• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

О.Алтангэрэл: Асуудлыг ярихаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гишүүний асуудлыг хүмүүс яриад байдаг

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/29/2026
in Улс төр
0
О.Алтангэрэл: Асуудлыг ярихаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гишүүний асуудлыг хүмүүс яриад байдаг
Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр (2026.10.29) Төрийн ордонд болж, Улсын Дээд шүүхэд “хуульд захирагдах” Үндсэн хуулийн зарчим ноцтой алдагдаж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, О.Алтангэрэл, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов.
Мэдээллийн эхэнд хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдаж буй талаар Ардчилсан намаас гаргасан мэдэгдлийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин уншиж танилцуулав. Тэрбээр “Монгол Улс хууль дээдлэхийг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгосон Үндсэн хуультай бөгөөд Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасан. Монгол Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээг зохицуулж байсан хуулийн заалтыг хүчингүй болгосон билээ. Гэтэл давж заалдах болон хяналтын шатны шүүхээс эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах практик өнөөдөр ч үргэлжилсээр байна.
Монголын Хуульчдын холбооны албан бичигт дурдсан мэдээллээр Улсын дээд шүүх 2024 онд 60, 2025 онд 49, давж заалдах шатны шүүх 2024 онд 705, 2025 онд 779, нийт 1,593 хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Нийтийн эрх зүйн хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтанд “хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглох” зарчим үйлчилдэг нь эрх зүйт төрийн суурь зарчим билээ. Гэтэл аль ч хуулиар эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах эрх хэмжээ олгогдоогүй байхад олон зуун хэргийг, зарим хэргийг бүр дахин дахин буцаасаар байгаа нь Монгол Улсад эрх зүйт төрийн суурь зарчим болох “Rule of Law” буюу хууль дээдлэх зарчим ноцтойгоор алдагдаж байгааг илтгэж байна.
Үүний бодит жишээ нь “Хөгжлийн банкны” гэх эрүүгийн хэрэг юм. Уг хэрэг 2022 оны сүүлчээр шүүхэд шилжсэнээс хойш шүүхийн шат дамжин хэлэлцэгдэж, дөрөв дэх жилдээ ч эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Ийнхүү эрүүгийн хэргийг дээд, доод шатны шүүхийн хооронд нааш, цааш шилжүүлж байгаа нь Монгол Улсад шударгаар, зохистой хугацаанд шүүлгэх эрх, эрх зүйн тодорхой байдлыг алдагдуулж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг улам бүр сулруулж байна. Цаашлаад эрх зүйн үндэслэлгүйгээр эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр дээд шатны шүүхээс анхан шатны шүүхэд дахин дахин буцааж байгаа шүүхийн практик нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг улс төрийн болон бусад зүй бус зорилгоор ашиглаж байгаа гэх үндэслэл бүхий эргэлзээг нийгэмд бий болгож байна гэж үзэж байна.
Хууль тогтоох эрх мэдэл хуулийг баталж, шүүх эрх мэдэл хүчин төгөлдөр хуульд захирагдан хэрэгжих нь Үндсэн хуульд тогтоосон эрх мэдэл хуваарилах ёс, эрх зүйт төрийн суурь зарчим мөн. Хуулиар хүчингүй болгосон эрх хэмжээг шүүхийн практикаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж, “хууль тогтоох, хуульд захирагдах” Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилах суурь зарчим ноцтойгоор алдагдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Иймд эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээг хуулиар хүчингүй болгосон байхад хуулиар олгогдоогүй эрх хэмжээг үргэлжлүүлэн хэрэглэж байгаа асуудлаар 2022 онд Улсын Их Хурлаас баталсан хуулийн хэрэгжилт, үр нөлөөг дүгнэх ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа дахин мэдэгдэж байна” хэмээн танилцуулав.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Шударга шүүхээр шүүлгэх. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан. 49 дүгээр зүйлд “шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасан. Гэтэл Үндсэн хуулийн агуулга бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Шүүх өөрөө шүүх байж чадахаа больсон. Шүүхээс хэрэг маргааныг буцаадаг нь шүүх яллагч болоод хувирсан хэрэг. Өөрөөр хэлбэл, энэ нь төвийг сахиж нотлох баримтад тулгуурлан мэтгэлцээн дээр үндэслэж баримтыг нотлох бус шүүх өөрөө итгэл үнэмшлийнхээ хүрээнд түүнийгээ нотлохын тулд тулгадаг асуудлын талаар ярьж байна. Үүнийг шүүх байгууллага гэж хэлэхгүй. Харин яллагч гэж хэлдэг. Энэ бол прокурорын чиг үүрэг. Гэтэл Монгол Улсад шүүгч биш прокурорууд шүүхийн байгууллага дотор суудаг болжээ. Дээр нь захирагдах ёстой хуулийг өөрсдөө тогтоодог болсон байна. Монгол Улсад өнөөдөр шүүхээс хэрэг буцаадаг хууль байхгүй. 2016 онд анх ийм хууль батлагдсан ч 2017 онд шүүхээс буцаадаг болгосон. 2022 онд буцаагаад шүүхээс хэрэг буцаахыг хориглосон. Гэтэл огт байхгүй хуулийг шүүх зохиож шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг болсон. Гагцхүү хуульд захирагдана гэдэг зарчим амьдрал дээр хэрэгжихээ байсан. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” гэж заасан. Энэ нь хуулийн заалтыг чанд сахина гэсэн үг. Хэрэв хууль биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож, хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Гэтэл өнөөдөр байхгүй хуулийг үндэслэн гаргасан 1700 хэргийг хүчингүй болоогүй хэвээр. Эдгээр шийдвэрийг гаргасан нэг шүүгч хариуцлага хүлээгээгүй. Түүнчлэн хуульд заасан журмаас гадуур эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх хэм хэмжээ тогтоосон журам гаргахыг хориглоно гэж заасан. Гэтэл дээд шүүх одоог хүртэл хэргийг хуулиас гадуур буцаасаар байна. Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ үүсвэл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэдэг Үндсэн хуулиас эхлэлтэй суурь зарчим. Энэ зарчмыг үхүүлж байгаа ганцхан алхам бол шүүхээс хэргийг буцаах. Үүнийг таслан зогсоох ганц арга бол УИХ шүүгчдийг огцруулах буюу импичмент хийх хэрэгтэй. Хуульгүйгээр ажиллаж байгаа шүүгчдийн толгойг илээд зогсох бус шүүгчдийг импичмент хийх зарчмыг УИХ ажиллуулах цаг болсон” гэлээ.
Дараа нь УИХ-ын гишүүн О.Алтангэрэл “Ерөнхий хяналтын сонсголын зорилго нь хаана асуудал болохгүй байгааг асуух гээд байгаа юм. Яагаад хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ. Асуудлыг ярихаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гишүүний асуудлыг хүмүүс яриад байдаг. Үүний цаана 1500 гаруй хэрэг байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ тооны хэргийн цаана гэр бүлүүд хохирч байгаа. Эрүүгийн хэрэг шийдэгдэнэ, шүүх танхим руу явна, яллагдана гэдэг маш удаан процесс. Энэ процессыг үргэлжлүүлж, тамлаад байх нь ямар учиртай юм бэ. Үүнийг зогсоох гээд УИХ хууль баталчихаад байхад шүүх яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ гэдэг учир шалтгаан дээр ерөнхий хяналтын сонсгол явуулна. Хоёр асуудал тодорхой болно. Нэгдүгээрт, хуулийн хийдэл буюу хуулийн цоорхой. Хуулийн цоорхой үнэхээр байна уу үгүй юу, ямар учир шалтгаан байна. Хоёрдугаарт, үнэхээр хууль тогтоомжийг өөрсдөө хэм хэмжээ тогтоож хэрэглээд, хуульд байхгүй эрх хэмжээ хэрэгжүүлээд байвал ийм хүмүүсээр Монгол Улс шүүлгэх үү үгүй юу гэдэг асуудлыг тодорхой болгоно” хэмээн ярилаа.
Previous Post

БААВГАЙ УНТУУЛАХ БУУ НИЙЛҮҮЛЭХ “АЛТАН ДОЛГИО” ХХК ШАЛГАРЧЭЭ

Next Post

МАХН-ЫН VII ИХ ХУРАЛ БА ТӨРИЙН ЭРГЭЛТ

Next Post
МАХН-ЫН VII ИХ ХУРАЛ БА ТӨРИЙН ЭРГЭЛТ

МАХН-ЫН VII ИХ ХУРАЛ БА ТӨРИЙН ЭРГЭЛТ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд зөвлөмж хүргүүлэв
  • МАХН-ЫН VII ИХ ХУРАЛ БА ТӨРИЙН ЭРГЭЛТ
  • О.Алтангэрэл: Асуудлыг ярихаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гишүүний асуудлыг хүмүүс яриад байдаг
  • БААВГАЙ УНТУУЛАХ БУУ НИЙЛҮҮЛЭХ “АЛТАН ДОЛГИО” ХХК ШАЛГАРЧЭЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.