Афганистан улсад төр засаг солигдсоны дараа хүний наймаа, түүний дотор цус ба эрхтэний борлуулалт газар авсан тухай дэлхийн хэвлэлүүдээр бичигдэж эхэллээ. Ийм гаж үзэгдэл өмнө нь Афганд байсан, тэгэхдээ хүн амын хамгийн ядуу давхаргын хувьд амиа аргацаах хамгийн “сүүлчийн боломж” гэж байв. Гэтэл одоо дунд давхаргынхан, мөн эмэгтэйчүүд ч энэ хар бизнест татагдан оржээ. “Ядуурлын туйлд хүрсэн иргэд өөрсдийн эрхтэн, үр хүүхдүүдээ зарж хоногийн хоолоо олж байна. Өмнө нь ийм үзэгдэл хаа нэг гарч байсан бол одоо олныг хамарчээ. Хууль бус зах зээлийн хамгийн гүйлгээтэй “бараа” бол бөөр, цус” гэж “Нью-Йорк Таймс” сонин бичжээ.
…2021 оны эхээр Герат мужийн нэгэн тосгоны хэдэн арван эмэгтэй өр зээлээ дарахын тулд өөрсдийн бөөрийг зарсан хэрэг гарчээ. Тосгоноос 20 км-ийн цаана Ираны хил оршдог бөгөөд тус орны баячууд эндээс эрхтэн их худалдаж авдаг гэнэ. Ер нь Герат бол Афганистаны “хүний эрхтний зах”-ын хамгийн томын нэг нь. Эндхийн “Локман Хаким” эмнэлэг л гэхэд сүүлийн 5 жилийн хугацаанд бөөр шилжүүлэх суулгах мэс заслыг 1000 гаруй удаа хийжээ.
…2021 оны эхээр Герат мужийн нэгэн тосгоны хэдэн арван эмэгтэй өр зээлээ дарахын тулд өөрсдийн бөөрийг зарсан хэрэг гарчээ. Тосгоноос 20 км-ийн цаана Ираны хил оршдог бөгөөд тус орны баячууд эндээс эрхтэн их худалдаж авдаг гэнэ. Ер нь Герат бол Афганистаны “хүний эрхтний зах”-ын хамгийн томын нэг нь. Эндхийн “Локман Хаким” эмнэлэг л гэхэд сүүлийн 5 жилийн хугацаанд бөөр шилжүүлэх суулгах мэс заслыг 1000 гаруй удаа хийжээ.
Уг нь хүний эрхтэн зарахыг Афганистанд гэмт хэрэг гэж тооцдог. Иймээс эмнэлгийн захиргаа “Эрхтний наймааны тухай бид юу ч мэдэхгүй. Өвчтөнүүд өөрсдөө “сайн дурын донор” олж гэрээ байгуулчихаад манай эмнэлэгт ирдэг” гэж тайлбарладаг аж. Афганд бүр эрхтэний брокерууд бий болжээ, 100 орчим доллараар иймэрхүү гэрээ байгуулж зуучилж өгдөг юм байна. Афганчуудын бөөр дэлхийн зах зээлийн үнээс маш доогуур, хямд, 3500-4500 орчим доллар. Хэрэв заримдаа гадаад руу бөөрөө зарвал үүнээс 2-3 дахин их үнэ хүрдэг гэнэ. “Афганистан өнөөдөр Хятад, Пакистан, Филиппин шиг дэлхийн эрхтэн шилжүүлэх зах зээлийн шинэ, хүчтэй тоглогч боллоо” гэж Израилийн Герцлийн төвийн доктор Асиф Эфрат ярилаа. ….Афганчууд 1,5 литр цусаа 50 доллараар зардаг, гэтэл эмч нар 2 сард 450 мл-ээс илүү цус өгөхийг хориглодог билээ.
“Зарим айл эрхтэнээ зарсан мөнгөө дууссаны дараа насанд хүрээгүй охидоо зарж байна. Охидыг насанд хүрэхийг хүлээлгүй шууд мөнгө авмагц “нөхөрт” нь өгдөг. Хэдэн жил тэжээхгүй, олсон мөнгөө гэр бүлийн үлдсэн гишүүдэд зарцуулахын тулд тэд ийм алхам хийдэг” гэж “CNN”-ий нийтлэлд дурджээ. Жишээ нь 9 настай Парвана Малик охиныг 55-тай эртэй гэрлүүлжээ, өөрөөр хэлбэл түүнд зарсан. “Парвана бол миний 2 дахь эхнэр. Тэр их хямдхан, учир нь түүний аав ядуу бөгөөд мөнгөний гачигдалд орсон байсан. Охин одоо гэр орны ажил хийх болно. Би түүнийг зодож нүдэхгүй, яг манай гэр бүлийн гишүүн шиг түүнд сайн хандах болно” гэж 55 настай “нөхөр” нь ярилаа. ….Парванагийн эгч 12 настай охиныг хэдэн сарын өмнө мөн ингэж хүнтэй суулгажээ. Зарим нь бэлэн мөнгө өгөхгүй, хонь, газар зэргээр охидыг наймаалцдаг ажээ.
Discussion about this post