• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Афганистанд хүний наймаа улам гаарчээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
02/16/2022
in Гадаад мэдээ
0
Афганистанд хүний наймаа улам гаарчээ
Афганистан улсад төр засаг солигдсоны дараа хүний наймаа, түүний дотор цус ба эрхтэний борлуулалт газар авсан тухай дэлхийн хэвлэлүүдээр бичигдэж эхэллээ. Ийм гаж үзэгдэл өмнө нь Афганд байсан, тэгэхдээ хүн амын хамгийн ядуу давхаргын хувьд амиа аргацаах хамгийн “сүүлчийн боломж” гэж байв. Гэтэл одоо дунд давхаргынхан, мөн эмэгтэйчүүд ч энэ хар бизнест татагдан оржээ. “Ядуурлын туйлд хүрсэн иргэд өөрсдийн эрхтэн, үр хүүхдүүдээ зарж хоногийн хоолоо олж байна. Өмнө нь ийм үзэгдэл хаа нэг гарч байсан бол одоо олныг хамарчээ. Хууль бус зах зээлийн хамгийн гүйлгээтэй “бараа” бол бөөр, цус” гэж “Нью-Йорк Таймс” сонин бичжээ.
…2021 оны эхээр Герат мужийн нэгэн тосгоны хэдэн арван эмэгтэй өр зээлээ дарахын тулд өөрсдийн бөөрийг зарсан хэрэг гарчээ. Тосгоноос 20 км-ийн цаана Ираны хил оршдог бөгөөд тус орны баячууд эндээс эрхтэн их худалдаж авдаг гэнэ. Ер нь Герат бол Афганистаны “хүний эрхтний зах”-ын хамгийн томын нэг нь. Эндхийн “Локман Хаким” эмнэлэг л гэхэд сүүлийн 5 жилийн хугацаанд бөөр шилжүүлэх суулгах мэс заслыг 1000 гаруй удаа хийжээ.
  Уг нь хүний эрхтэн зарахыг Афганистанд гэмт хэрэг гэж тооцдог. Иймээс эмнэлгийн захиргаа “Эрхтний наймааны тухай бид юу ч мэдэхгүй. Өвчтөнүүд өөрсдөө “сайн дурын донор” олж гэрээ байгуулчихаад манай эмнэлэгт ирдэг” гэж тайлбарладаг аж. Афганд бүр эрхтэний брокерууд бий болжээ, 100 орчим доллараар иймэрхүү гэрээ байгуулж зуучилж өгдөг юм байна. Афганчуудын бөөр дэлхийн зах зээлийн үнээс маш доогуур, хямд, 3500-4500  орчим доллар. Хэрэв заримдаа гадаад руу бөөрөө зарвал үүнээс 2-3 дахин их үнэ хүрдэг гэнэ. “Афганистан өнөөдөр Хятад, Пакистан, Филиппин шиг дэлхийн эрхтэн шилжүүлэх зах зээлийн шинэ, хүчтэй тоглогч боллоо” гэж Израилийн Герцлийн төвийн доктор Асиф Эфрат ярилаа. ….Афганчууд 1,5 литр цусаа 50 доллараар зардаг, гэтэл эмч нар 2 сард 450 мл-ээс илүү цус өгөхийг хориглодог билээ.
“Зарим айл эрхтэнээ зарсан мөнгөө дууссаны дараа насанд хүрээгүй охидоо зарж байна. Охидыг насанд хүрэхийг хүлээлгүй шууд мөнгө авмагц “нөхөрт” нь өгдөг. Хэдэн жил тэжээхгүй, олсон мөнгөө гэр бүлийн үлдсэн гишүүдэд зарцуулахын тулд тэд ийм алхам хийдэг” гэж “CNN”-ий нийтлэлд дурджээ. Жишээ нь 9 настай Парвана Малик охиныг 55-тай эртэй гэрлүүлжээ, өөрөөр хэлбэл түүнд зарсан. “Парвана бол миний 2 дахь эхнэр. Тэр их хямдхан, учир нь түүний аав ядуу бөгөөд мөнгөний гачигдалд орсон байсан. Охин одоо гэр орны ажил хийх болно. Би түүнийг зодож нүдэхгүй, яг манай гэр бүлийн гишүүн шиг түүнд сайн хандах болно” гэж 55 настай “нөхөр” нь ярилаа. ….Парванагийн эгч 12 настай охиныг хэдэн сарын өмнө мөн ингэж хүнтэй суулгажээ. Зарим нь бэлэн мөнгө өгөхгүй, хонь, газар зэргээр охидыг наймаалцдаг ажээ.
Previous Post

Ханхүүгийн эхнэр Меган Марклын эротик агшин

Next Post

Болоогүй халдлагын улмаас Украйн асар их алдагдал хүлээж байна

Next Post
Болоогүй халдлагын улмаас Украйн асар их алдагдал хүлээж байна

Болоогүй халдлагын улмаас Украйн асар их алдагдал хүлээж байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.