• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Б.Чимэгбаатар: Б.Догмидын түрүүг цуцалж, Б.Ойдовын өгүүллэг түрүүлэх ёстой

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
11/23/2021
in Соёл урлаг
0
Б.Чимэгбаатар: Б.Догмидын түрүүг цуцалж, Б.Ойдовын өгүүллэг түрүүлэх ёстой
Хэл шинжлэлийн доктор, багш Ч.Чимэгбаатар саяхан
Б.ДОГМИДЫН ТҮРҮҮГ ЦУЦАЛЖ, Б.ОЙДОВЫН ӨГҮҮЛЛЭГ ТҮРҮҮЛЭХ ЁСТОЙ
Хувьсгалын 100 жилийн ойд зориулсан уран зохиолын уралдааны өгүүллэгийн төрөлд Б.Догмидын “Дайны жилийн хүүхнүүд” бүтээл түрүүлсэн. Энэ өгүүллэг өмнө нь хэвлэгдэж байсан, хуучин өгүүллэг юмсанж. Уралдааны болзолд уралдаанд ирүүлэх бүтээл нийтийн хүртээл болоогүй байхыг онцлосон бий.
Шүүгчийн зөвлөл Догмидын өгүүллэг өмнө нь хэвлэгдэж байсныг мэдээгүй юү, мэдэн будилсан уу, ямар ч л байсан түрүүлгэжээ. Шалгаруулалтын дүн гарах үед ч зохиолч нөхөд хуучин өгүүллэг гэж анхааруулсаар байхад шалгаруулах зөвлөл нь чимээгүйрхээд, нам дараад өнгөрсөн аж.
Саяхан, допингдсон бөхийн түрүүг цуцалж, даваагаа алдсан бөхчүүд цолоо нэхэн авцгаалаа. Зохиолч Догмид яах аргагүй допингджээ. Түрүүгий нь цуцлах л ёстой.
Тэгвэл, уг уралдаанд үзүүрлэсэн зохиолч Б.Ойдовын “Ялгуун саарал” өгүүллэг түрүү хүртэх ёстой болно, шударга ёс гэж байдаг л бол… гэсэн юм. Тэгвэл хариуг нь Ардын уран зохиолч Балжирын Догмид ширүүхэн барьж
“Чимэгбаатар-аа! Чи сэрж, ядаж сэрүүнээрээ битгий зүүдэл. Миний бичсэн “цөөн” хэдэн өгүүллэг, туужийг өргөн олон уншигчид нэр зүсээр нь, им тамгаар нь мэддэг юмаа. Миний бие ардын хувьсгалын 100 жилийн ойн уралдаанд хуучин өгүүллэгээ сойж, аймгийнхаа наадамд дал мөр нь гандсан хуучин тэрлэгээрээ гоёж нэрээ хөөдөх дээрээ тулсан ядарсан амьтан биш ээ. Чи энэ мэт хэн бүхний мэдэх энгийн зүйлийг ялгаж салгахгүйгээр яаж утга зохиолын “доктор” болсон чинь сонин байна. Надад итгэдэггүй юмаа гэхэд уралдааны шүүгчид, эрдэмтэн мэргэдэд итгэж чадсангүй юу. Тэд миний бүтээлийг чамаас илүү мэднэ. Хэрвээ уралдаанд миний явуулсан “Дайны жилийн хүүхнүүд” өгүүллэг урьд өмнө нь ямар нэг ном сонинд хэвлэгдэж олны хүртээл болсон бол чи онтой, сартай нь олоод ир. Би чамд уралдааны шагналыг нь бүрэн бүтнээр нь өгье. Чиний шалдан онол номносон докторын диссертаци хэнд ч хэрэггүй болоод архивт амьсгал хураагаад хэвтэж байхад миний хэдэн “халтар” өгүүллэг ард олны дунд амьд сэрүүн алхаж явж юуны магад аа. Замын хүний үгээр унаа хийж давхисан хүн эзэнгүй хээр газар явгардаг юм шүү. Эмээл, хазаарынхаа бүтэн дээр надаас уучлалт гуйхгүй бол гүжирдэж, гүтгүүлснийхээ хариуд би шүүхээр нэр төрөө сэргээлгэх байх шүү!” гэлээ.
Previous Post

БОГД ЗОНХАБЫН ХӨШӨӨ БОСГОХ ТУХАЙД НЭГЭН БОДРОЛ

Next Post

Choi Tae Joo, Park Shin Hye нар 2022 оны 1 сарын 22-нд хуримаа хийхээр болжээ

Next Post
Choi Tae Joo, Park Shin Hye нар 2022 оны 1 сарын 22-нд хуримаа хийхээр болжээ

Choi Tae Joo, Park Shin Hye нар 2022 оны 1 сарын 22-нд хуримаа хийхээр болжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.