Хаврын дунд сарын 19-нд буюу маргааш 11.00 цагаас Ялгуусан хутагт ялгасан гэгээний XVII дүр Данзинванчүг гэгээнтэн Гунгааданжайлин хийддээ байгалийн гамшигт өртөж амь эрсэдсэн хүмүүсийн хойдын буянд зориулж, ном хурахаар болжээ. Мөн хангай дэлхийгээ аргадахын тухайд засал хийж, Гомбо, Чойжоо, Жамсран сахиус тахиж, ерөөлийн ном хурна.
Тэрчлэн буяны мөр хөөсөн номын эрхэм Ялгуусан хутагт Дундговь аймгийн малчдад зориулж 3,000,000 төгрөгийн хандив өргөж байгаа аж.
Ялгуусан хутагтын 17-р дүр Данзанванчүгийг 2016 оны 12-р сарын 26-ны өдөр Энэтхэгийн Дели хотноо Дээрхийн гэгээн 14-р далай лам Данзанжамцаас хувилгаанаар танин барьсан өдөр бөгөөд 2017 оны энэ өдөр Ялгуулсан хутагт сан, 2018 онд мөн энэ өдрөө Гунгаа Данжайлин хийдийг байгуулсан аж.
Discussion about this post