Солонгосын нэрт дуучин, жүжигчин Райн “Time” сэтгүүлийн дэлхийн нөлөө бүхий 100 хүний 50 дугаарт багтаж, Ази жүжигчин. Солонгост нэр алдартай дуучин жүжигчин, эсвэл гудамжны гуйлгачин ч бай хамаагүй залуус нь бүгд цэрэгт татагддаг хуультай болохоор Райн 2010 онд цэрэгт явсан. Дуучин, жүжигчин Райн бусад цэргүүдийг бодвол 1000 гаруй улаан фен охидоороо үдүүлэн дуу шуугиантайхан цэргийн тангараг өргөсөн билээ. Цэрэгт байх хугацаандаа Райн шиг дуулиантай цэрэг байгаагүй. Учир нь цэрэгт алба хааж байх үеэрээ Солонгосын хамгийн хөөрхөн бүсгүйгээр 2010, 2011 онд шалгарч байсан жүжигчин, загвар өмсөгч Ким Тэ Хэтэй болздог нь илэрч, уулзах агшин нь парапарацийн дуранд бууж, бөөн шуугиан дэгдсэн. Жүжигчин Ким Тэ Хэ Солонгосын хамгийн хөөрхөн хүүхэн гэгддэг. Алдарт дизайнер Андрей Кимийн хамгийн хайртай загвар өмсөгч модель нь байсан гэдэг. Солонгосын хамгийн хөөрхөн, бас ямар ч засваргүй “ориг” од Ким Тэ Хэд солонгос залуучууд хайртай. Харин Райнтай үерхдэг нь мэдэгдэж олон залуусын зүрхийг шархлуулсан. Ер нь энэ хоёрыг нэр төр, царай бие, алдар гавьяа, хөрөнгө мөнгө эн тэнцүү сайхан хос, гэр бүл гэж солонгосчууд дэмждэг. Хөөрхөн хүүхэн Ким Тэ Хэ, Райнаас хоёр эгч.
Тэд Райныг цэрэгт явахаас нь өмнөхөн хамтдаа рекламанд тоглохдоо, бие биенийгээ өөр нүдээр харж, анх болзож эхэлсэн аж. Райныг цэрэгт хоёр жил алба хаах хугацаанд нь байнга уулзалдаж байсан. Үүнээсээ болж хэл аманд их өртсөн билээ. Райн 2 жилийн дотор 62 удаа цэргээс чөлөө авч, хайрт бүсгүй Ким Тэ Хэтэйгээ уулзжээ. Солонгосын цэргийн дэглэм, хууль чанга хатуу. Нэг цэрэгт жилд 2-3 удаа, ар гэрээс нь хүн нас барсан үед ч юм уу, хүндэтгэх шалтгаанаар чөлөө олгодог. Харин дуучин, жүжигчин Райн 62 удаа чөлөө авсан хэргээрээ шүүх цагдаад дуудагдах дөхөж, азаар гайгүй өнгөрчээ. Олон удаа чөлөө авбал цэргийн албанаас зайлсхийсэн гэх үндэслэлээр хорих ял сонсдог. Анх Райныг цэрэгт байхад Ким Тэ Хэ очиж уулзахдаа маск зүүж, нүүр амаа битүүлж очсон. Гэсэн ч хүмүүст танигдаад, уг зураг нь олонд цацагдсан билээ. Цуутай хоёр кино одын хуримын товыг солонгосчууд их хүлээж байна. Бид дуучин, жүжигчин Райныг “Миний байшин” кинонд тоглосноор нь, Ким Тэ Хэг “Харвардад учирсан хоёр”, “Диваажингийн шат” кинонд тоглосноор нь сайн мэдэх билээ.
Ч.ХҮЛЭГ WWW.TAIZ.MN
Discussion about this post