Нийтийн дуучид нийлж “Амраг намар” нэртэй тоглолт хийх нь гэж байлаа. “Амраг намар” тоглолтын эзэн нь яруу найрагч Б.Болорцэцэн. Б.Болорцэрэн жил бүр Болор цом наадамд амжилттай оролцдог сайн найрагч. Сүүлийн жилд дууны үгээр гаршиж, МУСТА Ч.Чулуунчимэгийн “Хамгийн гоё хайр”, “Зүгээр л инээмсэглэ”, “30 нас”, “Бидэн хамтдаа”, Х.Мөнгөнцэцэгийн “Чин үнэнч”, “Нууцхан”, дуучин Нарангийн “Амьдралын зураг”, Б.Төрмандахын “Гангараа” зэрэг дуунуудын үгийг бичсэн. Тэр тусмаа Б.Болорцэрэн, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалтай хамтрахаар эмэгтэйчүүдэд зориулсан эвлэгхэн дуу хийчихдэг. Эмэгтэйчүүд л болсон уран бүтээл нь “тулга тойрсон” асуудал гардаг бололтой. Энэ л мөнөөх нийтийн дууны “учиртай гурван толгой” Баярын Болд, Х.Мөнгөнцэцэг, Э.Чулуунчимэг нарын асуудал байдаг бололтой. Э.Чулуунчимэг ч хүний эвийг олохдоо гарамгай хойно, яруу найрагч Х.Болорцэрэн, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал хоёрт эгч минь гэж хөл алдаж, гарын бэлэг ч “өргөн барьдаг”. Сүүлийн үед Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Э.Чулуунчимэг гурав нэг тоглолтод ховорхон ордог болсон.
Энэ удаа ч “Амраг намар” тоглолтын тайзыг Э.Чулуунчимэг эзэмдэж, Х.Мөнгөнцэцэг харагдсангүй. Нийтийн дууны гүнж гэж өргөмжлөгдсөн Х.Мөнгөнцэцэг яруу найрагч Б.Болорцэрэнгийн “Нууцхан”, “Чин үнэнч” дууг дуулж амьдруулсан. Гэтэл Х.Мөнгөнцэцэгийг тоглолтондоо оруулаагүй. Харин ч “Чин үнэнч” дууны хөгжмийг бичсэн хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалаар дуулууллаа. Үүний цаана нөгөө л гэр бүлийн асуудал, хар хор, хатуухан хэлэхэд атаа жөтөөний асуудал байдаг бололтой. Нэг ангид сурч найзалж явсан Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Э.Чулуунчимэг, хоёулаа нэг эрийн галыг манаж, үрийг нь төрүүлсэн “учиртай гурав” эвлэршгүй дайснууд болж, энэ нь ч нийтийн дуучдын дунд “фракц” үүсгэхэд хүрэв бололтой. Тэр тусмаа энэ фракцаа “өргөжүүлэхээр” дуучин Э.Чулуунчимэг идэвхийлэн ажиллаж, дуучин Гүрбадам, Чинбаяр, Найдандорж, Хандмаа зэрэг дуучдыг “хурааж”, одоо Х.Мөнгөнцэцэгийг өөрийнхөө хуурай эгч Б.Болорцэрэнгийнхээ дуунуудаас “салгахаар ажиллаж” эхлэв бололтой.
Discussion about this post