ХУВЦАС ЗАГВАРЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улсын Соёлын сайдын А/85 дугаар тушаалаар байгуулагдсан Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийг байгуулсан юм. Өнгөрсөн 06 дугаар сарын 29-ны өдөр хувцас загварын залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулах хурлыг цахимаар зохион байгуулсан. Нийт 30 орчим залуучуудыг оролцуулан хуралдуулж, тэргүүлэгчдийн төлөөлөл 12 залуучууд болон дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга нарыг сонгож баталгаажуулжээ. Энэ нь нөгөө 100 ямаанд 60ухна гэдэг л болсон.
“Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл” байгуулах тухай дүрмийг мөрдлөг болгон ажиллах хувцас загварын залуучуудын хөгжлийн зөвлөлийн даргаар, Мисс, Топ модел Х.Бадамгэрэл сонгогдсон бол дэд даргаар Загвар өмсөгч, Мисс Г.Оюунгэрэл, нарийн бичгийн даргаар 2018 оны Монголын Тэргүүн Мисс Б.Мөнхчимэг, “Новатек Интернэшнл” ХХК-ны борлуулалтын менежер, загвар өмсөгч Э.Эрдэнэсүрэн нар сонгогджээ.
Хувцас загварын залуучуудын хөгжлийн зөвлөл нь ямар үйл ажиллагаа эрхлэхийг Соёлын сайд л мэдэх байхдаа…
Discussion about this post