Сүлжээний бизнест пирамидийн орой шиг дээр нь сууж байгаа хүн хамгийн их ашиг олдог гэдэг. Монголд анх “Орифлейм” компанийг оруулж ирж, оройд нь заларсан хүн бол Оюунгэрэл. Дэлхий сөнөнө гэж цуурснаас болоод Оюунгэрэл олны өмнө гарахаа болж, охин нь ээжийнхээ бизнесийг өвлөн авсан. “Орифлэйм”-ийн Оюунгэрэлийн охин Б.Уянга “Орифлейм” компанийн 60 гаруй улсын 3 сая брэнд түншээс манайх Дэлхийн топ 19-д эрэмбэлэгдлээ” гэж мэдэгдлээ. Орифлейм компаний сүлжээний бизнест манай 30 гаруй мянган иргэн ажилладаг гэдэг. Эхний 10-20 дугаар эрэмбэлэгдэх Топ захирлууд нь пирамидийн оройд сууж, дэлхийгээр хэсэн аялж, 30 мянган “орифлейчид”-ийн мөрөөдлөөр жигүүрлэдэг.
Юутай ч “Орифлейм”-ийн Оюунгэрэл есөн эрдэнийн чимэгтэй дээл жийп машины үнээр захиалж хийлгэсэн. Дээлэнд орох сувдыг нь Японоос авчирч, толгойн гоёлыг цул мөнгөөр урлан, малгайн оройг нь алтаар бүрсэн гэдэг. Улсын эх дагина Дондогдулам хатных шиг загвараар урлуулсан гоёлтой. Оюунгэрэл өөрийгөө “Би дэлхийд цуурайтсан алдар хүндийг олж, өөрийнхөө санхүүгийн амьдралыг бүрэн цэгцэлчихсэн. Дэлхийн зургаан тивийн тавд нь очиж үзсэн. 100 шахам улсаар аялсан” гэж ам алдаж байсан удаатай. Амнаасаа болж, “Орифлейм” компанийг Монголд төлөөлөх нэр нүүрээ алдсан Оюунгэрэл хатагтай ихэвчлэн Энэтхэгт амьдардаг гэх. Харин охин нь Орифлейм компанид ээжийнхээ оронд зүтгэж байна. Оюунгэрэл хоёр хүүхэдтэй. Хүү нь төрийн албанд томоохон албан тушаал хашдаг.
Discussion about this post