2025 онд НЗДТГ-ынхан 970 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 177 сая төгрөгийн урамшуулал авчээ
Бидний дуртай “Тунгалаг Тамир” кинонд Галсан өвгөний эхнэр “манай Итгэлт овтой нь овтой, гэхдээ бид муу санадаггүй юм” гэдэг. Тэрэн шиг нийслэлийн ЗДТГ-нхан экс дарга Х.Нямбаатараа машид гэгээлэг сайхнаар дурсдаг гэнэ. Энэ ч аргагүй юм. 2025 онд ЗДТГ-ынхан нийт 970 сая төгрөгийн буцалтгүй тусламж, санхүүгийн дэмжлэг хүртжээ. Дээр нь 177 сая төгрөгийн үр дүнгийн гэх урамшуулал авчээ. Ийм их мөнгө авчихаад эзнээ муулна гэж байх уу…
Засгийн газрын тогтоолоор НЗДГ нь дээд тал нь 156 хүний орон тоотой байна гэж тогтоосон. 970 сая төгрөгийг орон тоонд нь хуваахад нэг ажилтан дунджаар 6-7 сая төгрөгийн буцалтгүй тусламж авсан гэх тооцоо гарч байна. Тэгвэл Х.Нямбаатарын цэргүүдээс НИТХ-ын ажлын алба ч дутаагүй байна. Мөн онд тэд 151 сая төгрөгийн буцалтгүй тусламж санхүүгийн дэмжлэг, 151 сая төгрөгийн урамшуулал авчээ.

Discussion about this post