Опра: Төрсөн гэртээ очиход их олон дурсамж эргэн санагддаг. Чиний хувьд хамгийн сайхан дурсамж чинь юу байдаг вэ?
Jay Z: Миний дугуй унаж сурсан газар манай байрны урд талд байдаг. Би дөрөв таван настай байхдаа унаж сурсан. Нагац ах надад өөрийнхөө дугуйг өгсөн юм, хорооллоор өгсч уруудаад давхихад хүн болгон над руу хардаг байлаа.
Опра: Сайхан дурсамж байна. Өөр ямар дурсамж байдаг вэ?
Jay Z: Нэг завь байдаг байсан. Эзэнгүй хаягдсан завин дээр өдөр болгон очиж тоглодог байсан.
Опра: Би бас багадаа ядуу өссөн,гэхдээ хөдөөний ядуу өөр л дөө, чи ядуу гэдгээ мэдэрдэг байсан уу?
Jay Z: Дандаа тийм биш. Анх сургуульд орохдоо шинэ пүүз авч чадаагүй. Бид нарийн хоол иддэгүй байсан, хямдхан учраас дандаа тахианы мах иддэг, хөл нуруу гээд бүгдийг иддэг байсан даа. Одоо хүртэл би хааяа иддэг, хөгжилтэй байдаг юм.
Опра: Чамайг тавтай байхад танайх Маrcy projects руу нүүгээд 11-тэй байхад аав чинь орхиод явсан. Эргээд бодоход чиний 11 настай үе ямархуу байсан бэ?
Jay Z: Уур их хүрч байсан. Яагаад гэвэл өсөж том болж байгаа хүүхдэд аав гэдэг супер баатар байдаг. Нэг удаа хэн нэгэнд дурлаж болно, их өндөрт гарч болно, эсвэл уруудаж болно, хэзээ ч тийм зовлонтой дахиж тулгарахыг хүсэхгүй. Тиймээс би дуугүй, хүйтэн болсон байсан санагддаг. Аав бид хоёр уулзах хүртэл түүнийг нас барахаас өмнө амьдралынхаа туршид би тийм мэдрэмжтэй байсан.
Опра: Би хэзээ ч ингэж ярьж байхыг сонсч байгаагүй. Салалтын тухай их олон нэвтрүүлэг хийж байсан. Гэхдээ хүүхдүүд ингэж хэлж байгаагүй. Тэднийг нэг өглөө сэрэхэд аав нь явчихсан байсан гэдэг. Чамд энэ тохиолдсон уу?
Jay Z: Эцэг эх маань салах гэж байгаагаа бидэнд хэлсэн. Шалтгааныг нь тайлбарлаагүй. Ээж биднийг бэлдсэн.
Опра: Тэр яагаад явсанд гайхдаг уу?
Jay Z: Тэд цугтаа байж болохгүй байсан гэж ойлгосон. Тэд их маргадаг байсан.
Опра: Тэгээд чи ууртай болсон уу?
Jay Z: Тиймээ, би ээжийгээ хамгаалах ёстой гэж мэдэрсэн. Би түүнд хэлдэг байснаа санадаг. “Битгий санаа зов. Би том болоод таныг халамжлах болно” гэдэг байсан. 11 настай байхдаа байдал сайжирна гэж би боддог байсан.
Опра: Тэр салалт чамайг яаж өөрчилсөн бэ?
Jay Z: Өөрийгөө илэрхийлэхгүй болсон. Би их бүрэг хүүхэд болсон байсан, ганцаардмал,гэхдээ биеэ даасан, бас арай илүү хүчтэй болгосон.
Опра: Чамайг 12-той байхдаа ахынхаа мөрөнд буудсан гэж уншиж байсан.
Jay Z: Манай ах болохгүй бүтэхгүй юм хийдэг байсан.
Опра: Тэр хэдтэй байсан бэ?
ay Z: 16 хүрч байсан байх. Хар тамхи хэрэглэдэг байсан. Гэрээс эд юм аваад, би хамгийн бага нь боловч бусдыгаа хамгаалах ёстой гэж боддог байсан.
Опра: Сургуульд байхдаа ямархуу хүүхэд байсан бэ?
Jay Z: Англи хэлний хичээлд дуртай, их мөрөөдөмтгий хүүхэд байсан.
Опра: Юун тухай мөрөөддөг байв?
Jay Z: Жүжиглэж, эсвэл бейсбол, сагс тоглож байна гээд л эргэн тойронд болж байгаа юм бүгдийг мартаад мөрөөддөг байсан.
Опра: Хэзээнээс үглэж эхэлсэн бэ?
Jay Z: Есөн настай байсан байх, тэр үеэс хааяа тоглодог байсан.
Опра: Үглэх чиний хувьд төрөлхийн байсан уу?
Jay Z: Энэ бол бэлэг. Надад дэвтэр дүүрэн материал байсан, хэсэг цаас олоод, хавчаараар үдээд хийсэн дэвтэр.
Опра: Одоо болтол тэр дэвтэр байгаа юу?
Jay Z: Байгаа байх
Опра: Танай хөршүүд дотор чиний бахархдаг репчин байсан уу?
Jay Z: Хар тамхины наймаачид л миний бахархал байсан. Репчид хараахан амжилттай байгаагүй. Анх удаа Soul Train-ээр Sugarhill Gang-ийг гарахыг хараад тэгэхэд 11,12-той л байсан “Юу болж байнаа, эдгээр залуус үндэсний телевизээр яаж гарсан бол?” гэж бодогдсон. Дараа нь арай том болсон үед хөршийн репчин залуу бичлэгийн гэрээ хийсэн байсан.
Опра: Sugarhill-ийг зурагтаар харсны дараа үглэх боломж байна гэж ойлгосон уу?
Jay Z: Тиймээ , гэхдээ миний хувьд боломж байгаа гэж хараахан бодоогүй. Jaz гэрээ хийх хүртэл тийм байгаагүй. Jaz цомог гаргахаар Лондон явахдаа намайг авч явсан. Би Marcy Projects-ийн хүүхэд Лондонд хоёр сар болсон.
Опра: Наймаачид чиний бахархал байсан гэсэн. Хөршүүд дотор чинь хуульч, багш, эмч, сувилагч, эдийн засагч байгаагүйгээс тэр үү?
Jay Z: Marcy-д амьдарч байхад тийм хүн байгаагүй, хэрэв байлаа гэхэд өөр тийшээ нүүгээд эргэж ирэхгүй. Тэд хэзээ ч эргэж ирж байгаагүй.
Опра: Тиймээс чамд нэг ч бахархах “хар” хүн байгаагүй юу?
Jay Z: Ээж минь л байсан. Хоёр ажил зэрэг хийж бидний төлөө бүхнээ зориулсан.
Опра: Хар тамхины наймаанд яаж орсон бэ ? Наймаачин болохыг хүсч байсан юм уу?
Jay Z: Үгүй. Хэн ч хар тамхи зарахыг хүсэхгүй. Эргэн тойронд ямар амьдралын хэв маяг байна хүн дагаж түүнд ордог. Чиний харсан хамгийн сайхан машин ногоон BMW бол түүнийг л авахыг хүсдэг. Чи хэрэв хар тамхины наймааны үүрэнд байгаа бол аяндаа тэр чамайг татан оруулдаг.
Опра: Лондонгоос эргэж ирсний дараа ч гэсэн дахиад хар тамхины наймаа хийсэн үү?
Jay Z: Тэгсэн. Би явахаасаа өмнө төлөвлөсөн, хэрэв хөгжим амжилттай болохгүй бол гэсэн айдас надад байсан. Jaz-ийн цомог амжилт олоогүй. Тэр бичлэгийн студи надтай гэрээ хийхийг хүссэн. Харин Jaz намайг тийш аваачсан хүн учраас түүнд шударга байхын тулд гэрээ хийхийг би хүсээгүй.Тэд ч тийм буурь суурьтай хүмүүс байгаагүй.
Опра: Хачирхалтай нь чи хар тамхины наймаачин байж бичлэгийн студийн залууст итгээгүй, тэд шулуун шударга хүмүүс биш байснаас тэр үү?
Jay Z: Яг тийм
Опра: Хэзээ наймаагаа орхиж гарахаар шийдсэн бэ? Хэрхэн тэр шийд гаргахад хүрсэн бэ?
Jay Z: Хүмүүс шоронд орж, зарим нь алагдаж байхыг харж эхэлснээс хойш “Ийм амьдралд сайхан төгсгөл байдаггүй юм байна” гэж бодогдох болсон.
Опра: Сайнаар төгсөхгүй гэж ойлгосон тэр үед хэдтэй байсан?
Jay Z: 20 хүрч байсан байх. Гудамжнаас хөгжмийн бизнес рүү орох гэж хичээж байсан. Гудамжны амьдралаа хаяхгүй бол амжилтад хүрэхгүй гэж ойлгосон. Би дуугаа амжилттай болгохын тулд өмнө хийж байсан бүгдээ бүрэн хаясан. Энэ намайг өндөр итгэлтэй болгосон.
Опра: Чи түүнийгээ их дүрэлзсэн байдлаар гаргасан?
Jay Z: Тийм, анхны цомог Reasonable Doubt, миний хамгийн дуртай цомог, 26 жилийн туулсан амьдрал, бүх сэтгэл хөдлөл гарсан.26 жил хийсэн миний бүтээл.
Опра: Би өмнө нь ингэж ойлгож байгаагүй, 26 жилийн турш хийсэн нэг цомог. Тиймээс энэ чиний хамгийн онцгой цомог. Дараа дараагийн цомог бүрийг амжилттай болгох улам хэцүү болдог уу?
Jay Z: Хүн болгонд тохирох хөгжим бичих хэцүү, яагаад гэвэл би хэвшсэн амьдралаар амьдардаггүй учраас.
Опра: Үнэн шүү. Тиймээс бид энэ ням гарагийн өдөр энд суугаад ярилцаж байна. Хэрвээ чи энд надтай суугаагүй байсан бол юу хийж байх байсан бэ?
Jay Z: Би үнэнээ хэлэхэд бүтэн сайн бүр бидний очдог нэг сайхан пиццаны газар байдаг. Энэ бидний уламжлал, Бруклинд байдаг жижигхэн газарт очдог. Дарсаа өөрөө авч очиж болдог. Тэнд олон лаа асаасан. Сайхан болзоо болдог.
Опра: Тэнд хэнтэй хамт байдаг, нэрийг нь таах уу? Jay Z: Тэгээ / инээв/
Опра: Beyonce та хоёрт бие биеийнхээ талаар ярихгүй гэсэн гэрээ байдаг уу?
Jay Z: Тиймээ, та хэрэв олны танил хүн бол зарим нэг зүйлээ өөртөө үлдээх хэрэгтэй.
Опра: Хуримаа яаж нууцалж чадсаныг чинь асууж болох уу?
Jay Z: Төлөвлөгөөгөө эцсийн мөчид гаргасан. Опра: Хэдэн хүн мэдсэн бэ? Jay Z: Цөөхөн. Гунигтай зүйл гэвэл бид заримыг нь гомдоосон. Гэхдээ танд хайртай хүмүүс таныг ойлгодог.
Опра: Хэр цомхон хурим болсон бэ?
Jay Z: Маш цомхон. Ердөө 30 хүнтэй.
Опра: Гэрлэлт чамайг хэрхэн өөрчилсөн ?
Jay Z: Аавтайгаа ахиж уулзсанаас өөр юу ч намайг тэгтэл өөрчлөөгүй. Яагаад гэвэл би тэр болтол өөрийнхөө дотор хэнийг ч орохыг зөвшөөрдөггүй байсан. Өөртөө нэг хана босгосон.
Опра: Тиймээс аавтайгаа эргэж уулзсан уу?
Jay Z: Ээж намайг аавтай уулзуулсан. Анхандаа би эсэргүүцээд “Ээж, би одоо насанд хүрсэн хүн, надад аав хэрэггүй” гэж байсан.
Опра: Чамайг уулзсанаас хойш аав чинь хэдийд нас барсан?
Jay Z: Хоёр сарын дараа. Би түүнд орон сууц, тавилга авч өгсөн. Дараа нь тэр нас барсан.
Опра: Чамайг хамгийн их сэтгэл хангалуун болгодог зүйл юу вэ?
Jay Z: Ойр дотныхоо хүмүүстэй уулзах нь намайг аз жаргалтай болгодог. Нэг түүх ярихад би анх удаа Италийн Каприд очоод нэг шпагетти идсэн. Жирийн л нэг шпагетти, гэхдээ шив шинэхнээр нь бэлдэж өгдөг. Би найзуудаа дуудаад тэд онгоц, галт тэрэг, усан онгоцоор ирж хамтдаа хоол идсэн. Тэр л намайг бүтэн аз жаргалтай болгосон.
Опра: Би чиний найзын жагсаалтанд байсан болоосой. За тэр яах вэ, цааш нь, хэн чамд хайртай вэ?
Jay Z: Хүн бүр надад хайртай, би бас хүн болгонд хайртай./ инээв/
Опра: Чамайг тоглож байгааг мэднэ, гэхдээ энэ үнэн. Хүн бүр чамд хайртай.Чамайг ухаантай гэдэг. Чи сонгуулиар Барак Обамаг дэмжиж байсан. Түүнийг ерөнхийлөгч болно гэж итгэж байсан уу?
Jay Z: Тийм. Тэр ялалт зарлагдахын өмнө гүйж байсан. Би түүнтэй уулзаад хамт хоол идсэн. Хүмүүс биднийг хараад л. Би бас Билл Клинтоныг танина. Гэхдээ Обамаг дэмжсэнээр тэр нөхөрлөлөө алдахаас ч айгаагүй.
Опра: Клинтоны нөхөрлөлөө алдсан уу?
Jay Z: Үгүй ээ, тэр намайг ойлгосон. Бид хэвээрээ байгаа.
Опра: Чи Обамагийн тангараг өргөх ёслол дээр байсан, ямар байсан бэ?
Jay Z: Хөөрсөн байсан. Зочид буудлын цахилгаан шатанд явж байсан цагаан хатагтай миний найз Ту Ту бид хоёр руу эргэж хараад түүний зангиаг засч өгсөн. Нэг талаас энэ жижигхэн юм шиг боловч хүн бүрд ийм мэдрэмж төрсөн.
Опра: Өөр өдөр байсан бол тэр магадгүй ТуТу-гаас айх байсан.
Jay Z: Яг тийм
Опра: Обамагийн ялалт хар хүмүүсийг хэрхэн ойлгодог байдлыг өөрчилсөн үү?
Jay Z: Тийм. Бас Америкийг харах дэлхийн хандлагыг өөрчилсөн.
Опра: Репүүдийн хүрээнд өөрчлөлт гарсан уу?
Jay Z: Обамагийн сонгууль хүчтэй мессеж илгээсэн. Бид хуульч , эдийн засагч зэрэг бахархах хүнгүй хороололд өссөн гэсэн. Харин одоо бид өөр зүйл харж байна. Бидэнд тэмүүлэх өөр зүйл гарч ирсэн. Орчуулсан Ч.БАТТУЛГА
Discussion about this post