Улсын дээд шүүхэд өнөөдөр ТЕГ ын дарга Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан зургаан цаг гаруйн хугацаанд үргэлжилж шийдвэрээ гаргажээ. Шүүх хуралдаанаар Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих оногдууллаа.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял аваад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнд Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон.
Харин тэдэнд холбогдох 40 хавтас маш нууцын хэргийг шүүгдэгчдийн өмгөөлөгчид хамтран гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүх өнөөдөр хаалттай хэлэлцэж анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулжээ. Ингэснээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг анхан шатанд нь дахин хэлэлцэхээр боллоо.
Discussion about this post