Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Их оорцог ууланд Хүрэл, Хүннү, Монголын эзэнт гүрний үед холбогдох 90 гаруй булш оршуулгын дурсгал бий.
Энэхүү дурсгалт газрыг анх 2005 онд доктор А.Очир, Л.Эрдэнэболд нар илрүүлэн, тухайн ондоо анхны малтлага судалгааг хийж, олдворуудыг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлсэн байдаг. Тэгвэл, 2021 оны наймдугаар сард Чингис хаан музей, Чингис хааны өв соёлын хүрээлэн, ШУТИС-ийн хамтарсан судалгааны баг “Эзэнт гүрний өв соёл” төслийн хүрээнд Их оорцог уулан дахь Монголын эзэнт гүрний үед холбогдох булш, оршуулгын дурсгалуудыг малтан судалжээ.
Бид энэ удаад 22 булш малтан судалснаас дөрөв нь тоногдож сүйдсэн байсан бол үлдсэн 18 нь хөндөгдөөгүй, анхны байдлаараа хадгалагдаж байсан юм. Малтлага судалгаагаар илрүүлсэн сонин содон эд өлгийн зүйлс одоо Чингис хаан музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.
Discussion about this post