• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

МУГЖ С.Жавхлангийн “Чононгоо”

admin by admin
11/20/2020
in Соёл урлаг
0
МУГЖ С.Жавхлангийн “Чононгоо”

МУГЖ Самандын Жавхлангийн Монголоо гэсэн сэтгэл, энэ үзлээ дуундаа шингээж “Хамаг төсөл” хэрэгжүүлсэн нь амжилттай болсон. Анхлан С.Жавхланг Монголоороо үлдэх, Монгол хувцас, зан  заншил, ёс уламжлалын талаар ярьж эхлэхэд хүмүүс галзуу солиотойгоор нь дуудаж байсан. Харин түүнийг хамгийн их ойлгож дэмжсэн бол С.Жавхлангийн эхнэр, дөрвөн хүүхдийнх нь ээж дуучин Г.Эрдэнэчимэг. МУГЖ Самандын Жавхлангийн эхнэр Г.Эрдэнэчимэг Оюутны мисст түрүүлж, дараа жил нь “Universe best songs” наадмын анхны ялагч Ч.Цэлмүүнд титмийг нь гардуулж явсан титэмтэй мисс. Мисс Гэрэлчулууны найз залуу байсан Энхбаяртай цуг Филиппин улсад болсон оюутны “Мисс Мистер” уралдаанд оролцож, уртын дуугаараа авъяаслаг мисс номинацид тэргүүлж байсан сайхан бүсгүй. Мистер Энхбаяр СУИС-ийн гадаа явсан Г.Эрдэнэчимэгийг олж харж, хамтдаа “Мисс мистер” тэмцээнд оролцохыг санал болгож байсан гэдэг. Өөрөө “Тусгай салаа” киноны од Гэрэлчулуун гэдэг мисс найз бүсгүйтэй байж, Г.Эрдэнэчимэгт санал тавихыг бодоход Г.Эрдэнэчимэг үнэхээр сайхан бүсгүй байж таарна. Үсээ будчихдаг, уруулаа өнгөлдөг, нүүрэндээ энгэсэг түрхдэг, өндөр өсгийтөөр гоёдог байсан Г.Эрдэнэчимэг С.Жавхлантай хамтдаа амьдрах болсноор нүүрээ будахаа больж, монгол хувцас, гутал өмсдөг жинхэнэ Монголжингоо болсон. Ер нь нүүрээ будаад эхэлсэн охид бүсгүйчүүд нүүрний будагнаас татгалзахад амаргүй байдаг. Харин дуучин Г.Эрдэнэчимэг элдэв будаг шунх, гоёл зүүл чимгээс татгалзаж өөрийнхөөрөө байхыг илүүд үзсэн нэгэн. Одоо харин бага хүү нь гараас гарч, ид 35 настай гялалзаж яваа Г.Эрдэнэчимэг нүүрээ будаж шунхдан гоо сайхандаа анхаарч эхэлсэн.

 Дуучин Г.Эрдэнэчимэгийг “Шуранхай” хамтлагт дуулж эхэлсэн цагаас нь монголчууд мэднэ. “Шуранхай” хамтлагийн охид ч элдэв дуулианд холбогдож байгаагүй нэр цэвэр охид. Хааяахан дуучин С.Жавхлан, “Шуранхай” хамтлагийнхантай хөдөө гадаа тоглолтоор явдаг байхдаа уртын дууч охиныг анх олж харсан гэж амьдралыг нь мэдэх хүмүүс ярьдаг юм билээ. Дуучид сонгууль гэж хөдөө сум багуудаар явж дуулахад эмэгтэй дуучид цагаан царайгаа харлуулчихвий гэж эмээж гэр майхнаас бараг гардаггүй. Харин Г.Эрдэнэчимэг хөдөө айлын эзэгтэйд тусалж, үнээ мал саалцаж, аргал түүлцэж, айлын хүүхдүүдтэй хөөцөлдөн тоглож хурга ишиг эргүүлээд гүйж явдаг байсан гэдэг. Энэ нь л Монголоор өвчилж эхэлж байсан МУГЖ С.Жавхланд их таалагдаж “өөрийнхөө өрөөсөн дугуй” байна гэж бодоод эрчимтэй эргүүлж эхэлсэн гэх юм билээ. Дуучин С.Жавхлан урьд нь “Торгоны зам”-ын боссын охин Гантөмөрийн охин Г.Долгормаатай жил гаруй амьдарч хөөрхөн охинтой болсон. Багаасаа эрх танхи өсөж “брэнд”-ээс өөр хувцас өмсдөггүй баян айлын танхи охин, хөдөө талд өссөн дуучин С.Жавхлан хоёрын амьдралын зам яагаад ч нийлээгүй байх.   Юутай ч нөхөр С.Жавхлангаа хамгаас илүү ойлгож дэмждэг “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгийг МУГЖ С.Жавхлангийн “Монголжингоо, Чононгоо” гэх болсон билээ. Монгол дээл хувцсаараа гоёдог Г.Эрдэнэчимэгийг үнэхээр монголжингоо гэхээс өөр яахав. Тэрчлэн С.Жавхлангийн дуулсан “Чононгоо” гэсэн хит дуу бий. Мөн “Шуранхай” хамтлагийн “Шуранхай” этник дуунд чоно язгуур угсаа тэнгэртээ талархан ульж, түүнээс нь монгол уртын дууны шуранхай үүссэн домогтой гэж өгүүлдэг клип байдаг болохоор МУГЖ С.Жавхлангийн үзэсгэлэнт гэргийг ингэж нэрлэсэн ч байж болох. 

Previous Post

Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын экс бэр Белги язгууртантай гэрлэжээ

Next Post

Өмнөговьд ирсэн Германы цэргээс 11 сарын 5-нд корона илэрч, 14 хоног “карентилагджээ”

Next Post
Өмнөговьд ирсэн Германы цэргээс 11 сарын 5-нд корона илэрч, 14 хоног “карентилагджээ”

Өмнөговьд ирсэн Германы цэргээс 11 сарын 5-нд корона илэрч, 14 хоног "карентилагджээ"

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • НИСДЭГ ТЭРГЭЭР ХҮЧ ХЭРЭГСЛИЙГ ТҮЙМРИЙН ГОЛОМТОД ХҮРГЭХ, НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТАНДАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
  • Хөгжлийн банкны ТУЗ нь “IV эмнэлгийн барилга”-ыг борлуулж өр төлбөрөө гаргаж авах сонирхолгүй, хавдрын эмнэлгийн дугаарлалтыг буулгах ЭМЯ-ны зорилтыг гацааж эхэлжээ
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
  • Эрт илрүүлгийн дүнгээр 1,4 сая хүн ямар нэг өвчлөлийн сэжигтэй гэж бүртгэгдсэн байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.