• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

60 САЯ ДОЛЛАРЫН ХЭЭЛ ХАХУУЛИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЗАХИРАЛ ХАЛАГДЛАА

admin by admin
11/10/2020
in Гадаад мэдээ
0
60 САЯ ДОЛЛАРЫН ХЭЭЛ ХАХУУЛИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЗАХИРАЛ ХАЛАГДЛАА

Охайо мужийн хамгийн хүчирхэг улстөрчтэй холбоотой 60 сая долларын хээл хахуулийн сүлжээ гэмт хэрэгт оролцсон хэргээр шалгагдаж байгаа эрчим хүчний компани нь дотоод хяналт, шалгалтын дараагаар гүйцэтгэх захирлаа ажлаас нь чөлөөлжээ.

“First Energy” компанийн хийсэн дотоод шалгалтаар гүйцэтгэх захирал Чак Жонс болон бусад 2 албан тушаалтан байгууллагын бодлого, ёс зүйн дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон тул ажлаас нь халж байгаагаа мэдэгдлээ.

Компанийн зүгээс хийсэн шалгалт нь Засгийн газраас явуулж буй мөрдөн байцаалттай холбоотойгоор хийгдсэн гэж мэдээлсэн ч дотоод шалгалтын явцад илрүүлсэн зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Өмнө нь “First Energy” компанийн эзэмшиж байсан олон жил ашигласан цөмийн 2 цахилгаан станцыг авч үлдэхэд чиглэсэн хуйвалдаанд оролцсон 2 албан тушаалтан гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс хэдхэн цагийн дараагаар тус компани гүйцэтгэх захирлаа халж байгаагаа мэдэгджээ.

Өнөөг хүртэл “First Energy” компани болон тэдний удирдлагууд хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тэдэнд одоог хүртэл эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй байсаар байна. Мөрдөн байцаагчид тус компани болон түүний хамтрагчид ашиггүй ажиллаж байсан цөмийн 2 станцад нэг тэрбум долларын тусламж үзүүлэх нэрийдлээр нууцаар сая, сая долларыг завшсан бөгөөд “First Energy Solutions” нэртэй бие даасан охин компани ажиллуулж байсан талаар мэдэгджээ.

“First Energy” компани нь Баасан гарагт АНУ-ын үнэт цаас, биржийн комисст гаргасан өргөдөлдөө Жонс болон бусад хоёр албан тушаалтнуудад янз бүрийн урамшууллын нөхөн олговрыг олгохгүй байх, олгох эрхийг нь хязгаарлах талаар тусгажээ. Мөн ТУЗ-ийн хараат бус гишүүдээс бүрдсэн хээл хахуулийн хэргийг шалгаж буй хорооноос “Бусад буцалтгүй тусламж, шагнал, нөхөн олговрыг эргүүлэн авах, бууруулах эсвэл хураахыг баталгаажуулах боломжтой эсэхийг хэлэлцэж байна” гэж мэдэгдэлд дурджээ.

Мөн “First Energy” компанийн дотоод шалгалт үргэлжилсээр байгаа юм байна.

“Охайо мужийн цөмийн үйлдвэрүүдийг дэмжих нь манай бизнесийг зөв зохистой явуулах ёс зүйн үүргээ биелүүлэхэд саад болж, хөндлөнгөөс нөлөөлөөгүй гэдгийг би тодорхой хэлье” гэж Жонс долдугаар сард хөрөнгө оруулагчдад хэлсэн.

Баасан гарагт Жонсоос тайлбар авах боломжгүй байгаа бөгөөд түүнд өмгөөлөгч байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Мөн “First Energy” компани нь Пүрэв гарагт компанийн ерөнхийлөгч Стивен Страхыг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсноо мэдэгдэв.

Эх сурвалж: https://www.republicworld.com/world-news/us-news/ohio-utility-at-center-of-60-dollars-million-bribery-case-fires-ceo.html

3.    Кипр улсын Ардчилсан намаас авлигатай тэмцэх чиглэлээр 11 санал гаргажээ.

In-cyprus.philenews.com (2020.11.02) Кипр улсын Ардчилсан намаас авлигатай тэмцэх чиглэлээр 11 санал хүргүүлжээ. Тухайлбал:

1.    Ерөнхий аудиторын газраас шалгахыг хүссэн бүх баримт бичиг, анхан шатны мэдээлэлд саадгүй нэвтэрч байх.

2.    Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, хотын даргаар өмнө нь ажиллаж байсан хүмүүсийг Ерөнхий прокурор, ерөнхий прокурорын туслахын албан тушаалын томилгоонд нийцэхгүй гэсэн албан тушаалын шалгуурыг тогтоох.

3.    Засгийн газраас томилдоггүй, парламентаас баталдаг бие даасан авлигатай тэмцэх байгууллагыг байгуулах.

4.    Мэргэжилтнүүдийг багтаасан авлигатай тэмцэх тусгай зөвлөх байгууллагыг байгуулах.

5.    Жил бүр улс төрчид, хараат бус албан тушаалтнууд, өндөр албан тушаалтнууд, хотын дарга нарын өмч, хөрөнгийг шалгах.

6.    УИХ-ын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэх, сайжруулах.

7.    Шүгэл үлээгчийн тухай хууль тогтоомжийг нэн даруй сурталчлах.

8.    Төрийн өмчит хувьцаат компанийн захиргааны зөвлөлийг шалгах гүйцэтгэх бус гишүүдийг томилох.

9.    Сайд нарын Зөвлөлийн Ерөнхийлөгч, сайд нар, тэдний гэр бүлийн холбоотой бүх шийдвэрийг нэн даруй зарлах.

10. Сайд нарын Зөвлөлийн Ерөнхийлөгч, сайд нар, тэдний гэр бүлийн гишүүдтэй холбоотой сүүлийн долоон жилийн хугацаанд гаргасан бүх шийдвэрийг нэн даруй зарлах.

11. Төрийн албанд харилцан солилцож ажиллах чадвар бүхий хэлтсүүдийн жагсаалтыг гаргах.

Үүний зэрэгцээ ардчилсан нам нь авлигын эсрэг нэмэлт арга хэмжээний талаарх аливаа үйл ажиллагаа, хэлэлцүүлэгт бэлэн байгаа гэдгээ мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд Кипр улсын ерөнхийлөгч Никос Анастасиадисын удирдаж буй Засгийн газар нь улс орныг авлигын шинжтэй болгох, албан байгууллагуудыг үл хүндэтгэх, бие даасан хуулийн байгууллагад дарамт үзүүлэх, тэр ч байтугай сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх зэргээр буруу тал руу өөрчилж байгааг тус намаас тэмдэглэв. Үүний үр дүнд улс орон олон улсын түвшинд нэр хүнд болж, байгууллагуудын үйл ажиллагааг доройтуулж, улсын мөнгийг үр ашиггүй зарцуулж, олон нийтийг төр, улс төрчдийн эсрэг чиглүүлж байна гэжээ.

Previous Post

УИХ-ын гишүүн Н.Учралын бие тааруу байна

Next Post

Наро ванчин гэгээнд АНУ-ын ЭСЯ виз олгохоос татгалзжээ

Next Post
Наро ванчин гэгээнд АНУ-ын ЭСЯ виз олгохоос татгалзжээ

Наро ванчин гэгээнд АНУ-ын ЭСЯ виз олгохоос татгалзжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Жинхэнэ шүдний дагинас
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.