удам угсаа сайтай, язгуур гаралтай эрхэмтэй гэрлэжээ. Хуримаа байгалийн сайхнаараа гайхагддаг Португаль улсын Синтра хотод байрших Сетеаис ордонд зохион байгуулжээ. Хуриманд нь Монгол, Сингапур, Герман, Англи, АНУ зэрэг орон орноос ойр дотны улс нь хүрэлцэн ирж, интернационал хурим болжээ. Сетеаис ордон нь  1783-1787 онуудад баригдсан, ЮНЕСКО-гийн Дэлхийн Өвд бүртгэгдсэн онцгой, тансаг түүхэн ордон аж. Серра де Синтра нурууны орой дээр байрласан энэхүү неоклассик архитектуртай ордноос Синтра хотын алсын бараа, хөдөө нутгийн байгаль бүхэлдээ харагддаг төдийгүй бүх талаасаа өргөн уудам цэцэрлэгт хүрээлэнгүүд, сүрлэг том жимсний модоор хүрээлэгдсэн байдаг нь нүд салгахын аргагүй байдаг гэнэ.

Т.Дарима Монголд төрж өсөөд Пенсильванийн их сургуулийн Wharton хэмээх гарамгай Ivy League бизнесийн сургуулийг дүүргэсэн. Т.Дарима сургуулиа төгссөнийхөө дараа Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкинд ажилд орсон анхны монгол хүнээр тодрон карьерээ хөөж явах үедээ Доминиктэй ажлын шугамаар анх танилцаж байжээ.

 Харин түүнээс хойш долоон жилийн дараа Лондонгийн гудамжинд санамсаргүй байдлаар тааралдсанаар хайрын түүхээ эхлүүлсэн аж. Т.Дарима чөлөөт цагаараа морь унадаг, Доминик нь поло спортоор хичээллэдэг. Хэн хэн нь уран зураг, урлагт дуртай. Мөн Доминик нь Бельги гаралтай тул хоёулаа хаана ч явсан жижиг орны төлөөлөл байсаар ирсэн гэхчлэн хоорондоо ижил төстэй зүйл олон байсан нь улам ойртуулжээ.

 Т.Дарима хуримын ёслолынхоо үеэр үндэсний дээлээрээ гоёсон монгол бүжигчид морин төвөргөөн, монгол эрийн хийморь, тал нутгийн салхи гээд сайхан бүхнийг мэдрүүлсэн “Жалам Хар” бүжгээр зочдыг гайхшруулсан аж. Мөн хөөмий болон морин хуур эгшиглүүлж, уран нугаралт үзүүлэн, нийт дөрвөн ч удаа хувцсаа сольсон үзүүлбэр бэлдэж үндэснийхээ өв соёлыг дээдэлсэн хурим хийсэн байна.

Previous Post

Монгол үндэстнийг доромжилсон Ферштапений талаар “Siemens” тайлбар ирүүлжээ

Next Post

МУГЖ С.Жавхлангийн “Чононгоо”

Next Post
МУГЖ С.Жавхлангийн “Чононгоо”

МУГЖ С.Жавхлангийн "Чононгоо"

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
  • Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна
  • С.Цэнгүүн гэрлэх дөхлөө
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.