• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Болоогүй халдлагын улмаас Украйн асар их алдагдал хүлээж байна

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
02/16/2022
in Улс төр
0
Болоогүй халдлагын улмаас Украйн асар их алдагдал хүлээж байна
“Комсомольская правда” сонины нийтлэлийг та бүхэнд хүргэж байна. 
Украйны гривен унаж, олигархиуд эх орноосоо зугтааж байна, тийшээ онгоц ч нисэхээ болив. Орос удахгүй, тун удахгүй Украйнд халдана гэсэн шуугианаас болж украинчууд л асар их алдагдалд орж эхэллээ. Хэрэв Украйнд түрэмгийлэл үйлдвэл “аймшигтай, тамын хориг” тавина гэж Америк, Англи зэрэг орон Оросыг сүрдүүлдэг. Гэвч үнэндээ энэ бүх дуулианы дүнд одоогоор зөвхөн Украйн л их хэмжээний гарз хохирол амсч байна. Өрнөдийн тусгай албад, сэтгүүлчид “дайн дэгдэх таамаглал”-аараа жинхэнэ үймээн сандраан тарилаа. Одоо Киевээс бүгд оргон зугтааж байна, дипломатч нар, бизнесмэнүүд, түшмэд… Энэ бүхнээс болж Украинд учирч буй хохирол алдагдлыг тооцоолох бараг боломжгүй….
Олон улсын даатгалын компаниуд 2 сарын 14-нөөс хойш Украины дээгүүрх нислэгт аюулгүйн баталгаа өгч чадахгүй гэв. Энэ бол онгоцны тээвэр эрхлэгчдэд ялын тогтоол гэсэн үг, яагаад гэвэл дийлэнхи олонхи нь лизингтэй. Тэгээд ч түрээсийн онгоц, техниктэй бол даатгалгүй ажиллахыг  хориглодог хуультай. Голландын “KLM”, Арабын “Fly-Dubai”, “Quatar Airways” зэрэг компани Киев рүү хийх бүх нислэгээ цуцлав. Одоо агаарын бүслэлтэд орох аюул Украйнд нүүрлэчихлээ….. Украйны тэрбумтнууд, саятнууд “халдлага” хэзээ үйлдэхийг хүлээсэнгүй, зугтааж эхэлжээ. 2 сарын 13-нд 20 хувийн онгоц, чартер нислэг Украинаас хөөрсөн….
“Англичууд л Донбасст том өдөөн хатгалга хийж Оросыг хүч хэрэглэхэд хүргэнэ гэж Украйны олигархиуд айж байна. Тэр үед Киевийн дэргэд танкууд хүрч ирэх нь уран сэтгэмж байхаа болино. Сонирхолтой нь, Украйны зарим бизнесмэн эх орноосоо Европын холбоо руу биш Москва руу зугтааж байгаа. Энд би Украины дээд, дунд давхаргын тухай ярьж байна. Хамгийн том бизнесмэнүүд нь Өрнөдөд хаа нэгтээ нуугдах байх” гэж улстөр судлаач Богдан Безпалько ярилаа.
Украйны эдийн засгийн тухай ярилтгүй, бүр 11 дүгээр сараас асуудлууд үүсч эхэлсэн. Англосаксууд тэр үеэс л Москвагийн түрэмгийлэл зайлшгүй тухай шуугиан дэгдээх болсон билээ. 3 сарын дотор Украины мөнгөн тэмдэгт гривений доллартай харьцах ханш 7% буурсан. Ерөнхийлөгч Владимир Зеленский “2022 он гараад 12,5 тэрбум долларыг гадагшаа гаргасан. Сайн бодож боловсруулаагүй мэдээллийн бодлого Украинд маш үнэтэй тусаж байна” гэж мэдэгдэв.
Киев төсвөө тогтворжуулахын тулд зээл авахаар шийджээ. Европын холбоо 1,2 тэрбум евро өгнө гэж амласан, гэтэл Украины эрх баригчид 3 тэрбумаас доошгүй хэрэгтэй гэж шаардаж байгаа. Нэгдүгээр сарын сүүлийн хэдхэн өдөрт Украины төрийн облигацийн үнэ 17% буурав. Киев өрөө төлж чадахгүй дефолт зарлаж магадгүй гэж айсан хөрөнгө оруулагчид үнэт цаасаа бөөн бөөнөөр зарж байна. “Мэдээллийн хийрхэл, дайнаас болж үнэт цаас хямдарсаар байна. Украины эдийн засаг нилээд тогтвортой, энгийн үед облигацийн мөнгийг буцааж өгчих байх. Үнийн уналтаар зарим нь дажгүй мөнгө хийх боломжтой. Одоо төрийн үнэт цаасыг бөөндөж худалдаж авахад тохиромжтой үе, дараа нь Украины эрх баригчдаас мөнгөө хүүтэй нь нэхээд авчихна” гэж Безпалько ярив. Харин бизнесмэн Евгений Черняк “Нөхцөл байдал ангалын ирмэг дээрх шиг. Өнөөдөр Украинд хэн ч зээл өгөхгүй ээ, өгвөл асар өндөр хүүтэй. Бас Украин хуучин өрөө төлөх ёстой, иймээс энэ нь бараг дефолт” хэмээжээ….. Безпалько “Украины эрх баригчдад нөлөөлөхийн тулд Өрнөд зориуд ингэж Оросын эсрэг хийрхэлийг дэвэргэж байдаг. Энэ нь Минскийн гэрээг Киев хэрэгжүүлж эхлэх хөшүүрэг байж болох юм” гэж онцлов.
“Украины эдийн засаг үнэн хэрэгтээ Оросын эсрэг явуулж буй НАТО-гийн бодлогын золиос болчихлоо. Хэлэлцээрийн эхэнд чанга хашгичих нь Америкийн хувьд хэвийн үзэгдэл. Вашингтон ийм байдлаар Оросын байр суурийг сулруулж байна. Элдэв ов мэх ашиглан Киевийг дарамтлах нь утгагүй, Зеленский тэртэй тэргүй Өрнөдийн хяналтанд байгаа” хэмээн шинжээч В.Шаповалов ярилаа.
Орчуулсан М.Цогзолмаа
Previous Post

Афганистанд хүний наймаа улам гаарчээ

Next Post

Хөгжлийн банкны зээл олголт, зориулалтын талаар мөрдөн шалгаж байна

Next Post
Хөгжлийн банкны зээл олголт, зориулалтын талаар мөрдөн шалгаж байна

Хөгжлийн банкны зээл олголт, зориулалтын талаар мөрдөн шалгаж байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тина: Би Жорж аавыгаа Анголын төлөө байлдсан, бүхий л амьдралаа эх орныхоо төлөө зориулсан гэж боддог
  • Тэрбумтны сүүлчийн хайр буюу 63 насны зөрүүтэй гэрлэлтийн түүх
  • Мария Шараповагийн нэрийг Алдрын танхимд мөнхөлж, Серена Уильямс оролцов
  • Ц.Баатарсайхан 10 гаруй тэрбумын татвараас зайлсхийн худал мэдүүлсэн газартаа “Оффшор” хорооллыг сүндэрлүүлж байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.